Хятад нүүрс, гангийн шинэ төслүүдийн санхүүжилтэд хатуу хяналт тавина

2016-04-27

Хятадын нүүрс болон гангийн салбар үнэ нь унаж, нийлүүлэлт илүүдэлтэй хүнд нөхцөлд байгаа. Засгийн газрын зүгээс эдгээр түүхий эдийн уурхай шинээр нээхэд чиглэсэн санхүүжилтэд хязгаарлалт тавихаар шийдвэрлэсэн байна. Нөгөөтэйгүүр дотоодын зах зээлийн хэт нийлүүлэлтийг бууруулах зорилгоор Хятад улс ган болон нүүрсний экспортыг нэмэгдүүлж, гадаад зах зээлд гарах боломжийг нээх, дэмжлэг үзүүлэх юм. Хятадын төв банк, хэд хэдэн засгийг газрын агентлагууд уг ажлыг гүйцэтгэхээр болжээ.
Тухайлбал, гадагшаа гарахаар зорьж буй байгууллагуудад санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх, хилийн чанадад олборлолт хийх буй төсөлд зээл, эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх аж. Санхүүжилтийг зохицуулах замаар түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлж, илүүдэл нийлүүлэлтийг багасгах бодлого барьж байна.  Хятад улсын хувьд хямд үнэтэй ганг далайн чанад дах зах зээлд асар ихээр нийлүүлснээр олон компаниуд хаалгаа барих эрсдэлийг дагуулсан хэмээн буруутгадаг. 
Энэ жил экспортын хэмжээг огцом нэмэгдүүлж чадахгүй гэж шинжээчид үзэж байгаа ч ирэх 5 жилийн хугацаанд 100-150 сая тонн түүхий ган, 500 сая тонн илүүдэл нүүрс гадагш гаргахаар төлөвлөжээ. Энэ нь урт хугацаанд алдагдал хүлээгээд байгаа Хятадын дотоодын олборлогчдод боломж олгоно.
Үхмэл хэмээн нэрлэгдэж болох нүүрс болон гангийн үйлдвэрүүд ажилгүйдэл, чанаргүй зээлийн улмаас дампуурлаа зарлах түвшинд хүрээд байгаа. Өмнө нь засгийн газрын зүгээс энэ асуудалд харьцангуй идэвхигүй байр суурь барьж ирсэн ч ажилгүйдэлтэй тэмцэх зорилгоор 100 их наяд юанийг (15.45 сая ам.доллар) зарцуулаад байгаа билээ. Энэ нь ч компаниудын өрийг их хэмжээгээр бууруулах эерэг нөлөөтэй. Мөн өртэй удаж буй салбаруудын чанаргүй зээлийг бууруулах ажлаа эрчимжүүлэх ба шууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж. Банкны зүгээс өрийг бууруулах, дампуурлыг зогсоох, чанаргүй зээлийг бууруулах тал дээр олон төрлийн арга ашиглахаар төлөвлөж байгаа аж.
 
Эх сурвалж: en.sxcoal.com