Нийтлэл 02 сарын 05, 2015

Шинжлэх Ухааны Академийн уран гартай урлан муутай залуусын тухай тэмдэглэл фэисбүүкт трэнд болж байна.

Иргэн Unur Chagtsal ШУА Физик Техникийн хүрээлэнгээр зочилсон сэтгэгдлээ дараах тэмдэглэлээр оруулжээ. Шинжлэх Ухааны Академи их сургуулиудаас тусдаа байх эсэх нь гол биш. Ерөнхийдөө бэлэг тэмдэг, баяр наадмын талбарт бүхнээс тансаг, үрэлгэн монголчууд шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтэд хэрхэн хандаж байна вэ? Хүн бүр дотоод байдлыг нь тэр бүр мэддэггүй Шинжлэх Ухааны Академи хэмээх ганган нэртэй газрын дотоод зургийг ийн дэлгэсэн нь одоогийн байдлаар 319 түгээгдсэн сенсаац болоод байна. 6 дахь мэдрэхүйг технологиор илэрхийлж, 3D принтер үйлдвэрлэлийн бүтцэд хувьсгал гаргана гэгдэж буй өнөөгийн дэлхий. Бидний монголчуудын бодит байдал эмгэнэлтэй бас ичмээр байна. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon