Хятадын авилгын эсрэг хамгийн том албан ёсны байгууллага Хятадын Журам Сахиулах Төв Хороо(ХЖСТХ)-ноос өнгөрсөн Баасан гарагт мэдээлснийг үзвэл Хятадын хоёр том улсын конгломерат(групп компани) улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэрэгт буруутгагдаж байна. Хятад улс авилгатай эрчимтэй тэмцэж байгаа агаад Шинхуа групп манай улстай Тавантолгойн томоохон хэлэлцээр хийж, цагаан сараас өмнө хэлэлцээрийн дүн гарах төлөвтэй байгаа билээ.
Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Шинхуа Группын зарим албан тушаалтнууд авилга авч, өөрсдийн эрх ашгийн төлөө нүүрсний үнэд манипюляц хийсэн байж болзошгүй
гэж уг хороо өөрийн вэбсаитаар дамжуулан мэдээлсэн байна. www.ccdi.gov.cn/.
" Шинхуа группын зарим ахлах ажилтнууд өөрсдийн хувийн ашгийн төлөө нүүрсний үнэд санаатай нөлөөлж, ноцтой дүрэм журмын зөрчил гаргасан байна".ХЖСТХ
Шинхуа группээс гадна Хуадиан копрорац мөн авилгын хэрэгт нэр цохогдоод байна. Ройторс агентлагаас уг хоёр компанийн хэвлэл мэдээлэлд хандсан ч хариу өгөөгүй байна.
Хятадын авилгын эсрэг тэмцэл томхон улс төрийн дүрүүдээс улсын өмчит компанийн удирдлага, санхүүгийн салбарын томхон удирдлагуудыг шалгах шатандаа шилжээд байгаа юм.
Эх сурвалж: Ройторс
Сэтгэгдэл бичих