Нийтлэл 02 сарын 23, 2015

Манай улсын цахим иргэний үнэмлэхийн чип үйлдвэрлэгч Gemalto компани АНУ, Их Британийн тагнуулын албадад хакдуулав

АНУ-ын хакер Эдвард Сноудэний нийлүүлсэн баримтаас үзвэл АНУ-ын болон Их Британийн тагнуулын албад хамгийн том  сим кард үйлдвэрлэгч  Gemalto-ийн дотоод сүлжээнд нэвтэрч, дэлхий даяар үүрэн харилцаа холбооны нууцлалыг хамгаалахад хэрэглэгддэг түлхүүр үгсийн санд нэвтэрсэн байна.

АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг болон Их Британи дэлхийн хамгийн том сим, чип үйлдвэрлэгч Gemalto компанийн дотоод сүлжээг амжилттай хаакджээ. Жилд 2 тэрбум сим кард үйлдвэрлэдэг Gemalto-ийн үйлчлүүлэгчид AT & T, T-Mobile, Verizon, Sprint зэрэг АНУ-ын томхон үүрэн холбооны үйлчилгээ нийлүүлэгчид, мөн бусад орны 450 гаруй компаниуд багтдаг байна.  Энэ нь эдгээр бүх компанийн хэрэглэгчдийн дуут болон мэссэж хэрэглээний бүх мэдээллэлд нэвтрэх боломж гэсэн үг.   Хулгайлсан коод байхад АНУ-ын тагнуулын алба гар утас хэрэглэгчийн бүх яриа, мэссэжийг үүрэн оператороос ямар ч зөвшөөрөл авалгүйгээр сонсох, тагнах боломжтой.

Gemalto-гийн хувьд хакердуулж байгаа талаар зүүдлээ ч гүй гэж байгаа аж. Дэд ерөнхийлөгч Пол Беверли “болсон үйл явдалд би маш их санаа зовж байна” гэж дурдаад, одоо миний хувьд хамгийн чухал зүйл бол яаж хийгдсэнийг нь мэдэх, улмаар ирээдүйд дахин тохиолдохоос сэргийлэх гэж нэмж хэлэв.

 

Дахин сэргийлэхээс нь өмнө одоогийн датабэисээ хаакдуулснаар АНУ, Их Британийн тагнуулын албад  манай улсын иргэн бүрийн  мобаил хэрэглэгчдийн яриа, мэссэжийг тагнах боломжтой болсноор барахгүй бидний цахим иргэний үнэмлэх буюу  Монгол Улсын иргэн бүрийн амьдралын бичил хураангуйд нэвтрэх боломж үүссэн байж болзошгүй байна. Иргэдийн амьдралын элдэв деталь Фэисбүүк, Твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжин АНУ-ын компаниудад бүртгэгдэж байгаа дээр  төр, бодлогын түвшний бүх яриа, бүх төрлийн цахим бүртгэл, үйлчилгээ гадаадын технологид  түшиглэж байдгийн гор гарч эхэллээ. Анх цахим иргэний үнэмлэх нэвтрүүлэх гэрээ хийгдэж байхад тухайн үеийн дэд ерөнхийлөгч  Томми Нордберг

“Монголын иргэдийн гарт Gemalto-гийн хамгийн нууцлалтай баримт бичгийн технологи очиж, цахим үнэмлэх болон түүнд хадгалагдсан датаг хамгаалж байх болно”

гэж мэдэгдэж байв.

Дата хувилагдах шинж чанартайн хувьд нэг нууцлалаа алдсан бол хувилагдаад хадгалагддаг, хамгийн эргэж буцаах аргагүй хулгай. Манай улсын хувьд Gemalto-той нууцлалын гэрээний хүрээнд шаардлага тавих эрхтэй байж таарна.  Хэр хэмжээнд манай улсын дата нууцад нэвтрэх боломж нэвтрээд байгааг эхлээд мэдэх, чадах чинээгээрээ шуурхай арга хэмжээ авч нууцлалыг өндөржүүлэх, Gemalto-оос нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг арга хэмжээг холбогдох байгууллагаас авах шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

arrow icon