Нийтлэл 03 сарын 05, 2015

Монгол улс- Геополитикийн эрсдэлтэй улсуудын нэг

                    Газрын тос, бусад түүхий эдийн үнийн уналт, Зүүн өмнөд Азид болсон зэвсэгт мөргөлдөөнүүд зэрэг чухал үйл явдлууд энэ онд ч эрчимжих төлөвтэй байна. Aon Risk Solutions байгууллагаас жил бүрийн улс төрийн эрсдэлийн газрын зургийг гаргадаг. Өнгөрсөн жилийн байдалтай харьцуулахад хөгжингүй 163 улсын ердөө долоо нь улс төрийн эрсдэлээ бууруулж чаджээ. Гэхдээ Зимбабве, Лаос гэх мэт зарим улсуудын эрсдэл сайжрах төлөвтэй байгаа ч Крым, Зүүн Украин, Нигери, Иракт байдал хүндхэн байна. Гадаад валютын ханш, нийслэл хотын нөхцөл байдал, хууль журам, улс төрийн оролцоо болон хүчирхийлэл гэх мэт 9 шалгуураар улс орныг үнэлж доорх эрсдэлийн газрын зургийг гаргажээ. Газрын зургаас харахад Монгол улс геополитикийн эрсдэлтэй улсуудын тоонд багтсан байна.

“Aon Risk Solutions” байгууллага 2015 оны геополитикийн эрсдэл бүхий 5 зүйлийг нэрлэжээ:

Орос

Газрын тосны үнэ буурсан, Украины дайны үр дагавар, Борис Немцов улс төрийн аллагад өртсөн зэрэг гадаад дотоод хямралууд Оросын эдийн засагт эрсдэл үүсгэж байна.  Энэ нь Беларусь, Казахстан зэрэг худалдаа хийдэг орнууд, бүс нутагт нөлөөлнө.

Газрын тос ба бусад бараа

Орос, Венесуэл, Иран газрын тосны үнээс болж их хохирол хүлээнэ. Газрын тосны үнэ Узбекистан, Туркменистан зэрэг валютын ханшны дархлаагүй жижиг нийлүүлэгчдэд ч дарамт болно. Ангол, Камерун, Конго, Нигери зэрэг уул уурхайн болон энергийн бүтээгдэхүүнээс хамааралтай орнууд бүгд орлого багатай, зардал хэмнэх шаардлагатай тулгарна.

Зөрчил, хүчирхийлэл

Сири, Ирак дахь Исламийн улс, Нигер дахь Боко Харамын террорист үйл ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулна. Сул дорой иргэний нийгмийн байгууллагууд, хилийн зурвасууд нь Дундад Ази болон Африкийн бүс нутагт хүчирхийлэл үйлдэхэд хялбар болгож байгаа юм.

Хүүгийн түвшин

АНУ-ын төв банкны (the Federal Reserve) өсгөсөн хүүний өсөлт үнэт цаасны төлөөх олон улсын тэмцлийг нэмэгдүүлж, зээлийн тусламж авахад илүү өртөг өндөртэй  болгоно.

 Ойрхи Дорнод ба Хойд Африк

Египет, Тунис болон Марокко гэх мэт улсууд газрын тосны уналтыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Эдгээр 3 улс өндөр, эсвэл тун өндөр эрсдэлтэй улсуудын тоонд багтаагүй. Гэсэн ч Ирак, Ливи болон Сири дэх өндөр хүчин чадлаар вакуумжуулсан орчин хэмээн нэрлэгддэг аюулаас хамгаалах хамгаалалтын нөхөн төлбөртэй нүүр тулгараад байгаа. Ийм зүйлс хаа сайгүй л байдаг. Хувийн даатгалын компаниуд цоо шинэ болон шинээр гарч ирж буй зах зээлд бизнес хийхэд нь туслахын тулд улс төрийн эрсдэлээс хамгаалах хамгаалалтыг санал болгодог байна.

Эх сурвалж: www.bloomberg.com

 

Сэтгэгдэл бичих

arrow icon