Нийтлэл 05 сарын 04, 2020

EMPLOYEE ENGAGEMENT:Ажилчдын оролцоог хэрхэн сайжруулах вэ?

Ажилчдын оролцоо,бүтээмжийг сайжруулах талаарх судалгаанууд компани анх байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хийгдэж байна.Олон улсын менежментийн хөтөлбөрийг компанидаа нэвтрүүлсэн ч үр дүн нь тааруу байх тохиолдол нилээд олон. Улс үндэстэн бүр хоорондоо ялгаатай соёлтой ба соёлоос үүдэн ажилтаны оролцоо бүтээмж ч ялгаатай байх боломжтой. Ажилтны оролцоо /employee engagement/-г сайжруулах судалгаануудад давтагдаж байгаа дүгнэлтүүдийг энэ нийтлэлд орууллаа.

Нэг.Сайн дурын үйл ажиллагаанд идэвхжүүлэх

            Сайн дурын үйл ажиллагаанд хамруулснаар ихэнх ажилчид нийгэмдээ сайн сайхан тустай зүйл хийж буйгаа мэдэрдэг ба энэ мэдрэмж нь хүнийг илүү таатай болгодог байна. Мөн компанийн нэрээр сайн дурын үйл ажиллагаа хийх нь ажилтанууд өөрсдийн компаниараа бахархах сэдлийг төрүүлдэг хэмээн судлагдсан байна.

Хоёр.Ажилтанууддаа компанийн зорилго, үнэт зүйлсийг сануулах

Ажилтны зорилго, үнэт зүйлсийг компанийн зорилго ,үнэт зүйлстэй холбосноор ажилтан илүү бүтээмжтэй, оролцоо сайтай ажилладаг байна. Компанийн зорилго, үнэт зүйл тухайн ажилтныхаас өөр байсан ч ижилсэх талуудыг олж харж болно.

Гурав. Инноваци,сайжруулалт хийхийг шаардан дэмжих, суралцах боломжоор хангах

Ажилтанаа үргэлж сайжрахыг шаардан дэмжих нь компанид ч мөн ажилтанд ч тэр ашигтай хувилбар юм. Аль аль тал нь хожих уг шаардлагыг ажилтанууддаа тавих нь бүтээмж оролцоон нэмэгдүүлдэг гэжээ. Ажилтан өссөнөөр компани өснө.

Дөрөв. Амжилттай төслийг тэмдэглэх, Ажилчид бие биеээ илүү таниж мэдэх бололцоогоор хангах

Том ч бай жижиг ч бай бүх төслийг дууссаны дараагаар тэмдэглэх хэрэгтэй гэжээ. Төсөл тэмдэглэснээр ажилтнууд бие биенээ илүү таньж мэддэг байна. Төслийг тэмдэглэхдээ заавал архи дарс хэрэглэх албагүй ба кофетой ч тэмдэглэх боломжтой гэжээ.

Тав.Санал хүсэлтийг хүлээн авах,ажилтануудыг ялгаварлан гадуурхахгүй байх.

Ажилтан бүрийг бүхий л асуудлаар санал хүсэлтээ өгөх бололцоог хангах нь оролцоог сайжруулахад ихээхэн чухал. Жижиг гэлтгүй бүхий л асуудал дээр ажилтан нээлттэй байж чадсанаар оролцоо илүү сайжрана. Муу менежменттэй компани санал хүсэлт хүлээж авахдаа тааруу мөн шийдэж чаддаггүй байна. Аливаа санал хүсэлтийг хүлээн авахаас гадна шийдэх нь ихээхэн чухал. Цаг тухайд нь шийдэхгүй бол ажилтан санал хүсэлт гаргахаас татгалздаг байна. Мөн хэн нэгнийг ялгаварлан гадуурхахаас зайлсхийх хэрэгтэй. Санамсаргүй байдлаар ялгаварлан гадуурхалтыг гаргах хандлага их байдаг тул ялгаварлан гадуурхалт гэж юу болох тухай нийтээр мөрдөгддөг хэм хэмжээг нийтийн нүдэнд ил харагдахуйцаар байрлуулах хэрэгтэй.

Зургаа. WIN-WIN харилцаа

Ажилтан болон ажил олгогч нар ямагт win win харилцааг эрхэмлэх хэрэгтэй ба энэ нь цаашдын үйл ажиллагаанд нь ч эерэг өөрчлөлтийг авчирна. Хоёр тал яаж ажиллавал хоёулаа ялж болох тэр аргаар ажиллах хэрэгтэй гэжээ.

Мөн ажилтан ажлаасаа гарч чаддаг эрх чөлөөтэй байх ёстой, тухайн хүн ажилаа солих болсныг дуулмагц зарим удирдлага ажилтандаа таагүй ханддаг энэ нь буруу юм.

Дээр бичсэн 6-н зүйл нь ялгаатай ямар ч соёлтой компанид тохирохуйц юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon