УИХ-ын нэр бүхий 5 гишүүн өнгөрсөн сарын 6-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр огцруулах шаардлага хүргүүлсэн. Харин 3 хоногийн дараа Засгийн газрын хэрэг эрхлэх албанаас албан ёсоор мэдэгдэл гаргаж С.Баярцогтыг гүжирдэж гүтгэлээ хэмээн мэдэгдсэн.
Угтаа дор хаяж дараах асуултуудад хариулт өгч байж хэргийн учир тодорхой болох ёстой баймаар.
- 17,5 тэрбум төгрөг зарцуулах хуулийн үйлчилгээний дотоод агуулга нь юу вэ?
- Уг үйлчилгээ хэзээнээс ямар байдлаар хэрэгжиж, үүний төлбөр ямар графикаар төлөгдөж байгаа болон төлөгдөх вэ? Үйлчилгээний агуулга, үнэ цэнийг юугаар нотлох вэ?
- Үйлчилгээний үнэ, агуулгад зөрчил байвал шалтгаан нь юу вэ? Хариуцах субъект нь хэн бэ?
- Эдгээр асуудлыг хэн хянан нягтлах вэ? Асуудал байвал одоо төсөв батлагдсан хойно хэн хэрхэн шийдвэрлэх вэ
“ Атар талх 1080 төгрөгийн үнэтэй” байгаа шиг аливаа бараа үйлчилгээ бүхэн өөрийн үнэ цэнэдээ таарсан үнэтэй
. Асуудлын гол нь ямар үйлчилгээ 17,5 төгрөгийн үнэ цэнэтэй тэнцсэн эсэх. Тэнцэх хэмжээний том багийн урт хугацаатай сайн чанартай агуу сайн хуулийн үйлчилгээ мөн бол нэг хэрэг, биш бол харин зохисгүй үнэ баталсан эзэн асуудал болж ирнэ. Өөрөөр хэлбэл БАЯРЦОГТ хэлмэгдсэн эсэх нь дэд асуудал юм
.
Мэдэгдлийн дотоод агуулга эдгээр асуултад хариу өгч байгаа эсэхийг харъя. Мэдэгдэлд дурдахдаа:
2013 оны 2 дугаар сарын 4 , зөвлөх авч ажиллуулахаар шийдсэн:
Зөвлөх авч ажиллуулах асуудлыг “Оюутолгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 28 дугаар захирамжаар шийдвэрлэсэн .
2014 оны 8 дугаар сарын 28, зөвлөх авах шийдвэрийн зардлын дүн шийдэгдсэн:
“Эрдэнэс оюу толгой” 17500.0 сая төгрөг нь Оюутолгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө бөгөөд Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын 3 дугаар хавсралтаар баталсан “Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэмэлт”-ийн IV.183 дугаарт заасан. Энэхүү зөвлөх үйлчилгээний зардлын асуудлыг Засгийн газрын 274 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн.
2015 оны 1-р сарын 16, төсөл арга хэмжээний жагсаалт бэлдэх хүсэлт ирсэн:
Төсвийн байнгын хорооноос Ерөнхий сайдад хандаж Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах 524 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн тус Байнгын хороонд 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн дотор ирүүлэхийг хүссэн.
2015 оны 1 дүгээр сарын 19, хүсэлтийн дагуу жагсаалт хийж албан бичгээр явуулсан:
“Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал”-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хариуцахаар хуульчилсан тул Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Байнгын хорооны дээр дурдсан албан бичгийн ХЭГ/138 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Дээр дурдсан 4 асуулт бүхнийг багтааж асуусан эсэх, мэдэгдлийн агуулга гол асуудалд хандсан хариу болж чадах эсэхийг уншигчийн мэргэн оюунд даатгая.
Жич. Мэдэгдэл бүрэн эхээрээ: http://zasag.mn/news/view/8632
Сэтгэгдэл бичих