Тодорхой хувиаргүй эрчим хүч хязгаарлаж байгаа асуудлаар өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодруулахад:
- 2024 оны сүүл хүртэл цахилгаан таслахыг үгүйсгэхгүй. Бид тодорхой хэмжээний дутагдалд орохоор байгаа. Өнөөдөр гэхэд өглөөний 10-12 цагийн хооронд гэхэд 90мВт/-ын хүчин чадалтай зургаан зургаан станц төвийн бүсэд эрчим хүч нийлүүлж чадсангүй. Учир нь: НАР БАЙХГҮЙ, ХАНГАЛТТАЙ САЛХИ ГАРАХГҮЙ БАЙГАА ТУЛ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ. ИЙМЭЭС ХҮЧИН ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРЖ БАЙНА. Мөн энэ сарын 15-аас Бөөрөлжүүтийн ЦС-ын эхний блокийг төвийн сүлжээнлд холбох гэж байтал урьдчилан тооцоолоогүй байдлаар станц дээр гал гарсан. Иймд 2024 оны төгсгөл хүртэл хязгаарлалт хийхээс аргагүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө ажиллаж байгаа" гэв.