Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа nature.com-д гарсан нэг сонирхолтой өгүүллийг орчуулан өөрийн фэисбүүк хуудаснаа дараах нийтлэлийн хамт байрлуулжээ:
2003 онд нэгэн судлаачдын баг Ази тивийн 16 байршлын хүн амд эр бэлгийн хромосом буюу "У" хромосомийг шинжилж үзжээ. Тэндээс гарсан дүгнэлт нь судалгаанд хамрагдсан хүн амын эрчүүдийн 8% нь 1 хүнээс гаралтай бөгөөд тэр хүн нь 1000-аад жилийн өмнө амьдарч байсан манай Их Эзэн Чингис хаан байх өндөр магадлалтай аж. Уг тооцоогоор бол өдгөө Чингис хааны үр удам болох 17 сая эрэгтэй хүн Евразийн бүс нутагт тархан амьдарч байгаа тооцоо гарч байгаа юм. "У" хромосом нь зөвхөн эцгээс хүүд дамждаг бөгөөд ижил "У" хромосомтой байх нь эцэг хүүгийн холбоосыг гэрчилдэг байна. 2015 оны 1 сард Англи, Францын хамтарсан баг 117 газарзүйн байршилд судалгаа хийж мөн адил Чингис хааных байх өндөр магадлалтай У" хромсомыг илрүүлсэн нь 2003 оны тэрхүү судалгааг улам баталгаажуулж өгөв.
Би өөрөө судлаач хүний хувьд мөн Монгол хүний хувьд энэхүү судалгааг гүнзгийрүүлэн уншаад гайхах, баярлах хосолж байлаа. Гайхсан нь нэг хүн мянган жилийн дотор 17 сая болж үржих боломжтой нь гайхмаар санагдав.
Нөгөөтэйгүүр Чингис хааны маань үр сад маш олуулаа байгаад баярласан. Монгол улс энэ "У" хромосомыг илүү гүнзгийрүүлэн дэлгэрэнгүй судлах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр Монгол улс олон оронтой ах дүүгийн холбоогоо баталгаажуулж найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж ингэснээр манай орны гадаад харилцаа нэг шат ахих боломжтой мэт санагдсан юм. Магадгүй энэ нээлт Чингис хаанаас хойч үе бидэндээ үлдээсэн хамгийн том бэлэг ч байж болох. Ингээд орчуулсан нийтлэлийг та бүхэн уншиж сонирхно уу. Зарим орчуулгын үгэнд алдаа мадаг байвал түүндээ хүлцэл өчье.
ОЛОН САЯ ХҮНД ЧИНГИС ХААНЫ ГЕН БАЙДАГ БАЙНA
WWW.NATURE.COM
23 January 2015 Corrected: 30 January 2015
Өнөөгийн олон сая эрчүүд 1227 онд нас барсан Монголын домогт Их хаан Чингис хааны генийг агуулж явдаг байна. Судлаачид Чингис Хаанаас гадна өнөөгийн хүн амын тоонд маш их хувь нэмэр оруулсан 10-аад эрчүүд байсныг тодруулаад байна.
Судлаачдын баг нь иймэрхүү генетикийн үзэгдэлд нийгэм улс төрийн хүчин зүйлс гарцаагүй нөлөөлсөн гэж үзэж байна. Тэгэхдээ тэрхүү 10 аад эрчүүд чухамхүү хэн байсан гэдгийг олж тогтоож чадаагүй байна.
Чингис хааны хувьд генетик магадлал өндөр, нотолгоо нь хүчтэй байгаа юм. 2003 онд Крис Тайлор Смитээр ахлуулсан генетикчдийн баг (одоо Англи-ийн Хинкстоны Вэлком Траст Сангер институт) Ази тивийн 16 төрлийн хүн ам дотор эрчүүдиийнх нь 8% нь ижил төстэй эр бэлгийн хромосом агуулж байгааг
Сиквэнс/sequence/-ийн аргаар тогтоожээ. Энэ нь дэлхийн нийт эрчүүдийн 0.5 хувьд хүрч байгаа тоо юм. (Бодит тоогоор дэлхийн нийт эрчүүдийн 0.5 хувь нь 17 сая гаруй эрчүүд болж байгаа юм.) Эдгээр хромосомын төрлийн араас хөөж судлахад 1000-аад жилийн өмнөх Монгол улсаас гаралтай хромосом болохыг тогтоожээ. Чингис хаан нь олон зуун хүүхдийн эцэг байсан гэж үздэг юм байна. Энэхүү эр хромосомын угсаа гарал нь 1 хүнээс гаралтай маш том гэр бүлийн модыг үүсгэсэн бөгөөд олон үе дамжсаар маш том газар нутгийг эзэлсэн хүн амын хэсэг бүлэг болж томорчээ.
Сүүлийн судалгааг Английн эрдэмтэн Марк Жоблинг /Mark jobling/-аар ахалсан судлаачдын баг Францын эрдэмтэн Патрисиа Баларэскюэ /Patricia Balaresque/-тай хамтран хийжээ. Эрдэмтэн Жоблин хэлэхдээ санаандгүй зарим эрчүүд олон хүүтэй байх тохиолдол байдаг. Тэгэхдээ тэдгээрийн хүүхдүүд нь бас маш олон хүүтэй байх нь ховор юм. Тэгэхлээр үүнийг хүчжүүлэгч хүчин зүйл хэрэгтэй юм.
