Нийтлэл 03 сарын 03, 2015

Чингис хааны Төв Азийн байлдан дагуулалтын төв отгийг олсон гэж Монгол Японы хайгуулын баг мэдээллээ

Чингис хааны Төв Азийн байлдан дагуулалтын төв отгийг монгол орны баруун урд хэсэгт нээсэн гэж Монгол Японы хамтарсан хайгуулын баг 2-р сарын 26-ны өдөр мэдээлжээ. Өмнө нь янз бүрийн судалгааны баг хэд хэдэн хувилбар дэвшүүлж байсан ч тодорхой болоогүй байсан отог агаад ийнхүү олж тогтоосноор Монголын Эзэнт Гүрний баруун тийш хийсэн байлдан дагуулалт, харилцаа холбоо, тээврийн сүлжээний нууцаас нээхэд тус болно гэж үзэж байна.

 

Монголын эзэнт гүрний түүх судлаач Оосака их сургуулийн хүндэт профессор Коичи Мацүда нарын хэлж буйгаар “Улаанбаатар хотоос ойролцоогоор 800 км газар орших Халзанширэгийн олдворыг 2001 онд шинжлэхэд, Хятадын Чанчун бумбын тэмдэглэлд үлдсэн цэргийн отгийн дүр зурагтай олдворын эргэн тойрны хэлбэр таарсан” аж. Эрлийн баг өнгөрсөн зун олдвороос олдсон зүйлсийг шинжилж, онгоцоор 200 метр квадрат талбайн зургийг дахин авчээ. Мөн олдворын газар шорооны дээж, мод, зэрлэг амьтны яс зэрэгт рентген шинжилгээ хийхэд мод нь 12-13-р зууны, яс нь 14-р зууны үеийнх гэсэн дүн гарсан байна. Чингис Хаан Хятад болон Төв Азиас дайлсан тариачид, урчуудыг Монголын Эзэнт Гүрний цэргийн отогт нүүлгэн суурьшуулж, алсын байлдан дагуулалтад хэрэглэх хүнс, эд зүйлийг нийлүүлэх бааз болгодог байсан юм.

Эх сурвалж: Асахи Шимбүн

 

Жич: Асахи Шимбүн-д уг отгийг 1212 онд Чингис хааны их сайдын нэг Чинхай байгуулсан, 14-р зууны эзэнт гүрний доройтлын үед суурин арми нь дайнд ялагдсанаар сүйрч үгүй болсон гэж тайлбарласан байв.

Сэтгэгдэл бичих

arrow icon