Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хураамжийг тогны мөнгөтэй нэгтгэн авах шийдвэр гараад байгаа.
Хуулиар тогтоосон хураамжийг альболох төвөг чирэгдэл багатай зо/бгуулах зорилгоор цахилгааны төлбөртэй нэгтгэх боллоо http://t.co/KeDChDK6VX
— Цагааны ОЮУНДАРЬ (@tvdaria) February 28, 2015
Уг шийдвэрийн талаар олон нийт янз бүрийн байр суурьтай байгаа. Доорх хүснэгтэд үзүүлж байгаачлан хамгийн өндөр хөгжилтэй, хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлдэг 6 орон хамгийн өндөр хураамжтай
д орж байгаа нь нэгийг өгүүлнэ.
Хамгийн өндөр телевизийн хураамжтай эхний 6 орон:
Бусад улс орны хувьд хураамжтай, хураамжгүй янз бүр байдгаас манай улсын 2 хөрш болон Япон, Солонгос, Азийн 4 орны практикаас танилцуулъя:
Өмнөд Солонгос:
Өмнөд Солонгост телевизийн хураамжийн төлбөр болох жилийн 30.000 вонн буюу нийт 20,67 тэрбум вонын хөрөнгө Солонгосын Олон Нийтийн Суваг болон Боловсролын Сувагт хуримтлагддаг байна. 1981 оноос нэвтэрсэн төлбөр бөгөөд одоо Солонгосын Олон Нийтийн суваг (KBS)- ийн орлогын 40%, Боловсролын суваг (EBS)- ийн 8% -аас багагүй орлогыг бүрдүүлдэг. Уг төлбөрийн гол зорилго нь олон нийтийн телевиз чанартай сайн уран бүтээл гаргаж, олон нийтийн сонирхлыг татах хөтөлбөр нэвтрүүлэх эх үүсвэрт хөрөнгө оруулах. Телевизийн хураамжийг цахилгааны төлбөртэй хамт Солонгосын цахилгаан эрчим хүчний корпорац цуглуулж авдаг
. Өмнөд Солонгос нь албан ёсны телевизийн хураамж, төрийн нэгдсэн соёлын бодлого гэсэн хоёр хүчирхэг тулгууртай медиа контент хөгжүүлж, Азид соёлын байлдан дагуулалт хийж байгаа орон гэж хэлж болно.
Хятад:
Бүгд Найрамдах Хятад улс (1912) мөн өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс (1949-оос) –ын аль аль нь төрийн телевизэд өгдөг хураамжтай байсан удаагүй. 1958 онд байгуулагдсан одоогийн төрийн телевиз болох Хятадын Төв Телевиз (CCTV) нь төсвөөс төрийн дэмжлэгтэй ч зардлын томхон хэсэг нь CCTV-ийн олон сувгийн арилжаа сурталчилгаанаас санхүүждэг байна. Хятадын хувьд телевизийн сувгаас илүү том систем, том өртөгтэй үзэл суртлын хяналттай улс учраас телевизийн агуулгын талаарх бодлого, түүнд хамаатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүхэл системээр нь авч үзэх шаардлагатай.
Орос:
Орос улс телевизийн татвар төлдөггүй орнуудын тоонд багтдаг. Ихэнх байр, айл өрхүүд Орос дахь төрийн өмчийн болон хувийн 15 сувгийг үнэгүй хүлээн авдаг антенна (мөн кабел үзэх боломжтой ) суурилуулсан байдаг ба хэрэглэгчид телевизийн хураамж огт төлдөггүй.
Япон:
Японд “жүшинрёо” буюу нэвтрүүлэг хүлээн авсны төлбөр жилд 15490 иен, хэрвээ нэмэлт кабелийн сувагтай бол 25520 иен айл бүр төлөх ёстой. Тог цахилгаан зэрэг татвартай цугт нь биш тусд нь авдгийн дээр NHK-ийн төсөв тойрсон коррупц скандал болсноос хойш хураамж төлөх хувь эрс багассан нь асуудал дагуулж буй.
Ямар ч гэсэн Японы төв телевиз НЧК нь 642,8 тэрбум иенийг төв телевизийн хураамжаас бүрдүүлж тоглодог том айл
. Тиймдээ мэдээ, боловсрол, соёл урлагийн контент нь шижир алт шиг сайн хийгддэг. Шашингүй орон гэгдэх удаатай япончуудын олон нийтийн ёс суртахуун энэ телевизийн агуулгатай салшгүй холбоотой. 2011 оны 3-р сарын 11-ний гамшигт цүнамигийн дараа урдчилан сэргийлэх, хэтэрхий үймж түгшихгүй байх, ослын мэдрэмжтэй, сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах талаар мэдээллийн болон драм, соёлын маш олон контент бэлтгэн цацаж, олон нийтийн сэтгэлзүйг дасгах, гамшгийн дараах амьдралд дасан зохицуулах бодлого явагдах жишээний масс сэтгэлгээ, олон нийтийн боловсролын томхон зэвсэг болсон телевиз юм.
Сэтгэгдэл бичих