Нийтлэл 02 сарын 11, 2015

ЗАГВАРЫН ТҮҮХЭНД ХЭЛЭГДСЭН ХАМГИЙН АЛДАРТАЙ 50 ЭШЛЭЛ

  • Та ганц жижиг хар палаажтай байхад хэзээ ч илүү гоёхгүй, бас дутуу гоёхгүй. К.Лагерфелд
  • Гэрээсээ гарахын өмнө толинд хараад гоёл чимгээсээ нэгийг нь тайлаарай. Коко Шанел
  • Хүн зөв гуталтай бол дэлхийг засаглаж чадна гэж би хатуу итгэдэг. Б.Мидлер
  • Нарциссизмыг бол үзэхгүй, гэхдээ бардам зан бол байх. Д.Врийланд
  • Эмэгтэй хүний хувцас өргөст тортой хашаа шиг байх ёстой: зорилгоо биелүүлнэ, гэхдээ харагдах үзэмжийг хаахааргүй. С.Лорен
  • Би миний мөнгө яг надад харагдах газар, миний шүүгээнд өлгөөтэй байж байхад дуртай. К.Брадшоу
  • Сайн скинни жийнс шиг сайхан “амттай” юм байхгүй. К.Мосс
  • Намхан өсгийт дээр би төвлөрч чаддаггүй. В.Бэкхэм
  • Ард чинь 3 эрэгтэй алхаж байгаа мэт алх. О.Рента
  • Чи тохирсон хувцсаа өмсөж л чадах юм бол амьдралаас хүссэн бүхнээ авч чадна. Э.Хээд
  • Гоёл бол өдөр тумын амьдралын бодит байдлыг даван туулах хуяг юм. Б.Каннингхам
  • Эргэлзэж байвал, улааныг өмс. Б.Бласс
  • Би хувцас урладаггүй, мөрөөдөл урладаг. Р.Лоарэн
  • Хувцаснууд бол тэдэн дотор хэн нэгэн амьдрахаас нааш юу ч биш. М.Жэйкобс
  • Загвар хуучирдаг, харин стил бол мөнх. И.С.Лаурен
  • Хэн ч гоёмсог хувцаслаж чадна, харин амралтын өдрөө яаж хувцасладаг нь л хамгийн сонин. А.Ванг
  • Чи өндөр өсгийт өмсөхгүй юм бол яаж өндөрт амьдрах юм бэ? С.Рикьел
  • Трэнд дагаад хэрэггүй. Загвар чамайг эзэмших ёсгүй. Харин чи чи хэн бэ гэдгийг, өөрийгөө юугаар илэрхийлэхийг, яаж амьдрахыг шийднэ. Версаче
  • Хэцүү цаг ирэхэд загвар уурладаг. Э.Шиапарелли
  •  Гутал сонгоход анхаарал ихдэх гэсэн асуудал байхгүй. Олон эмэгтэйчүүд гутлыг нэх чухалд тооцдоггүй, гэхдээ жинхэнэ элегант эмэгтэй хүний баталгаа түүний хөлд байдаг. Диор
  • Загвар бол 4 улиралд дизаинерууд чамд юу санал болгож байгаа нь юм. Стил бол чи тэндээс юу сонгосон нь. Л.Хаттон
  • Палааж эмэгтэй хүний биеийг дагадаг байх ёстой, бие палаажинд захирагдах биш.  Живонши
  • Би эмэгтэйчүүд юу хүсдэгийг мэднэ, тэд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. В.Гаравани
  • Үнэртэй ус түрхэхийг хүсдэггүй эмэгтэй хүнд ирээдүй алга. Коко Шанель
  • Хүмүүс чам руу гөлөрнө, гөлөрснийх нь хэргийг гарга. Х.Винстон
  • Тансаглал бол маш үнэтэй палаажинд подваалк шиг тухтай байх. К.Лагерфелд
  • Тэгээд одоо, би дэлхийг өөрчлөх гэж байна, нэг нэг гялаанзаар. Лэиди Гага
  • Миний төрхийг бүтээж болно. Хүүхнүүд ханцуйгүй бяцхан палааж, том нарны шил, овоолсон үсээр Аудри Хэпбөрн шиг харагдаж болно.  Аудри Хэпбөрн
  • Багахан муу сонголт бол чинжүү л гэсэн үг.  Бид нарт багахан муу сонголт гай болохгүй, тийм сонголт нүдэнд дулаахан, эрүүл, бодитой. Бүгдээрээ муу сонголт арай ахиухан хийе. Бүр огт мэдрэмжгүй сонголтын бол эсрэг байна. Д.Врийланд
  • Элеганс бол хасахуй юм. К.Баленсиага
  • Стил бол үг хэлэхгүйгээр өөрийгөө хэн бэ гэдгээ илэрхийлж байгаа зүйл. Р.Зое
  • Эрчүүд надад би тэдний гэрлэлтийг аварсан гэж хэлдэг. Тэд гутал авахад хамаг хөрөнгөө зардаг гэхдээ тэр чинь салахаас хямд. Тэгэхээр би хэрэгтэй л байгаа биз дээ. М.Бланик
  • Юу өмсөж байгаа чинь чи өөрийгөө дэлхийд хэрхэн илтгэж байгаа чинь, ялангуяа хүмүүсийн харилцаа асар хурдан болсон өнөөгийн дэлхийд. Загвар бол түргэн хэл. Прада
  • Орлуулахын аргагүй байхын тулд өөр байх хэрэгтэй. Коко Шанел
  • Хандлага бол бүх юм. Д.Фөрстэнбэрг
  • Элегансыг дээдсийн үзэлтэй хэзээ ч хольж хутгаж болохгүй. Ив Сан Лорен
  • Гоёж тоглох 5 настайгаас эхлээд тэгээд төгсгөлгүй үргэлжилдэг. К.Спэид
  • Элеганс бол ялгарах биш харин дурсагдах. Армани
  • Палааж чинь чамайг эмэгтэй хүн гэдгийг харуулах хэмжээнд бариу, хатагтай гэдгийг чинь харуулах хэмжээнд сул байх ёстой. Э.Хээд
  • Загварт хамгийн хэцүү зүйл бол логогоороо танигдаж байх биш сүүдэр зурагаар танигдаж байх явдал. Г.Валли
  • Би загвар руу гүйдэггүй, загвар над руу гүйдэг. Д.Гиннес
  • Кристи бид хоёрт нэг хэлдэг үг байгаа, өдөрт 10000 доллараас багыг хийх гэж өглөө сэрдэггүй. Л.Евангелиста
  • Хувцас бол сайн хоол шиг, сайн кино шиг, сайн хөгжим шиг. М.Корс
  • Би жинсэн өмдийг зохион бүтээсэн нь байсан ч болоотой. Жинсэн өмд бол хамгийн содон, хамгийн хэрэглээтэй, тухтай, бас энгийн. Өөрийн илэрхийлэлтэй, даруу, секси, жирийн - хувцсандаа хийхсэн гэж боддог бүх зүйл бий. И.С.Лохон
  • Мөнгөөр аз жаргалыг худалдаж авдаггүй гэж хэлсэн хэн ч бай, хаагуур дэлгүүр хэсэхийг мэддэггүй юм байна. В.Дерек
  • “Том” охидод том алмааз хэрэгтэй. Е.Тэилор
  • Тамирын өмд бол ялагдлын шинж. Чи амьдралынхаа жолоог алдсан байна, тэгээд нэг тамирын өмд авсан байна. К.Лагерфелд

Сэтгэгдэл бичих

arrow icon