Нийтлэл 04 сарын 10, 2019

Эртний монгол хэлний баялаг чанар хийгээд өнөөгийн монгол хэлний алдаа

Монгол” - гэдэг нэр өөрөө Универсал "идеалог” гэж нэгэн алдартай философич хэлсэн байдаг. Хүн төрөлхтний түүхэнд Монгол ард түмэн олон нэрээр түүхийг (нийт хүн төрөлхтний үсрэнгүй дэвшил) бүтээж, нэг бус удаа хөгжил дэвшил авчирсан тухай Монгол хэлнээс илүү харь хэл дээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Израилийн түүх судлаач Михал Бираны “Кембрижийн Монголын эзэнт гүрний түүх” (Cambridge History of Mongol Empire) хоёр боть ном удахгүй хэвлэлээс гарах гэж байна. Энэхүү номонд бичигдсэн зүйл нь дэлхий дахиныг донсолгох тухай зарим судлаачид таамаг дэвшүүлээд эхэлчихсэн.

Түүний нэг гол санаа нь: Монголын эзэнт гүрэн өөрийн гэсэн давтагдашгүй идеалогтой эдийн засгийн эзэнт гүрэн байсан бөгөөд даяарчилсан өнөө үед адил бус соёл иргэншилтэй ард түмэн яаж энх тайвнаар зэрэгцэн оршиж, хөгжилд хүрэх олон туршлага сургамж нь өнөөгийн дэлхийд ч үр өгөөжөө өгөх болно гэж дүгнэсэн байна. 15-р зууны Португали улсаас эхлэлтэй дэлхийг засагласан олон үндэстнүүд анх бий болохдоо Монголын эзэнт гүрний бүтээсэн ололт, амжилтыг тулгуур сууриа болгож, эзэнт гүрний бүх л амжилт, алдаа дутагдлуудыг сайтар судалсан байсан нь түүхийн зарим эх сурвалжаас тодорхой байна.

Ялангуяа эзэнт гүрний үеийн Монгол хэл бол жинхэнэ утгаараа “Мэдлэгийн Хэл” байсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Харин өнөөгийн бидний хэрэглэж буй Монгол хэл нь түүхийн он цагт тун ч их хэлмэгдэж, үндсэн утгыг нь санаатайгаар гажуудуулж, Монгол хүний сүнсний хөгийг хөглөдөг агуу үгсийг шинжлэх ухааны (алдаатай, буруу орчуулгын нэг жишээ) нэр томьёоноос авч хаяад Монгол хэлний “хурц бөгөөд шижир” чанарыг алдагдуулж, жинхэнэ мэдлэгийн хэл гэхэд хэцүү болгосноос гадна түүний хор нөлөө Монгол хүн болгоныг үнэн, зөв, сайн, сайхан байх боломжгүй болгосон байна.

Зарим хэл судлаачдын үзэж буйгаар Монгол хэл нь үүсэл гарлын хувьд хүн төрөлхтний 1300 жилийн турш мэдлэгийн хэл байсан “Сүмэр”(Sumer) хэлнээс гаралтай “хурц бөгөөд шижир” хэл (cut and dried language) байсан нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл Монгол хэл нь зөвхөн яруу найраг, утга зохиолын хэл биш харин хүн төрөлхтний агуу эзэнт гүрний тогтолцоог бүтээсэн “хурц бөгөөд шижир” мэдлэгийн хэл байжээ. Энэ тохиолдолд л эзэнт гүрэн байгуулагдах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Нэг сая хүрэхгүй хүн амтай Монголчууд яаж Ази, Европыг дамнасан хүн төрөлхтний давтагдашгүй эзэнт гүрний институтийг байгуулсан бэ гэдэг асуудал өнөөдөр хүртэл нууцлагдмал хэвээр байгаа боловч үнэндээ “хурц бөгөөд шижир Монгол хэл”-ээр бүтээгдсэн буюу тэр үеийн Монгол хүний хурц бөгөөд шижир оюун бүтээсэн нь маргашгүй үнэн болж байна. Монголын агуу түүхийн хойч үе өнөөгийн Монголчууд хүн төрөлхтний түүхийн тавцан дээр дахин сэргэн мандаж, хөгжин цэцэглэх хүсэл эрмэлзэл Монголчуудыг амар тайван байлгахгүй байгаа нь үнэнээс үнэн. Үүний хажуугаар энэ агуу хүсэл эрмэлзэл рүү ус цацаж, Монгол хүн нэг нэгэндээ хонь, чоно болж байгаа нь ч бас үнэн.

Компютерийн программ хангамжийн кодчилол нь буруу байвал программ хангамжийг зохиох боломжгүй гэдгийг мэдээллийн эрин үеийн Монголчууд сайн ойлгодог болсон. АНУ-ын нэртэй эрдэмтэн Steve Pinker хэлэхдээ “Хүн төрөлхтний оюун ухаан бол хувьсангуй хөгжлийн компьютер (Human Mind is  evolutionary computer )” гэж дүгнэсэн байдаг. Үүнээс үзвэл хүн төрөлхтний оюуны контентийг бүтээдэг шинжлэх ухаан/мэдлэгийн нэр томьёо нь буруу бол хүн төрөлхтний оюун нь буруу ажиллах нь тодорхой болж байна.

Монгол төрийн тэнгэр болсон Монголчуудын эсрэг дайсанд хэрэглэдэг “эрдэм” (Virtue) болох АВИЛГАЛ, ХЭЭЛ ХАХУУЛ, ХУЛГАЙ -г гарамгай хэрэглэж байгаа. Үүний учир шалтгаан нь юу вэ гэвэл Монгол хүний оюуны контентийг бүтээдэг шинжлэх ухааны нэр томьёог буруу сонгож хэрэглэснээс ийм ноцтой гэмт хэрэг Монгол орныг гамшгийн хэмжээнд хүргэж байна. Тухайлбал:

Монгол хэлний “ЗӨВ” гэсэн үгийг “ЭРХ” гэдэг үгээр, “САЙН” гэсэн үгийг нь “ЁС СУРТАХУУН” гэдэг үгээр, “САЙХАН” гэдэг үгийг “ГОО САЙХАН” гэдэг үгээр, “БОДОЛ” гэдэг үгийг “СЭТГЭХҮЙ” гэдэг үгээр орлуулж хэрэглэх болсон ба энэ мэт жишээ олныг дурдаж болно.

Үүнээс үүдэж “ЗӨВ”-ийн мэдлэг, “САЙН”-ы мэдлэг, “САЙХАН“– ы мэдлэгийг Монгол хүн хаанаас олохоо мэдэхгүй төөрөгдөлд орж, “ЗӨВ” байх, “САЙН” байх, “САЙН” хийх, “САЙХАН” байх, “САЙХАН” хийх, “ҮНЭН” байх, “ҮНЭН” хийх ямар ч боломжгүй болгосныг хэнээс нэхэх ёстой вэ? Хэн хариуцах бол? “Тэнгэр хол газар хатуу” гэгч асуудал боллоо. Монгол хэлний үгийн буруу сонголт, буруу синтицаз хийсэн үгнээс болж Монгол хүний оюун ухаан нь буруу төлөвшиж, хувь хүн хохирохоор барахгүй үндэстэн, төр, улстөр үүрд дампуурсаар байх аюултай.

Монгол хэлэнд “ЗӨВ” гэдэг үгийг шинжлэх ухааны нэр томьёоноос авч хаяснаас болж Монгол хүн бүр “ЗӨВ” мэдлэгийг олж эзэмших боломжгүйгээс бүх нийгмээрээ нэг нэгэндээ хонь чоно болж байна. “ЗӨВ” – МЭДЛЭГ ОЛГООГҮЙ БАЙЖ, ХЭРХЭН ЗӨВ БАЙХЫГ ШААРДАХ НЬ ЗҮЙТЭЙ ХЭРЭГ ҮҮ ТЭГЭЭД?

Өнөөдөр Монгол хүн дээр дурдсан оюуны гэмт хэрэг бус маш олон төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгааг тодорхой дурдах шаардлага үүсч байна.

Монголчуудын эсрэг гэмт хэрэг:

Авилгал: Монголчуудын хуримтлуулсан мөнгөн баялгийг хулгайлах явдлыг хэлнэ. Монгол хүний амьдралыг хулгайлж байна. Монголын азай буурал хөгшдийн аз жаргалыг хулгайлж байна. Монголын ирээдүй болсон нялхсын сүүг нь хулгайлж байна. Монгол эмэгтэйчүүдийн амьдралыг хулгайлж байна. Монгол залуучуудын суралцах, хөгжин дэвжих аз болон заяаг нь хулгайлж байна. Монгол сэхээтэн нарын ард түмнээ гэгээрүүлэх мэдлэгийг хулгайлж байна.  Монгол хүн нь Монгол хүнээсээ шүү дээ! Ямар аймаар хэрэг вэ, гэм буруугүй ирээдүй хойч, үр хүүхдээ боддоггүй ямар хилэнцэт хүмүүс вэ.

Байгалийн баялгийн хулгай:Монголын тусгаар тогтнол бол нийт Монголчуудын өөртөө эзэн болох, сайн сайхан амьдрахын төлөө амь насаараа  сольж ирсэн нэг, хоёр цаашлаад нэг хэсэг хүний амь наснаас ч илүү нандин, үнэт зүйл.  Тусгаар тогтносон Монгол улсад нийт Монголын ард түмний амь насаараа сольж ирсэн байгалийн баялгийн хулгай улаан цагаандаа гарлаа. Байгалийн баялгийн хулгай нь төрийг сулруулах замаар үйлдэгдэж байгааг анхаарах цаг болсон. Францын төрийн зүтгэлтэн нэг нөхөр саяхан Ардчилал, Зах зээл, Хуулийн засаглал гэдэг нэрээр төрийг сульдуулан доройтуулж хулгайч, худалч, мухар сүсэгтэн, эрүүгийн гэмт хэрэгтэн, популистууд цэцэглэн хөгжих “зэрлэгшил” хүн төрөлхтний сайн сайхныг устгаж байна гэж мэдэгдсэнийг бид өөрийн биеэр амсах нь энэ.

Урлагийн бүтээлийн хулгай: Дэлхийн 2-р дайны үед Германы фашистууд Европын урлагийн бүтээлийг хадгалах, хамгаалах, цуглуулах нэрээр дээрэм хийж байгааг таслан зогсоосон тухай Холливудын кино байдаг. Энэ кинонд урлагийн бүтээл нь өөрөө тэр чигтээ бодит түүх учраас хайрлан хамгаалах тухай өгүүлдэг. Тиймээс урлагийн бүтээл нэг, хоёр хүний амь наснаас үнэт зүйлийн нэг мөн гэж тус кинонд гарсан байдаг.

Соёлын өв хөрөнгийн хулгай: Монголын түүх нь өөрөө хүн төрөлхтний түүх. Монголын эзэнт гүрний түүхийн өв үсэг, бичгээр бичигдэж үлдсэн  нь тун цөөн, музейд ч олигтой дурсгал байхгүй. Монголын эзэнт гүрний соёлын өв одоо ч газар дор хадгалагдаж байгаа. Монголын түүхийн          соёлын өв болох археологийн илэрцийг хулгайлах гэмт хэрэг гамшгийн хэлбэрт хүрч, ивээн тэтгэгч нэртэй бүр нарийн хулгайн сүлжээ үүссэнийг   анхааралдаа авч төрийн хамгаалалтад авах цаг болсон. Соёлын өв гэдэг нь соёлын аж үйлдвэрийн нэгэн амин сүнс байдаг.

Биологийн төрөл зүйлийн хулгай: Биологийн төрөл зүйлийн баялаг бол уул уурхайн баялгаас илүү үнэ цэнэтэй баялаг. Монгол хүний “генийн баялгийг” Солонгост гаргасан, микро-биологийн үй олон дээжийг Япон руу гаргасан. Энэ нь зүгээр ч нэг хулгайн хэрэг бус. Биологийн төрөл зүйлийн баялаг гэдэг нь хэдэн зуун триллион долларт үнэлэгдэх баялаг гэдгийг анхааралдаа авах цаг болсон.

Монгол “хүний капитал” (Human Capital)-ийн хулгай: Монголын залуу үеийг гадаадад суралцах тэтгэлэг олгоно гэдэг нэрээр Монгол хүний капиталыг хулгайлсаар ирсэн, хулгайлсаар байна. Монгол хүний капитал нь бас Монгол улсын оршин тогтнох амин сүнс бөгөөд хэдэн зуун триллион долларт үнэлэгдэх капитал юм. АНУ-ын Мянганы сорилтын сангын буцалтгүй 300 сая долларын тусламжийг  усны нөөцийн менежментэд биш Энэтхэг улс, Тайван, БНСУ-тай адил Стэнфордын Их Сургууль, Мэссэчуссетсийн Технологийн Институттэй хамтарч дэлхийн түвшний судалгааны сургууль байгуулсан бол Монгол хүний капитал бусдын идэш болохгүй байсан.

“Санхүүгийн капиталчиллын” (Financial Capitalization)нүдээр харвал Монгол хүний үйлдвэрлэсэн капитал (Produced Capital), байгалийн капитал (Natural Capital), соёлын капитал (Cultural Capital), биет бус капитал (Intangible Capital), хүний капитал (Human Capital), санхүүгийн капитал (Financial Capital), их хэмжээгээр хулгайлагдаж, Монголын ард түмэн ядуу зүдүүгээр дуудуулж, хорвоогийн шившиг болж байгаа нь Монгол үндэстний хүсэл биш.

Тэгвэл эдгээр гэмт хэргүүдийг хэн, хэзээ, хэрхэн зогсоох вэ? Бид өөрсдөө л зогсоохгүй бол хэн ч бидэнд ирж туслахгүй. Монголчуудын оюуныг бүтээдэг шинжлэх ухааны нэр томьёоны оношлогоо, эмчилгээ хийж байж л “ЗӨВ”, “САЙН”, “САЙХАН” амьдрах боломж бүрдэнэ.  

Монголын ард түмэн муу, муухай байх хүсэл үгүй нь тодорхой.

Өнгөрсөн 30 жилд Доржийг Дулмаагаар солиод, Дулмааг булган сүүлтнээр солиод авилгач гэдэг хулгайчаас салж чадахгүй ядуу гэдэг муу муухайгаас ангижирч чадахгүй байгаа нь “Учир“ (Reason буюу философийн амин сүнс болсон том салбар)-тай .

 30 жилийн түүхээс харвал олон ч  хүн авилгалын хэргээр шоронд суусан. Хуулиар далайлгаад далайлгаад хулгайн хэрэг ч тасрахгүй байна.

Хулгайчдын эх ундарга тасрахгүй байгаагаас харвал Монголын үр сад маргааш авилгалын хэргээр цагдаа, прокурор, шүүх, шоронгийн хаалга татахгүй гэсэн баталгаа алга. Бүр аймшигтай!  “Авилгалчин Монгол хүн”  үр хүүхэд, төрөл садан, хань ижил, найз нөхөд, хамтран зүтгэгч нөхдүүдээ гэмт хэргийн хамсаатан болгож байна. Энэ бүр аймшигтай!

Энэ муу муухай үзэгдлээс салахын тулд “Учирлаж“ (Reasoning буюу философийн амин сүнс болсон том салбар) “ учир”(Reason) -ийг нь олохгүй бол дэндүү олон Монгол хүн гэмт хэрэгтэн болж, Монгол түмний бүтээсэн Монгол улс нь авилгачин Монгол улс гэсэн нэрээр дуудуулж, нарт хорвоод шившиг болох гэж байгааг Монгол хүн бүр өөртөө онцгой байдал зарлаж, муу муухайн голомтыг нь үнэн бодитойгоор илрүүлж устгах цаг болж.

