Нийтлэл 03 сарын 05, 2015

Парист монгол дизайнер “Tsolo Munkh” 2015/2016 оны намар өвлийн шинэ коллекцийн нээлтээ хийнэ

Дэлхийн хувцас загварын төв Парист маш амжилттай яваа М.Цолмандах хэмээх Монгол дизайнерын намар, өвлийн (2015-2016) шинэ коллекц өнөөдөр Парист нээлтээ хийж байна. Дэлхийд “Tsolo Munkh” гэсэн нэрээр танигдаж буй энэ брэндийн коллекц  Парисын “Nec” галерейд 2015 оны 3 сарын 5-11-ний хооронд тавигдах аж. Тэрээр 2005 онд Парис руу нүүж, Atelier Chardon Savard загварын сургуулийг 2009 онд дүүргэжээ. Улмаар 2010 онд Олон улсын хувцас загвар, гэрэл зургийн “Hyères” фестивалийн олон нийтийн шагналыг хүртсэн юм.

Одоо “Tsolo Munkh” брэнд Парисын загварын долоо хоногууд мөн олон улсын нэртэй загварын шоунуудыг өөрийн коллекцуудаараа  гайхшруулсаар байгаа. Ихэвчлэн хар өнгөтэй байдаг Энгийн - чамин, уламжлалт - орчин үеийн гэсэн үнэлэмжүүдийн тэнцвэрийг маш сайн барьж ажилладаг нь мэдрэгддэг. Мөн тэр өөрийн бүтээлдээ  хатгамал, уран зураг гэх мэт холимог материалуудыг ашигладаг, шууд хараад  энэ дизайнер олон улсад мэндэлж байна. Ингээд түүний өмнөх коллекцуудынх нь зарим бүтээлээс танилцуулж байна:

 

Сэтгэгдэл бичих

arrow icon