Нийтлэл 02 сарын 10, 2015

Бүтээгч инженерүүд бүгдийг өөрөө гараараа хийж байсан гэдэг

 

-Таньд баяр хүргэе. Азийн бүтээмжийн төвөөс “APO NATIONAL AWARD 2015” шагналаар шагнуулсан гэж дууллаа?

-Өнгөрсөн жил "Nanyam-AX12" төхөөрөмжийн материалыг англи хэл дээр (APO) "Азийн Бүтээмжийн Төв-өөс авсан. Тэгсэн энэ жил шагнал авсанд баяр хүргэе гээд захидал авлаа.

 

 

 

 

-Азийн бүтээмжийн төв гэдэг байгууллага ямар учиртай байгууллага вэ?

-Энэ байгууллага нь азийн 21 улсаас шалгарсан 24 оюуны бүтээлийг  2 жил тутамд шалгаруулдаг. Азийн технологийн бүтээлийг шагнаж урамшуулдаг байгууллага. Ази бол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгийг, азийн оюунлаг бүтээгдэхүүнийг дэлхий нийтэд харуулдаг байгууллага байгаа юм. Азийн бар орнуудын Засгийн газруудын эвсэл. Азийн Улсууд өөрсдийгөө нэг улс мэтээр харж бие биеэ дэмжиж байна гэж ойлгож болно. Монголоос бусад улсад засгийн газар хоорондын хамтын үйл ажиллагаа. Дэлхийн 2-р дайны өмнө АНУ-д Ази гаралтай хүмүүсийг мал шиг үздэг нацизм байсан. Дайны үед манай Япончууд Америкын Шүрэн арлыг технологийн гайхамшгаар бут цохиж Ази хүмүүс мал биш хүн гэдгээ баталж нацист үзлийг бут цохисон. Ази хүмүүсийг гадуурхдаг фашизмаас сэргийлэх арга зам нь Азийн технологийн хөгжил. Иймд Ази тив нэг улс гэдэг утгаараа бие биеэ дэмждэг. 1961 оноос хойш энэ байгууллага ил болж “Азийн бүтээмжийн төв” Японы Токио-д байгуулагдсан. Азийн улс орнуудын ерөнхий сайд нар харьцдаг байгууллага болсон түүхтэй. Харин манайх 1991 онд энэ байгууллагад элссэн. Монголын төр тогтворгүй тул зөвхөн төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллаж байгаа. Ирээдүйдээ монголын ерөнхий сайд хариуцдаг болох байх. Японы Токиод зохион байгуулдаг "Азийн бүтээмжийн төв"-ийн ойн баяруудаар Японы Технологийн салбарын акулууд ирж улс төржсөн style image – ээр глобал PR хийдэг.

-Таны саяын шагнал авсан төхөөрөм ямар учиртай юм бэ. Энгийнээр тайлбарлаач?

-Зүгээр л компьютер. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэр болох цахилгаан генераторийг удирддаг компьютер. Энэ компьютер байхгүй бол генератор дангаараа тог гаргаж чадахгүй. Тийм л технологи.

Бид технологи хэрэглэгч биш, технологи үйлдвэрлэгч гэдгээ баталчихлаа. Хийдгээ баталчихаар бидэнд Азийн лоббигоос спонсор орж ирэх боломжтой болж байгаа юм. Азийн спонсороос технологи хийсэн хүнд нь грант өгнө. Гэхдээ дотоодын захиалгыг манай ерөнхий сайд өгөх ёстой. Ерөнхий сайдаар дамжуулж захиалга өгөхгүй бол тэд захиалгагүй хүнд ямарч грантаа өгөхгүй. Өөрөөр хэлбэл зорилгогүй зах зээлгүй хүн грант өгдөггүй. Гэтэл Ерөнхий сайд надад захиалга өгөх боломжгүй. Яагаад гэхээр манай улсын тогтолцоо хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь намуудын фракцууд ерөнхий сайдаа сонгодог. Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй. Намын фракцууд зах зээлийг импортоор хангаж зах зээлийг монопол хэлбэрээр удирддаг практиктай болоод 20 жил боллоо. Үүнийг хэн ч эвдэж чадахгүй. Хэрвээ ерөнхий сайд надад туславал тэр хүн маргааш нь огцорно. Энэ бол оройгүй Сүмийн эмэгнэл буюу босоо биш хэвтээ тогтолцооны онцлог.

