Хүн төрөлхтөний түүхэнд капитализмийн эцэг гэгддэг Адам Смит (Adam Smith) болон социализмийн эцэг гэгддэг Карл Маркс (Karl Marx) хоёрын зорилго нь ижил , арга барил (Instrument) нь өөр байсан гэж АНУ-ын Вартон бизнесийн сургууль (Wharton Business School)-д докторын зэрэг хамгаалсан Ларри Лан (Larry Lang) болон Оксфордийн Их сургууль (University of Oxford) -д докторын зэрэг хамгаалсан Лесли Яан (Leslie Young) нар ”Капитализмийн амин сүнс ба социализмийн инноваци “(Spirit of Capitalism and Innovation of Socialism) гэдэг номондоо онцолжээ. Эдгээр судлаачид Адам Смитийн туурвисан алдарт “Үндэстний баялаг “(The Wealth of Nations) болон Карл Марксийн алдарт Капитал (The Capital) ийг харицуулан судалж дараах хоёр ерөнхий дүгнэлтэд хүрсэн байна:
1. Адам Смит болон Карл Маркс хоёрын зорилго нь “Дарангуйлал болоод мөлжлөгийг устгаж, ард түмний эрх чөлөөтэй амьдралыг цогцлоон байгуулах”-д оршиж байлаа.
2. Энэ дарангуйлал болон мөлжлөгийг устгах тэдний арга нь ямар байсан бэ гэвэл Адам Смитийн хувьд: “Харагддаггүй гар” гэгддэг “зах зээл”-д хувь хүмүүсийн ашиг олох үйлийг нь чөлөөтэй байлгаснаар бүх нийгэмээр түүний үр шимийг хүртэх учир улс төрийн эрх мэдэл нь эдийн засгийн амьдралаас ангид байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрч, үүнийгээ Адам Смид “улс төрийн эдийн засаг” (Political Economy) гэж нэрлэсэн байна. Харин Карл Марксын хувьд дарангуйлал болон мөлжлөгийг таслан зогсоох арга нь: “Үйлдвэрлэлийн газар, тоног төхөөрөмж худалдан авах, санхүүгийн зээл олох боломжгүй, хөдөлмөрөө мөлжүүлж байгаа үгээгүй ядуу, эрх чөлөөгөө алдсан ард түмэн улс төрийн хувьсгал хийх аргаар дарангуйлал ба мөлжлөгийг устгаж аз жаргалтай амьдрах боломжтой” гэж Карл Маркс дүгнээд , үүнийгээ улс төрийн эдийн засаг (Political Economy) гэж нэрлэсэн байна.
Адам Смит болон Карл Маркс нарын амьдарч байсан орчин нь адилгүй гэхдээ хоёулаа “Моралын Философчид” байсан учир дарангуйлал, мөлжлөг, авилгал гэх мэтийн муу, муухай нь юунаас үүдэлтэй, энэ муу, муухайн үр дагавар нь юу байх тухай судлаж дүгнэлтээ гэргасан байдаг.
Адам Смит, Карл Марксын бүтээсэн ”Капитализм ба Социализм“ нь өнөөдөр хүртэл шинэчлэгдэн сайжруулагдсаар байгаа бөгөөд цаашид ч шинэчлэгдэн төгөлдөржиж явах нь хүн төрөлхтөний мэдлэгийн жам ёсны дагуу л явагдаж буй процесс.
Мэдэхгүй зүйл байгаа тул мэдэхийн тулд шинжлэх ухаан оршин тогтдог.
Монголчууд “зөвхөн баталгаатай шинжлэх ухааны мэдлэг аз жаргалд хүргэдэг” гэсэн Жан-Жак Руcсогийн сануулгыг умартан мухар сүсэгтэж, ид шидэд найдаж, ардчилал нь “эрх чөлөө болон тэгш эрх” гэсэн хоёр тулгууртай, зах зээлийн эдийн засаг нь “эрх чөлөө, хүмүүнлэг нийгмийн бодлого”-ын интекрацид хөгждөгийг ойлголгүй шинжлэх ухааныг уландаа гишгэн хогийн саванд хаясан. Мэдлэг байхгүй газар дарангуйлал, мөлжлөг бойжих таатай хөрс нь болдог.
Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол мэдлэгтнүүдээ бэлдэхгүйгээр Монгол орон яг Адам Смитийн үеийн Англи орон, Карл Марксын үеийн Герман адил дарангуйлал, мөлжлөгөөс үүдэлтэй ядуурал, авилгал, хээл хахуулд идэгдэж, нарт хорвоод шившиг болох нь тодорхой байна
. Монголчууд ийм шившигтэй эвлэрэхгүй нь мэдээжийн хэрэг. Тэгвэл зөвхөн дэлхийн топ 1, 2-т ордог их сургуулиудад Монголын төрөөс ивээн тэтгэж, бодлоготойгоор мэдлэгтнүүдээ бэлтгэхийг Монголын ард түмэн шаардах хэрэгтэй байна.
Гегель “Түүхийн Философи” гэдэг номондоо анхааруулахдаа: “Хүн төрөлхтөн ижил учираас түүнд тулгарах асуудал нь ч ижил, шийдэл нь ч ижил, тиймээс түүх давтагддаг” гэжээ.
Монголчуудын өнөөгийн тулгараад байгаа асуудлууд ба түүний шийдэлийн гаргалгааг бусад орны түүхэн сургамжаас харъя:
Английн түүхийн сургамж ба туршлага:
1.Английн хаант төр нь сурвалжит язгууртнууд (тэр үеийн баялаг бүтээгч бизнесменууд буюу капиталистууд)-ыг дарангуйлан мөлжих явдал хэрээс хэтэрсэн учир хаант төрийн эсрэг язгууртны хувьсгал өрнөж, хаант төрийн дарангуйлал, мөлжлөгийг таслан зогсоохыг шаардаж, тэмцэл явуулсаны үр дүнд 1215 онд “Эрх Чөлөөний Агуу Дүрэм буюу Great Charter of Liberties or Magna Carta”-г баталж, хаан нь эрх дураар авирлахыг таслан зогсоож, эрх мэдлийг нь хязгаарлан, сурвалжит язгууртнууд өөрийн эрх чөлөөгөө баталгаажуулан төрийн эрх мэдлийг хаантай хуваалцсан байдаг.
2.Эрх Чөлөөний Агуу Дүрэм (Great Charter of Liberties or Magna Carta)-ийг батлуулсаны дараа хаан болон сурвалжит язгууртнууд хоорондоо үгсэн хуйвалдаж хуулийн засаглал гэдэг нэрээр бизнес эрхлэгч (Businessmen) буюу капиталистууд (Capitalists)-ийг дарангуйлж, мөлжиж явдал хэрээс хэтэрч, тэвчихийн аргагүй хэмжээнд хүрч, 1688 онд “Яруу Алдарын Хувьсгал” (Glorious Revolution) өрнөж, хаан ба сурвалжит язгууртаны дарангуйлал, мөлжлөг, хээл хахуулыг таслан зогсоож, бизнесмен буюу капиталистууд эрх чөлөөгөө олж хаан болон сурвалжит язгууртнуудтай төрийн эрх мэдлийг хуваалцсан түүхтэй.
3.Адам Смитийн амьдарч байсан 18-р зууны сүүлийн хагас зуунд Английн хаан, сурвалжит язгууртнууд, бизнесменүүд буюу капиталистууд үгсэн хуйвалдаж хуулийн засаглал нэрээр ард түмэнээ дарангуйлж, мөлжиж, хээл хахуулыг цэцэглүүлэн хөгжүүлж эхэлсэн байдаг. Үүний сацуу Английн ард түмнээс гадна колончлогдож байгаа бусад улс үндэстний ард түмнийг дарангуйлж, мөлжиж байсан хүний бус үйл хэргийг таслан зогсоох зорилгоор Адам Смит “Үндэстний баялаг“ гэдэг агуу номоо туурьвиж Английн болон колончлогдож байгаа ард түмнийг дарангуйлал, мөлжлөг, авилгал, хээл хахуулаас ангижруулж улс төр, эдийн засаг, нийгмийн эрх чөлөөгөө олох үндэсийг тавьсан юм. Гэхдээ Английн эзэнт гүрний ард түмэн эрх чөлөөгөө олон удаагийн хувьсгалаар олж авсан байдаг.
Германы түүхийн сургамж ба туршлага :
Карл Марксийн амьдарч байсан 19-р зууны үед мэдлэг нимгэн, боловсрол муутай, цаашлаад эрүүгийн гэмт хэргийн үйлдэлтэй төрийн эрх мэдэлтэн болон бизнесменүүд буюу капиталистууд үгсэн хуйвалдаж хуулийн засаглал нэрээр ард түмнээ дарангуйлж эд баялгийг нь дээрэмдэж Герман ард түмнийг ядууруулан туйлдуулж, авилгал хээл хахуулаар төрийн эрх мэдэлтэн болон бизнесменүүд буюу капиталистууд Германи ард түмний эрх мэдэл, эрх чөлөө, баялгийг гувшсаны үр дүнд Германий ард түмэн яг өнөөгийн Монголтой адил болсон байсан.
Үүний үр дүнд Германий ард түмний аварлын од гэж тэр үед нэрлэгдэж байсан Гитлер төрийн эрхэнд гарч Фашист тогтолцоог тогтоосон гашуун түүхтэй.
Өнөөгийн Монголд мэдлэг нимгэн , боловсрол муутай , ёс суртахууны өчүүхэн ч ойлголтгүй, эрүүгийн гэмт хэргийн үйлдэлтэй эрх мэдэлтэн болон бизнесменүүд буюу капиталистууд Монголд юу бүтээв, юу бүтээхээр байгааг Монгол хүн бүр өөрийн биеээр, үр хүүхдээрээ мэдэрч байгаа.
Эртний Грекийн философич Сократ хэлэхдээ: Хүн төрөлхтөн муу, муухай, худал, бурууд удаан саатаж чаддаггүй шүү гэж сануулсан.
Монголын ард түмний улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрх чөлөө болон хөгжилд саад болж байгаа бүх төрлийн хуулийн засаглалыг засч, тэгш боломжид тулгуурласан тэгш эрхт нийгмийг цогцлоон байгуулах нийт ард түмний улс төрийн үйл ажиллагаа л Монголыг хөгжлийн оройд хүргэнэ.
Төвийг баримтлах бодлогыг үндэстний хөгжлийн стратеги болгож, нийт хүн төрөлхтөний мөнгөний 16 хувийг засагладаг Швецари гэсэн тодотголтой хүн төрөлхтөн тэгш хувиарлалтад тулгуурлан тэгш эрхт нийгмийг цогцлон байгуулж чадсанаас, аз жаргалтай амьдралаараа дэлхий дахины үлгэр жишээ болж байгаа Норвеги гэсэн тодотголтой хүн төрөлхтөнөөс дэлхий дахин олон сайн сайхныг суралцаж байгааг Монголчууд бид тунгаан бодууштай юм.
Б.Хараа
Сэтгэгдэл бичих