Хүүхдийн тусламжийн утас 108 Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2014 оны 5-р сарын 28-ний өдөр хуралдаж, хүүхдийн тусламжийн утасны үйл ажиллагаа, үйлчилгээг шинэчлэх, өргөжүүлэх арга хэмжээний тухай тогтоол баталснаар 2014 оны 6-р сарын 1-ны өдрөөс Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 2015 оны 1-р сарын байдлаар нийт 105817 дуудлага ирсэн агаад, дугаар ажиллаж эхэлсэн 6-8 сарын зуны улиралд 4000 хүрэхтэй үгүйтэй байсан дуудлагын тоо хичээл эхэлсэн 9-р сараас нэмэгдэж хамгийн ихдээ 10-р сард 26167 дуудлага хүлээж авсан байна.
Хүүхдийн тусламжийн утас 108-д ирсэн зорилтот дуудлагад Хүүхдийн төлөө үндэсний газраас дараах чиглэлээр зөвлөмж, тусламж өгдөг байна.
- Хамгаалал
- Хүүхдийн эрхийн зөрчил
- Зөвлөгөө
- Мэдээлэл
- Чимээгүй (Хүүхэд ярих гэсэн асуудлаа ярьж чадахгүй эсвэл тодорхой илэрхийлж чадахгүй 3 болон түүнээс дээш удаа залгасан тохиолдолд Хүүхдийн тусламжийн утас 108 тус дугаар руу эргүүлэн залгаж сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг тусламж)
Сэтгэгдэл бичих