1. Монгол Улсын Ерөнхий Сайд Чимэдийн Сайханбилэг 2-р сарын 9-с 2-р сарын 11-нд айлчилна.
2. Сайханбилэг ерөнхий сайд өнгөрсөн оны 11-р сарын ерөнхий сайдуудын уулзалтаас хойших эхний дээд хэмжээний уулзалтын үеэр Шинзо Абэ ерөнхий сайдтай албан уулзалт хийхээс гадна Масааки Ямазаки парламентийн зөвлөх танхимын гишүүнтэй уулзах, мөн Монголын Засгийн газар Япон Худалдааны Хөгжлийн ЖЕТРО-той хамтран зохион байгуулах бизнес уулзалтад оролцоно.
3. Энэ уулзалтаар үзэл санаа нэгт бүс нутгийн партнер Япон Монголын хоорондох стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ гэж найдаж байна
гэсэн бол өдөр тутмын эдийн засаг, үйлдвэрлэлийн Санкэи сонинд:
"Гадаад Хэргийн Яам энэ сарын 6-нд Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг Японд айлчилна гэж мэдээллээ. Шинзо Абэ ерөнхий сайдтай 10-ны өдөр уулзах юм. Хоёр улсын EPA буюу эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ"-нд үзэглэх бэлтгэл ажил сүүлийн шатандаа явагдаж байна. Мөн Монгол Улс нь Хойл Солонгостой дипломат харилцаатай улс агаад,
10-ны уулзалтаар "раччи" буюу Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн талаарх асуудлыг хөндөх магадлалтай"
гэж мэдээлжээ.
Гадаад хэргийн яамны албан ёсны вэб хуудаснаа Монгол Улсыг үзэл санаа нэгт бүс нутгийн түншийн хэмжээнд дурдсан байгаа нь манай улстай найрсаг харилцааг эрхэмлэж байгаагийн шинж гэж үзэж болно. "Раччи" буюу Хойд Солонгосоос японы иргэдийг япон хэл заалгах, тагнуулд ашиглах зэрэг зорилгоор хулгайгаар Хойд Солонгост аваачдаг хэрэг хоёр улсын дундах гадаад харилцааны ужиг, гүнзгий зөрчил болсоор удаж байна. Япончуудын хувьд Хойд Солонгостой харьцангуй найрсаг харилцаатай манай улсаас энэ зөрчлийг шийдвэрлэхэд ямар нэг үүрэг гүйцэтгэнэ гэж найддаг бөгөөд Абэ ерөнхий сайд хэрэв ямар нэг шийдэл олж чадвал энэ нь түүний улс төрийн нэр хүндэд үнэмлэхүй нөлөөтэй үйл хэрэг болох юм.
Сэтгэгдэл бичих