Нийтлэл 02 сарын 26, 2015

Зодуулаад ирсэн 4 настай охиныг эмч 'гомдолгүй' гэсэн гарын үсэг аваад л аавд нь өгч явуулжээ

4 настай охин төрсөн эцэг, хойд эхдээ зодуулж амиа алдсан хэрцгий явдал нийгмийг цочирдолд оруулаад байна. Эмгэнэлт хэргийн явцыг нэгтгэн хүргэв:

Талийгч охины эцэг Ц нь ээж Ө-с 1 жилийн  өмнө салсан. Талийгч охин О эцэг дээрээ  эцэг, хойд эхийн хамт амьдардаг байсан. Төрсөн эцэг Ц нь БЗД цагдаагийн газар шинжээч хийдэг,  БЗД КТМС-н хажууд түрээсийн байранд амьдардаг. Эцэг нь албадан саатуулах баривчилгааны төв-д  хоригдож байгаа. Хэрэг үйлдсэнддээ огтхон ч гэмшихгүй, охины ээжийн ар гэрийнхэн ярихад "Та нар хөлөө хүрэх газар явж хөөцөлдөөрэй" гэж хэлсэн.

2015 оны 02 сарын 12

Аав нь зодсон.

2015 оны 02 сарын 16

 БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Эмч "яаралтай хэвтүүл" гэсэн боловч эцэг болон хойд эх нь хэвтүүлээгүй аваад явсан. Эмч нь асуудал гарч магадгүй гээд өргөдөл бичүүлж, эцэг Ц нь "гомдолгүй" гэсэн гарын үсэг зурсан.

2015 оны 02 сарын 17

Охин өглөө сэрээд ухаангүй болсон. Түргэн тусламж дуудаж  БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тархинд харвалт өгсөн, тархины няцралттай, бие нь няцралт, хөхрөлт, цус хуралттай.  Өглөөний 09 цагийн үед охины төрсөн ээж Ө-д мэдэгдсэн. Эмч нь ажлаасаа халагдсан. Хүнд  өвчтөнг хэвтүүлэх шаардлагатай байхад ар гэрийнхэнд нь даатгаж явуулсан учраас. 

2015 оны 2 дугаар сарын 18 09:40 цаг

Ээжийнх нь найз Э хүүхдийн төлөө утсанд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн 4 настай охины мэдээлэл өгч холбогдсон.

Баянзүрх дүүргийн ХГБХТ-ийн ажилтанд 2015 оны 2 дугаар сарын 18-ны 11:00 цагт Ц, Ө нарын охин Отэй холбогдох хэрэг явдлын мэдээллийг дамжуулсан. Охины ээж Ө-гийн найз гэх уг мэдээллийг өгсөн эмэгтэйтэй холбогдож нөхцөл байдлыг тодруулсан.

Мэдээлэл авсан зөвлөгч:

Хүүхдийн төлөө утас 108-ыг танилцуулсан.

Мэдээлэл хүлээн  авч ахлах  ажилтанд  шилжүүлсэн. 

Шаардлагатай үедээ эргэн холбогдохыг зөвлөсөн.

 Мэдээлэл авсан ахлах ажилтан:

БЗД-ийн ХГБХ төвийн ХХ-ын мэргэжилтэнд холбогдож асуудлыг танилцуулсан.

Хүүхдийн асуудлыг тодотгох, шаардлагатай тохиолдолд холбогдох үйлчилгээ үзүүлэхийг зөвлөсөн.

Цахим хаягаар шалгах мэдээллийг явуулсан.

Хүүхдэд мэргэжлийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа, хүчирхийлэл үйлдэгчийг хүүхэд, гэр бүлээс нь тусгаарласан тул нэмэлт санал болгох үйлчилгээ шаардлагагүй тул хүүхдийг эмчилгээ хийлгэсний дараа НБҮ, Эрсдлийн үнэлгээ хийлгэх, эх Ө-тэй зөвшилцсөний үндсэн дээр кейс төлөвлөлт хийсний дараа үйлчилгээний явцыг хянадаг.

 

2015 оны 2-р сарын 23

БЗД-ийн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн төвийн ХХ-ын мэргэжилтэн ажилдаа орсон ба тэр өдөртөө БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэстэй холбогдож мэдээлэл хүсэхэд: “Лхамсүрэн гэдэг байцаагч дээр хэрэг нь шалгагдаж байгаа. Аав нь суллагдсан, гадуур байцаагдаж байна. Хойд ээжийг нь цагдан хорьсон. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан бичгээр манай албаны даргад хандаарай!” гэсэн.

 

 

Эх сурвалж: Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Хүүхдийн тусламжийн утас 108

Сэтгэгдэл бичих

arrow icon