Сүүлийн 25 жил технологийг импортоор оруулж ирдэг болчихлоо. Өмнө нь хүрээлэнгүүд энэ ажлыг 18 аймгийн монополь захиалгаар хийдэг байсан. Урьд нь акдемийн удирдлага жижигхэн, бараг байхгүй байсан. Хүрээлэнгүүд яамтайгаа шууд харьцаж 18 аймгийн технологийн зах зээлийг хангадаг байсан. Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнсний үйлдвэрийн төхөөрөмжийг ч монголдоо хийдэг байлаа. Бүр ургамлын тосыг монголдоо хийдэг байсан. Талийгаач Сосорбурмаа инженер Шаамарт рапесыг шахаж ургамлын тосыг үйлдвэрлэдэг цехийг сайн чанарын гангааар бүтээсэн. Тэр үед Сосорбурмаа инженер өнөөдрийн таван хүний хийх ажлыг ганцаараа хийдэг байсан. Дэлхий даяар бүтээгч инженерүүд бүгдийг өөрөө гараараа хийж байсан. Хүрээлэнгүүд нь шууд яамтай харилцаж 18 аймгийн зах зээлд монопол тоглолт хийдэг байсан. Харин өнөөдөр чөлөөт өрсөлдөөний хуулиар Үндэсний үйлдвэрлэл мөхөж байна. Яагаад гэхээр өнөөдөр хятадуудад Монгол битгий хэл дэлхий цөм цохиулж хоосорч байна. Бид нар сүүлийн жилүүдэд гадныханд зориулсан чөлөөт өрсөлдөөний хууль хийгээд хоолгүй амьдарч байна.

Чөлөөт өрсөлдөөний хуулиар Германы экспорт автоматаар ихсэхийн хирээр Грек, Итали, Испани зэрэг улс орны үндэсний үйлдвэрлэл мөхөж, үйлдвэрийн эздүүд амиа хорлож бэлэн эхнэрүүдийн холбоод үүсч байна.

 -Яагаад APO шагналд шалгарсан юм бол? Сүүлийн 2 жилд Азийн зөндөө л технологи гарсан шүү дээ. "Samsung"–ын гар утаснууд, "SONY" –гийн телевизорууд гээд зөндөө л Hi-Tech байна шүү дээ?

-Азийн барууд гар утас телевизор хийхдээ сайн ч хүчний элекртоникийн автоматуудыг Англиас импортлодогийг GEC, General Electric Company –д ажиллаж байхдаа харсан. Миний бүтээсэн “Nanyam” төхөөрөмж нь GEC – ийн регуляторуудад байдаг муу талуудыг засч сайжируулсан. Энэ давуу тал нь APO – гийн хяналтаар батлагдсан тул шагнал авах болсон.

 - Одоо таны бүтээсэн төхөөрөмжийг ашиглаж байгаа газар бий юу?

- Одоогоор гурван “Nanyam” төхөөрөмж  ТЭЦ2, ТЭЦ3  дээр ажиллаж байна. Эхнийх нь 2 жил тасралтгүй ТЭЦ2 – ийн нэгдүгээр турбин генераторыг амжилттай удирдаж байна. Гэтэл энэ зөвхөн цахилгаан дээр биш уул уурхай, эрчим хүчний салбарт ч ашиглах боломжтой. 

-Таны хийсэн төхөөрөмж чинь дэлхийд шинэ бүтээл үү?

-Ер нь өдөөлтийн автомат релятор гэдэг генератор цахилгаан станци 100 жилийн өмнө үүсэхэд ч байсан. Цаг үе тутамд сайжирч ирсэн ба одоо ч гэсэн тэнд зөндөө асуудалтай зүйл байдаг. Ер нь төгс шийдэлтэй технологи гэж хаана ч байхгүй гэдгийг Английн 30 гаруй IT – гийн компанид шинэ ажлын ярилцлагад орж байхдаа ажигласан. "GEC" – ийн хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ ярьж хийхийг мөрөөдөж байсан зүйлсээ Монголдоо ирээд бие дааж эрх чөлөөтэйгөөр хийсэн. "GEC" – ийн регуляторуудад байдаг муу талуудыг засч сайжруулсан. Нөгөө талаас Монголын технологийн нөхцөлд тааруулж хийсэн. Энэ хоёр онцлогоороо дэлхийд байхгүй шинэ бүтээл.

 -Та яриан дундаа юм хийсэн хүнд нь тухайн ажлыг нь өгөх ёстой гэж байсан. Жаахан тодруулвал?

- Капиталист дүрмээр бол манайд Хөдөлмөрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн яам байх хэрэггүй. Мөн Боловсролын яам технологи хөгжүүлэх ажлыг авах эрхгүй. Steve JOBS –ын хийсэн гар утсыг манай яамдууд шалгаад засч сайжруулж чадах уу? Социалист дүрмээр чадна гэж үзээд шалгадаг. Энэ буруу дүрэм. Манайд одоо болтол хэвээрээ оршиж бөөн будлиан үүсгэж хоосон төсөл үр дүнгүй ажил хийсээр 20 жил боллоо.

Капиталист дүрмээр бол бид Монголын "Hyundai" –г сонгоод технологи хөгжүүлэх бүх ажлыг өгөх хэрэгтэй. Өнөөдөр Монголд "Hyundai" шиг компаний хийх ёстой ажлыг Монголд төрийн яамдууд хийх гэж оролдоод импортын дамын наймаа шахааны бизнесээ хийгээд 20 жил болсон.

 -Капиталист дүрмээр чинь яаж Монголын "Hyunda"i –г сонгох вэ?

-Дэлхийн түүхэнд ийм толгой компанийг төрийн хуулиар эсвэл засгийн газрын тогтоолоор сонгодоггүй харин зах зээл сонгодог. Өөрөөр хэлбэл зах зээлд бүтээлээ баталсан шалгарсан шилдэг компанийг төр сонгодог.