Авилгалын голомтыг олж илрүүлэн устгахын тулд сэтгэлийн хөөрлөө дарж, үнэнд хүрэх шаардлагатай.

“Оюуны хүчиндэлт :  Оюуны манипиляцын шүүмж”  (Mindfucking : Critique of Mind Manipulation by Colin McGinn is a British philosopher ), “Үхсэн баас” ( On Bullshit , by philosopher Harry G. Frankfur) гэдэг хоёр номыг нийт Монголчууд уншиж, мэтгэлцэж Монгол хэлний ҮГ-ийг “Хурц бөгөөд Шижир” болгосноор ундарга нь тасардаггүй Монгол авилгачин хулгайчдаас ангижирсан цагт л Монголчууд баян чинээлэг, сайн сайхан амьдралыг цогцлоон байгуулж чадна.

Дээрх нэртэй философичдын үзэж буйгаар бол  “үг”-ийн буруу сонголт, утгын буруу орчуулгаас болж хүн төрөлхтний “оюун”(Mind) алдаатай үйлдэл хийснээр хувь хүний амьдрал цаашлаад нийгэм, үндэстэн болон төрийн үйл хэрэг ч там болдог.

1780-оны үед “үг”-ийг буруу сонгож хэрэглэснээс хүн төрөлхтөнд учруулж болох аюулаас сэргийлэхийн тулд Францын 100 гаруй философичид нэгдэн дэлхий дахинд “Инциклопедийн урсгал” гэж алдаршсан Инциклопед нийгэмлэгийг байгуулснаар орчин үеийн “хурц ", “шижир” Франц  хэлийг хөгжүүлж чадсан. Өнөөдөр НҮБ-ийн албан ёсны бичиг баримт нь Франц хэлний хувилбарыг  үндэслэл болгодог нь тохиолдлын хэрэг биш. Учир нь Франц хэлнээс бусад хэлэнд нэг үг нь олон утга илэрхийлдэг учир буруу тайлбарлах, гуйвуулахаас болж нийт хүн төрөлхтөнд аюул, занал учирхаас сэргийлж байдаг. 

Хэлний философид “  Үг  “ нь өөрийн гэсэн

Түүхтэй

Үүсэлтэй

Хөгжилтэй

Онолтой

Утгатай     гэж үздэг.

Үүнээс үзвэл хоёр үгээр нэг утга илэрхийлж болохгүй. Профессор, доктор гэгдэх хүмүүс дураар нь үг сонгож, дураар нь үг ”сентизаци “ хийж болохгүй. Учир нь буруу үг сонгож, буруу үг сентизаци хийх нь хүн төрөлхтнийг үнэн, зөв, сайн, сайхан амьдрах боломжгүй болгож хүн төрөлхтний эсрэг нөхөж болшгүй гэмт хэрэг хийх аюултай гэж үздэг.

Өнөөгийн Монгол хэлний үгийн буруу сонголт, алдаатай орчуулгаас болж Монгол хүний амьдралд ноцтой аюул учруулж байгаа талаар хэдэн жишээ дурдвал:

Соёлт ертөнцийн үндэстний төрийн конститут нь НҮБ- аас баталсан хүний зөвүүдийн түгээмэл тунхагыг өнөөгийн Монгол хэлэн дээр хүний эрхийн түгээмэл тунхаг гэж алдаатай орчуулсан нь Монголын нийт ард түмний эсрэг явуулж байгаа “Оюуны терроризм“. Тухайлбал: Франц хэл, Англи, Герман, Орос зэрэг хэлэн дээр “хүний зөвүүдийн түгээмэл тунхаг” гэж гарсаныг Монголдоо хайртай , Монголоо муу муухайгаас аврах гэсэн сэхээтнүүд шалгаж үзэх цаг болсон.

Англи хэлэн дээр:

The Universal Declaration of Human Rights

Орос хэл дээр:

Всеобщая декларация прав человека

Франц хэл дээр:

La Déclaration universelle des droits de l'homme

Герман хэл дээр:

Die Allgemeine Erklärung der Menschenrechte

Монголын сэхээтнүүд Монгол хэлийг хурц бөгөөд шижир хэл болгож хөгжүүлэх нийт Монголын ард түмний хөдөлгөөнийг өрнүүлж Монголын ард түмнийг аврах цаг иржээ.

Монгол хэлийг “шижир бөгөөд хурц” хэл болгон хөгжүүлэх үйлс нь Монголын түмний дэлхийн түүхэнд дахин сэргэн мандах эхлэл юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд гарсан “Сэргэн мандлын хувьсгал“ болон “Соён гэгээрлийн хувьсгал“  Монгол оронд эхэлж, Монголын түмний агуу түүхээ эхлэх “Гараа“  болох болно. Гэхдээ Монголын төр санаачлагыг гартаа авч, авьяаслагаар зохион байгуулах нь чухал юм.

Хүний зөвийн түгээмэл тунхаг -ийн амин сүнс болсон 1-р зүйл нь Монгол хэлэнд хэрхэн буруу орчуулагдаж Монгол түмний эсрэг хүчирхийлэл хэрэглэсэн тухай тодорхой жишээнд дурдвал:

Англи хэл дээр:

Article 1.

All human beings are born free and equal in dignity and rights. They are endowed with reason and conscience and should act towards one another in a spirit of brotherhood.

Орос хэл дээр:

Статья 1.

Все люди рождаются свободными и равными в своем достоинстве и правах. Они наделеныразумом и совестью и должны поступать в отношении друг друга в духе братства.

Монгол хэл дээр:

1 дүгээр зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

Франц хэл дээр:

Article premier

Tous les êtres humains naissent libres et égaux en dignité et en droits. Ils sont doués de raison et de conscience et doivent agir les uns envers les autres dans un esprit de fraternité.

Герман хэл дээр:

Artikel 1

Alle Menschen sind frei und gleich an Würde und Rechten geboren. Sie sind mit Vernunft und Gewissen begabt und sollen einander im Geist der Brüderlichkeit begegnen.

Хүний зөвийн түгээмэл тунхгийг Монгол хэл дээр буруу орчуулсан нь Монголын төр цаашлаад Монгол түмний эсрэг ноцтой гэмт хэрэг гэдгийг Монголын сэхээтнүүд ухаарах цаг болсон.

Хүний зөвийн түгээмэл тунхгийн 1-р зүйлд ЧӨЛӨӨТ (Free), ТЭНЦҮҮ(Equal) байх нь ТЭНГЭРЛЭГ (Dignity), ЗӨВ-үүд (Rights) -тэй байсан ҮЕД боломжтой гэж цагаан цаасан дээр хараар бичсэнийг яагаад гажуудуулж буруугаар орчуулав?

Dignity гэдэг нь философийн том онолын салбар бөгөөд хүн төрөлхтний ЗӨВ-ийн түгээмэл тунхаг болон олон улсын харилцааны амин сүнс байдаг. Dignity гэдэг нь хүний дээр юу ч заяагаагүй , хүний дээр хүнээс илүү нандин зүйл байхгүй гэсэн агуу нэр томёьог өнөөгийн Монгол хэлэнд НЭР ТӨР (нэр нь юм уу төр нь юм уу) гэж орчуулсан нь ноцтой асуудал. Dignity нь НЭР ч биш, ТӨР -ийн дээр оршдог юугаар ч сольж болохгүй хамгийн нандин зүйл. Тэгэхээр Монгол хэлний ТЭНГЭРЛЭГ гэдэг үг Dignity-тэй дүйцэж очиж байна. Хэрэв ямар ч хүн төрөлхтөн “Dignity”болон ”Rights” байхгүй бол “Free”, “Equal” байж болохгүй, боломж ч үгүй, цаашлаад “Dignity” болон ”Rights” байхгүйгээр “Free”, “Equal” -тэй байх нь гэмт хэрэг юм гэсэн ойлголт.

