“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай Эдийн Засгийн Байнгын хороонд танилцуулав.
Шалгалтын дүнд
⋅Иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл санхүүгийн тайланд тусгагдаагүй;
⋅"Таван толгой"-н ордын тусгай зөвшөөрлийг үнэлж компанийн тайлан балансад тусгах ажил хийгдээгүй;
⋅ Аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс тус компанийн хувьцааг худалдан авсан мөнгөн хөрөнгийг компанийн дансанд шилжүүлэлгүй “Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн;
⋅ Иргэдийн хувьцааг эргүүлэн худалдан авах Засгийн газрын зүгээс гаргасан шийдвэрийн дагуу хүсэлт гаргасан боловч мөнгөн хэлбэрээр хишиг хувь хүртэж чадаагүй иргэдийн хувьцааны бүртгэлийг хэрхэх талаарх эцсийн шийдвэрийг гаргаагүй орхигдуулсан;
⋅“Чалько” компаниас авсан 350 сая ам.доллараас 143 сая ам.долларын өр үлдсэн.
⋅Үүн дээр арилжааны банкуудаас авсан зээлийг оруулан тооцвол 400 орчим сая ам.долларын өртэй. 2014 оны гуравдугаар улирлын байдлаар 854 тэрбумын өртэй
зэрэг зөрчлүүд илэрчээ.
Сэтгэгдэл бичих