Нийтлэл 03 сарын 05, 2015

Фэисбүүк трэнд -'Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч маань Германд очоод ёстой нэг балайг нь авсан' нь үнэн үү?

Яг одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман улсад хийсэн айлчлалын үеэр ОХУ болон манай улс хоорондын найрсаг  харилцаанд сэв суухуйц үг хэлсэн гэх утга бүхий дараах видео фэисбүүкт трэнд болж байна. 3 цагийн дотор 1500 түгээгдээд байгаа уг видео мэдээнд Ерөнхийлөгчийг ОХУ нутаг дэвсгэрээр дайруулахгүй төмөр зам татах тухай ярьсан гээд, тийм бодлогогүй үг хоёр улсын харилцаанд таагүй нөлөөтэй гэх тайлбар хийсэн байна. Харин president.mn-д англи хэл дээр бүрэн эхээрээ тавигдсан хоёр улсын төрийн тэргүүний ярилцлагаас үзвэл Ерөнхийлөгч тийм зүйл яриагүй бололтой. Ярилцлагын хэсгээс төмөр зам, тээвэрт холбогдох хэсгийг дор сийрүүлэв.

 

 

 

Сурвалжлагчийн асуулт: Хоёр орон ялангуяа ашигт малтмалын салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд, хоёр орны тээврийн зайн талаар бодлогын түвшинд юу хийгдэх ёстой гэж үзэж байна вэ?

Ангела Меркел: Бид гурван зам гатлах хэрэгтэй болно. Эхлээд тохиролцоонд хүрсэн дэд бүтцийн төслүүдийн хувьд санхүүгийн эс үүсвэрийг шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, ашигт малтмал олборлохын тулд дэд бүтцээ босгох хэрэгтэй. Сонирхлын цэгүүд алсын аймгуудад байрладаг. Гуравт, Монгол Улс хоёр том хөрштэй. Тэд Монголд өөрсдийн зам, тээврийн бүтэцтэй. Тэгэхээр Монгол улстай ярилцахын тулд хоёр хөрштэй бас ярилцах хэрэгтэй.

Цахиагийн Элбэгдорж: Бид Ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааны гэрээгээ нягт нямбай хэрэгжүүлэх ёстой. Улмаар Монгол Улс Герман улсад эдийн засгийн түншлэлийн боломжийг судалж үзэх талаар санал гаргаж байна. Хэрэв хоёр тал тийм хэлэлцээр хийж, парламентаар баталж чадвал илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад онц таатай орчин бүрдэх болно.  Төмөр зам бол манай орны хувьд тээврийн гол дэд бүтэц. Монгол Орос хоёр улс монголын төмөр замыг 50,50 хувиар эзэмшдэг. Мөн бид төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа. Түүнээс гадна Хятадын ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалаар Хятадын газар нутгаар дайрах транзит тээврийн тухай  маш амжилттай гэрээ хийж чадсан. Гэрээгээр замын маршрут, боомт, төвшин, өнцөг зэргийн талаар Хятадын талаас монголын транзит тээвэрт ногдуулах нааштай нөхцлүүдийг тохирч чадсан.  ОХУ-тай ч төстэй гэрээ хийх боломжтой.

Сурвалжлагчийн асуулт: Хоёр орон агаарын тээврийн шууд нислэгээс өөр шууд холбох тээвэргүй. Дэд бүтэц бүх харилцааны суурь болно гэдэгт санал нэг байна. Герман улс дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ямар байр суурьтай байна вэ?

Ангела Меркел: Агаарын тээврийн компаниуд иргэний нислэгт үйлчилж байна. Герман улс энэ харилцааг дэмжих, өргөжүүлэх чиглэлд ажиллана.

Цахиагийн Элбэгдорж: Монгол улс далайд гарцгүй учраас агаарын тээвэр манай хөгжилд чухал нөлөөтэй. Монгол улс Европтой улам сайн холбогдохын төлөө ажиллана. Манай улсын хувьд ОХУ, Хятадын хооронд агаарын хүзүүвч улс болох боломжтой.  Шинэ онгоцны буудал баригдаж байна. Монгол улсын хувьд энэ талбарт Герман улстай хамтран шинэ төсөл хэрэгжүүлэх онц сонирхолтой байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon