Швейцарийн Dacuda болон Шведийн Volumental компаниуд селфи донтогчдод зориулж 3D селфитэй болох боломжийг олгох гар утасны программыг боловсруулжээ.
Үүний тулд гар утас, таблетаа ашиглан нүүрнийхээ зүүн хэсгээс баруун хэсэг хүртэл зургаа авах хэрэгтэй. Ингэснээр тус аппликэйшн нь зургийг 3D хэлбэрт хөрвүүлнэ. Дараа нь зургаа 3D хэвлэлийн компанируу явуулж хэвлүүлж авах боломжтой юм.
Dacuda-ын үүсгэн байгуулагч Александр Иликийн хэлж буйгаар тус аппликэйшн нь одоогоор Apple-ийн IOS үйлдлийн системтэй утас, таблет дээр боломжтой байгаа. Түүнчлэн Android 5.0 хувилбар болон тус камерны программ хангамжтай тохирох утаснууд дээр ашиглагдах боломжтой ажээ.
Эх сурвалж: www.cnbc.com
Сэтгэгдэл бичих