15 хэмээс доош хүйтэн усанд орох нь эрхтэн системийн үйл ажиллагаа болон сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг. Хүйтэн ус нь биеийн дулаан ялгаралтыг ихэсгэснээр цусны эргэлт сайжирдаг. Эрдэмтэн судлаачид хүртэл харзны усанд орох нь дархлалын системийг сайжруулдаг, өвчлөлд нэрвэгдэх нь багасдаг гэдгийг нотолсон
. Харзны усанд ордог хүмүүст өвөл ихэсдэг амьсгалын замын өвчнөөр өвчлөх тэр бүү хэл дархлалын системийн гаралтай үе мөчний архаг өвчин ( ревматойд артрит ), астма өвчний зовиур шаналгаа багасдаг байна.
Шохойжиж нарийссан судастай байж болзошгүй, тарган, тамхи татдаг, даралт ихэсдэг хүмүүс харзны усанд орох нь эрсдэлтэй!
Хүйтэн усанд орох үед арьсанд ойр байдаг судаснууд нарийсч, дотор эрхтэнүүдийн судас тэлж цусны урсгал сайжирдаг. Мөн бөөрний үйл ажиллагаа эрчимжиж биеэс муу бодис ялгардаг. Гэнэтийн хүйтэн усны нөлөөгөөр биед стресс гормон буюу адреналин ялгарч цусны даралт богино хугацаанд өндөрсч шохойжиж нарийссан судас гэнэт нарийсч тэлдэг. Ингэснээр шохойжсон судасны хананд үүссэн цусны бүлэн ховхорч цусны урсгалаар дараагийн эрхтэний нарийссан судсанд очиж битүүрүүлэх аюултай. Энэ нь зүрхний шигдээс болон тархинд цус харвах шалтгаан болдог.
Анхаарах зүйл:
1. Харзны усанд анх удаа орж байгаа бол ердөө 2-5 л секунд ор
. Ямар ч хүн 5 минутаас дээш харзны усанд орж болохгүй.
2. Усанд орохоос өмнө ихээр хоол идэх болон спиртийн төрлийн ундаа ууж болохгүй
.
3. Олон жил тамхи татаж байгаа, тарган, чихрийн шижинтэй, холестерин өндөр, даралт ихдэх өвчтэй, эмчийн хяналтанд ороогүй хүмүүс заавал эмчид үзүүлж зөвлөгөө авч байж харзны усанд ор.
4. Даралт ихсэх болон зүрхний хэм алдагдалтай өгүүлэмжтэй бол зүрх судасны нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Гэнэтийн хүйтэн усанд зүрхний цохилт удааширч зүрх зогсох аюултай
.
5. Шүршүүрт хүйтэн халуун усанд сэлбэж орж сурсан ЭРҮҮЛ хүн харзны усанд орох нь тохиромжтой.
6. Толгойг усанд дүрэхээс татгалз.
7. Усанд орсоны дараа шууд биеэ арчиж дулаан хувцас өмсөж амрах хэрэгтэй.
8. Бага насны хүүхдийг харзны усанд оруулахгүй байхыг зөвлөж байна
. Харин хүүхдийг намрын цагаар голын сэрүүн усанд орж сургавал насанд хүрсэн хойноо харзны усанд ороход эрсдэл багатай.
өө яанаа би тамхи татдаг, орохдоо архи уусан, даралт ихтэй, зүрхний өвчтэй, дээрээс нь толгойгоо угаагаад, нүцгэн баахан зогссон, тэгвэл би одоо өнгөрөө, хэрэгтэй мэдээлэл өгсөнд баяраллаа