Монгол түмний “тэнгэрлэг” (Dignity) болон “зөв”-(Rights) -өөр баталгаажсан “чөлөөтэй “(Free), “тэнцүү” (Equal) нь дэлхийн хаана ч хүчтэй гэж НҮБ-ын бүх гишүүн орнууд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс НҮБ-аас 1948 онд баталсан “Universal Declaration of Human rights” -ыг үнэн, зөв орчуулахгүйгээр Монгол улсын конститут (Герман улс өнөөдөр хүртэл конститутгүй, үндсэн хуультай орон-basic law ) нь оршин тогтнох амин сүнс байхгүй. Монголын ард түмэн оюуны хүчирхийллээс салж чадахгүй байгааг цаг алдалгүй нухацтай хэлэлцэх, ажил хэрэг болгох зайлшгүй шаардлага тулж ирлээ.

Монгол түмний амин сүнсний хөгийг хөглөдөг “сайн”, “сайхан”, “зөв” гэх мэтийн олон Монгол ҮГ-ийг өнөөгийн Монгол хэлний шинжлэх ухааны нэр томьёоноос авч хаясныг дэлхийн мэдлэгийн хэл болох франц, герман, англи хэлтэй харьцуулалт хийн, тодорхойлж болно.

Монгол хэлийг орчин үеийн, хурц, шижир мэдлэгийн хэл болгон дахин хөгжүүлэхийн тулд мэдлэгийн нэр томьёогоо дэлхийн Монголчуудын үгийн сангаар баяжуулахаас гадна ӨМЧЛӨХ ҮНДЭСТЭН ҮГҮЙ БОЛСОН “Сүмэр хэл”, эртний “Грек хэл”, “Латин хэл” -ээс нэр томьёо авч хэрэглэн, Монгол хэлний уламжлалыг сэргээх агуу үйлс Монгол түмнийг уриалан дуудаж байна.

ЗӨВ-ийн мэдлэггүй хүн төрөлхтнөөс хуулийн хариуцлага нэхэх нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг.

Монгол түмэн “тэнгэрлэг”, “зөв” байж “муу”, “муухай”-аас салж хүн төрөлхтний түүхнээ дахин агуу он цагийг бүтээх нь гарцаагүй үнэн.

“Монголын агуу түүхийн санамж” сэргэн мандаж Монгол түмэн хүн төрөлхтний шинэ түүхийг бичих эрин үе морилон ирэх нь абсолют үнэн гэдгийг мэдэрч баярлах цаг болсон.

 

Ируу  Б.Хараа       

Н.Хичээнгүй 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-04-10

    Philosoph medehgui bolohor uneher medeh ym algaa. Ghd ter niilmel ug ene ter bol nerree arai bishee. Odoo bur baruun zuunee ch yalgahaa blaa shd

    • ZOV
    • 2019-04-10

    MIND BULLSHIT цэвэрлэе-Оюуны хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    MIND BULLSHIT цэвэрлэе-Оюуны хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Оюуны хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Оюуны хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Тархины хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Тархины хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Тархины хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Тархины хогийг цэвэрлэе

    • ZOV
    • 2019-04-10

    Тархины хогийг цэвэрлэе

    • ULZII
    • 2019-04-10

    Зөв байх гэдэг нь юу болохыг ухааруулалгүйгээр зөв бай гэж шаарддаг Үнэн гэж юу болохыг хэлэлгүйгээр үнэн бай гэж уриалдаг болсон нь эмгэнэл

    • Зочин
    • 2019-04-10

    Энд тэнд үг үсэг найруулгын алдаа байгааг эс тооцвол мөлжүүртэй нийтлэл байна. Зөв бичжээ. Ер нь зөв яриад байна уу буруу яриад байна уу нэг л итгэл муутай, толгой эргээд явдаг байсан юм. Нэг тийш нь цэгцлэх их ажил байна.

arrow icon