Нийтлэл 02 сарын 03, 2015

Ядуу улсын баян нийгмийн даатгал

 Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, барилга байгууламжийн жагсаалт гарсан байна. Энэ жагсаалтыг харвал 1 их наядын давсан алдагдалтай, 777 тэрбум төгрөгийн зээл авах хэмжээний хэцүүдсэн төсөвтэй улс гэж хэлэхээргүй.  Тухайлбал хоёрхон ажилтантай нийгмийн даатгалын тасагт барилга барьж өгөхөд 820 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Мөн Архангай аймгийн Хайрхан сум, Өмнөговь аймгийн Ханбогд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Чингэлтэй дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 820 сая төгрөгөөр нийгмийн даатгалын тасгийн байр барихаар баталсан байна. 

Шинээр барих барилга байшингаас гадна их засварын ажил гэх тодотголтой барилгын гадна тохижилт, хашаа хайлсанд ч хэдэн зуун саяар нь  төсөвлөжээ. Жишээ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нийгмийн даатгалын хэлтсийн барилгын гадна тохижилт, хашаа хайлсыг 260 сая төгрөгөөр тордохгүй бол болохгүй байгаа аж. Урд хөршөөс төмөр замаар танктай цэрэг ороод ирэх ч юм билүү, юмыг яаж мэдэхэв гээд төмөр цайз барих гэж байгаа юм болов уу.  

 

 

 

Төсөв, төлбөрийн тэнцлийн алдагдал тэнгэрт тулж, хэмнэх үү, зээлэх үү гэж улс даяараа санал асуулга авахад тулаад байгаа бидний Монголчууд.  Зээлж авчраад замбараагүй хэрэглэдэг цоорхой шанага шиг төсөв үргэлжилсээр. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-11-04

    Эрдэнэ вангийн галзуурал тун удахгүй дуусна. Женкотойгоо хамт шорондоо суувал таарна

    • Зочин
    • 2015-02-04

    Ой гутмаар юм. Дахиж битгий сонгоорой.

    • Зочин
    • 2015-02-04

    arai heterch bgaan bishuu ? henii mongoor yamar piz-du nar durgiad bdag um bee

    • Зочин
    • 2015-02-03

    Erdnee ch tansagladag tuuchii baina daa

    • юу вэ нийтдээ хэчнээн тэрбум төгрөг вэ. Энэ мөнгөөр хэчнээн хүний тэтгэвэрийн нэмэгдүүлэх боломж байсан бэ. Энэ арай хэтэрнээ.
    • 2015-02-03

    Мэндээ

arrow icon