УБ дахь АНУ-ын элчин
Олон нийттэй харилцах хэсэг
[email protected] 7007-6001
Хэвлэлийн Мэдэгдэл
Яаралтай
2015 оны 1-р сарын 30-нд Монгол Улсын Шүүхээс АНУ-ын иргэн Жастин Каплад татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр ял оноолоо.
Элчин сайд Паипэр Кэмпбелл тэргүүтэй элчин сайдын яамны ажилтнууд шүүх хуралд оролцсон агаад шүүх явцад хэлмэрчлэлийн асуудалтай тулгарчээ. Тэд орчуулгыг бүрэн ойлгоогүйгээс гадна өөрсдийгөө тодорхой илэрхийлж чадаагүй байна. Ноён Каплагийн хэрэг бараг 3 жил үргэлжилж, олон дахин хойшилсны улмаас түүнд маш их бэрхшээл зовлон учруулсан юм.
Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх ноён Чулуунбат саяхан олон улсын хөрөнгө оруулагчид илэрхийлсээр ирсэн зүйлийг дахин нэг дурдахдаа: бизнесийн маргаанд нэр холбогдсон компаниудын удирдах ажилтан гадаад иргэдийг хилээр гарахад хориг тавих нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.
Монгол Улсын эрх бүхий байгууллагаас ноён Каплагийн заяагдмал хүний эрхийг зөрчсөн талаарх гомдлыг НҮБ-ийн Хүний Эрхийн Хороо хүлээж авсан
гэж түүний хуульчид мэдээллээ. АНУ-ын элчин сайдын яам нөхцөл байдлыг хянамгай ажиглаж байх болно.
УБ дахь АНУ-ын элчин
Олон нийттэй харилцах хэсэг
Chuluunbatiig mongol hun bish gedeg odroos odort itgedeg bolnom bi...ymar ch bsn mongoliig gesen setgeltei hun bish...iim humuuseer mongol uls udirduulj bna.... ymar ih gamshig ve...iim tsag ued amidarch bgaa min ymar neg uchirtai l baihdaa gsssss
Тийм юм бол шүүх хурал хойшлуулаад байхад орчуулагчаа олж байхгүй яасан юм.Ямар орчуулагчийг нь шүүх хуралд оруулахгүй гэсэн биш!
Хуулиа дээдэлдэг гэдэг амеркүүдийн нүүр царай нь энэ. Юм л хууль, хүний эрх ярьдаг хүмүүс монголд хууль байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна урьд нь монголоос олон тэрбум төгрөг /банкнаас/залилсан иргэнээ амеркууд оргуулаа биз дээ. Монголчуудаа амеркаас болгоомжил
Заналхийлээд,дарамтлах гээд бнуу үгүй юу??? Хууль зөрчсөн л бол тухайн улсынхаа хуулиар шийдэгддэг нь ном шүү дээ..
Хуцна биз татвараа талөөгүйдээ биш улс орныг маань ард түмнийг маань үл хүндэтгэсэн учир ял авав монгол тэнэг биш
Yavahgui l bhgu yu
odoo ingeed Visa n deeree boon har tamga daruulsan ulsuud bii boloh ni dee.