 

-Импортоос хамгаалдаг дүрэм гэж байдаг тухай сонссон юм байна.

-Жишээ нь би “Наням” гээд дүрэм гаргасан. Энэ болохоор Английн стандартын сайжруулсан хэлбэр. Өнөөдөр Англичууд Английнхаа стандартаар импортоо хамгаалдаг. Англи руу гар утас хийгээд зарья гэвэл чадахгүй. Яагаад гэхээр бүх цахим төхөөрөмжийг Англи стандарт буюу дүрмээр зохион бүтээх ёстой. Тухайн стандартыг нь худалдаж авья гэхээр их үнэтэй. Миний “Наням” стандарт буюу дүрэм Английн дүрмийн мууг нь хаяад сайныг нь авсан. Тэгэхээр Англид гардаг эвдрэл, гажиг Монголд гарахгүй. Үүнийг улсын стандарт болговол Англиас манай улсад цахим бүтээгдэхүүн, цахилгаан тоног төхөөрөмж орж ирж чадахгүй гэсэн үг.

- Одоо тэгвэл улсын стандарт болгохын тулд яах ёстой юм бэ. Хэн үүнийг хийх вэ?

- Ардчилсан засаглал буюу Популист засаглалд эрх баригч хүмүүсийн лоббигоор хууль дүрэм гарч хэрэгждэг. Тэгэхээр ийм дүрэм хэнд ашигтай байна тэр хүмүүс төрд гарч ирж байж л бүтнэ. Өөрөөр хэлбэл манай 76 гишүүн цахим төхөөрөмж импортлогч биш бүтээгч нар болсон үед л хэрэгжинэ.

- Таны хэлээд байгаа хүмүүс төрд гарч ирэх үү?

- Жишээ нь Баруунд инженерээр ажиллаж технологи сурсан хүмүүс  Тайваны сонгуульд ялж тэдний лоббигоор тухайн улс хөгжсөн байдаг. Өнөөдөр манай төр барьж байгаа хүмүүс тийм нарийн технологийн мэдлэггүй болохоор бүх технологийг импортоор авах лоббийг сүүлийн 25 жил хөгжүүлсэн. Хүний хийсэн юмыг дахиж хийгээд яахав. Шууд импортло, манай зах зээл жижиг гэдэг. Гэтэл манайх 5 жилийн өмнө 7 тэрбум долларын технологи импортлоод хагас дутуу ажиллуулж байна. Энэ зах зээлийг бид 7 тэрбум төгрөгөөр хийж чадах байсныг “Нанаям” бүтээлээрээ баталсан.

“Соц” үеийн баялагийг бүтээж байсан хүмүүс өнөөдөр ажлын байргүй байна. Бүх талхны үйлдвэрийн төхөөрөмжийг гаднаас оруулж ирж байна. Жишээ нь би 10, 20 центээр чип аваад 800 саяын төгрөгний импортыг орлуулах цахим төхөөрөмж бүтээж  байна. Технологи гэдэг чинь бидний аврал.

Зарим тэнэг хүмүүс монголын ард түмэн тэнэг болохоороо буруу сонголт хийгээд байна. Ямар ард түмэн байна тйим төр байна гээд орилоод байгаа. Тэр хүмүүсийг би тэнэг мал гэж хэлмээр байна. Яагаад гэвэл өнөөдрийн Англид сэхээтэн хүмүүс сонгуульд санал өгдөггүй. Ямар ч нам ялсан ялгаагүй худалчууд гэдэг. Хар тамхи хэрэглэдэг, эрхэлсэн ажилгүй, халамжаар амь зуудаг хүмүүс л сонгуульд оролцдог. Сонгуулийн ирц 50 хувьдаа хүрдэггүй. Хэн ирээдүйгээсээ зээл авч халамж өгч, эдийн засгаа сүйтгэнэ тэр нам л сонгуульд ялдаг. Энэ нь дэлхий нийтийн Ардчилсан засаглалын хямрал. Ганц манай хямрал биш. Ер нь ардчилсан сонгуулиар гарч ирсэн ард түмний төлөөллүүд элитүүд байсан тохиолдол манай дэлхийн түүхэнд байхгүй. 2500 жилийн өмнөх Грекийн Ардчилсан засаглалд ард түмний шууд ардчилсан сонгуулиар бөөн хулгайч нар ард түмнийг молигодож гарч ирээд дампууруулсан. Хэдхэн арван жилийн дараа манайд ардчилсан сонгуулиар аймшигтай араатнууд төрд гарч ирэх аюул бий. Тэр үед төрийн тэргүүд хүний наймаа, хар тамхины наймааны толгойлогчид болно. Энэ нь Ардчлалын оргилд хүрсэн улс орнуудын өнөөгийн бодит байдал.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа, танд. 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-11

    mundag zalud amjilt hvsye.

    • Зочин
    • 2015-02-11

    Gal hamgaalagch n shatsym bish uu

arrow icon