Шинхуа Энергийн 2014 оны нүүрсний борлуулалт нүүрсний эрэлт унасан болон үйлдвэрлэл багассаны улмаас 12,4 хувиар унаж 395,1 сая тонн болжээ. Улсын өмчит Шинхуа группын гол хэсэг Хятадын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч уг компаниас мэдэгдэхдээ цэвэр ашиг өмнөх жилийнхээс 19,8 хувиар буурч 36,6 тэрбум юан буюу 5,9 тэрбум доллар болсон гэлээ. Үнийн уналт, нийлүүлэлтийн илүүдэл, эдийн засгийн өсөлт удааширч буйтай холбоотой эрэлт буурсан, мөн улсын зүгээс байгаль орчинд хортой нүүрс аль болох бага хэрэглэх бодлого барьж эхэлсний улмаас Хятадын аварга том нүүрсний салбарын байдал сайнгүй байгаа.
Шинхуа талын мэдээллээр бол эрчим хүчний борлуулалт нь 5,1 хувь буурч 199,44 тэрбум киловатт цаг болсон нь Хятадад “цэвэр” эрчим хүчний хэрэглээ өсөж байгаатай холбоотой.
Хятад одоогоор 2014 оны нүүрс үйлдвэрлэлийн бүрэн статистик мэдээг нийтлээгүй байна. Гэвч урдчилсан дүгнэлтээр бол Хятадын нүүрс үйлдвэрлэл 2,5 хувь орчим буурч гарахаар байгаа нь ойрын 10 жилд тохиож буй анхны сөрөг дүн
юм. Уул уурхайн нийт компанийн 70 хувь нь эхний 11 сард алдагдалтай ажиллаж, салбарын ашиг 44 хувь унасан
гэж Хятадын Нүүрсны Салбарын Холбоо мэдээлээд байна. Хятадын засгийн газрын хувьд үнийн уналтыг зогсоохын тулд үйлдвэрлэлийн хэмжээг бууруулахаас гадна хямд, чанар муутай нүүрс аль болох бага авах бодлого барьж байна.
Эх сурвалж: Ройторс
Сэтгэгдэл бичих