Олон эхнэр, эмсээс хүүхэд төрүүлэх боломж бүхий нийгмийн байр суурьтай хүчирхэг эрчүүд, мөн түүнээс төрсөн хүчирхэг хөвгүүд л ийм амжилттай үр дүнд хүрэх боломжтой гэжээ.
Чингис хааны үр удмаас гадна судлаачид өөр 2 удмын хүчирхэг эрчүүдийн хромосомыг олж тогтоожээ.
Нэг нь 1582 онд нас барсан Хойд Хятадад манжын эзэн хааны өвөг дээдэс болох Жүэчанга/Giocangga/ хэмээх язгууртан ажээ. Нөгөө хүн нь Ирландын Уй Нэйл /Ui Neill/ гэдэг хаан юм. Жоблины баг нь системчилсэн судалгаа хийж Азийн 127 төрлийн хүн амын 5000 гаруй эрчүүдийн эрэгтэй хромосомын судалгааг хийсэн байна. Яагаад Ази тиврүү анхаарал хандуулсан бэ гэвэл нэгдүгээрт мэдээллийн сан бэлэн, хоёрдугаарт тодорхой удам зүйн хэв шинж илэрч байсан юм. Тэд 5321 хүний эр бэлгийн хромосомд судалгаа хийж 20-оос дээш тооны хүнд ижил тохиолдсон 11-н төрлийн бүлэг хромосомыг олжээ. Тэд хромосом тодорхой хэсэгт гарсан өөрчлөлтийг (мутац) задлан шинжилж тэр нь цаг хугацааны хувьд хэзээнээс эхэлсэн байж болохыг баримжаалжээ.
Дараа нь тэдгээр хромосомын илэрсэн нягтаршлаар нь аль газар зүйн байршлаас эхэлснийг олж тогтоожээ. Энэ судалгаагаар мөн л Чингис хаанаас гаралтай байх магадлал өндөр болохыг баталгаажуулсан бөгөөд дахиад Жүэчанга хааны удмыг мөн олж тогтоож Европын хүний генетикийн сэтгүүлд 2015 оны 1 сард хэвлүүлжээ. Бусад түгээмэл тохиолдсон хромосомууд нь Ази болон Ойрх дорнод, Зүүн өмнөд Азид тархсан байжээ. Тэдгээрийн он тоолол нь МЭӨ 2100-с MЭ 700-аад онд эхлэл нь тавигдсан хромосомын бүлгүүд байжээ. Жоблины баг сануулахдаа, эдгээр судалгаа нь нэлээн савалгаатай тэгэхдээ Чингис хаан болон Жүэчанга хааны судалгаа нь үнэн зөв байх магадлал маш өндөр хэмээсэн байна.
МЭӨ 2100-300 жилийн хооронд амьдарч байсан хүмүүсийн хувьд Ойрх Дорнод, Энэтхэг, Зүүн ази, Зүүн өмнөд Ази, Төв Азид газар тариалан болон нүүдэлчдийн соёл иргэншил ид хөгжиж байсан үе. Энэ нь төр нийгэм хүчирхэгжиж хаант засаглал хүчтэй болж байсан үе юм.
Энэ судалгаагаар сүүлд гарч ирсэн түгээмэл тохиолдох 3 хүний хромосом байгаа юм. Тэр нь хойд Хятад, Монголын нүүдэлчдээс төрөн гарсан байна. Үүнээс Чингис хаан болон Жүечанга хаан болон МЭ 850-аад онд гарч ирсэн гурван хүний хромосом юм.
Эдгээр 3 хүний үр удам Зүүн Ази-аас торгоны замыг дагаж баруун зүг рүү нүүдэлсэн ул мөр харагдаж байгаа юм. Энэ нүүдэл нь МЭ 200 оноос 18 дугаар зуун хүртэл үргэлжилжээ. Тэр үеийн соёл иргэншил нь эдгээр эр хромосомыг маш олноор тархах боломжийг олгосон байна.
Тэгэхлээр хүчирхэг ааваас төрсөн хүчирхэг хөвгүүд нүүдэллэн тархаж байж л ийм үр дүнд хүрэх боломжтой юм. Судлаачид МЭ 850 жилийн үед гарч ирсэн хромосомын эзнийг олохоор хэд хэдэн хүнийг судалж байгаа ч нэмж судалгаа хийх шаардлага байгаа ажээ. Нас барсан хаадын генийг олж илрүүлж түүнийг судлах юм бол эцсийн хөдөлшгүй баримт болох учиртай. Энэ холбоо хэлхээсийг олж тогтоох нь их сонирхолтой ажил юм. Нэг л өдөр Чингис хааны шарилыг олж нууцыг тайлна гэдэгт итгэж байна хэмээжээ.
-----
(Genghis Khan's genetic legacy has competition нэртэйгээр хэвлэгдсэн уг нийтлэлийн доор санал нийлэх нийлэхгүй сонирхолтой сэтгэгдлүүд орсон байгааг линк холбоосоор орж сонирхож болно. Уг судалгааны аргачлал, үнэн мөнийг сайтар нягталж үзэх ёстойгоос гадна, ер нь их байлдан дагуулалтын генетик үр дагаврын талаар Монголчууд бид өөрсдөө нухацтай судалгаа хийх хэрэгтэй болов уу. Редакц)
Сэтгэгдэл бичих