Видео мэдээллийн хамгийн том талбар Youtube эмэгтэйчүүдээс өсвөр насны өөртэйгөө уулзвал ямар зөвлөгөө өгөх байсан бэ гэсэн асуултыг #DearMe хэмээх шинэ давлагаа үүсгэн асууж байна. #DearMe хөдөлгөөн нэг өдрийн дотор Ютүбээс гадна твиттэрт трэнд болсныг харвал хүмүүст өөрсдөдөө хэлэх зүйл маш их байсан бололтой.
#DearMe хөдөлгөөн 3 сарын 8-ны Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулж байгаа
бөгөөд өнөөдрийн нийгэмд залуу эмэгтэйчүүдэд тулгардаг бүхий л асуудлыг охид өөрсдөө шийдэхэд нь туслах зорилготой аж. Дэлхийн өнцөг булан бүрт маш олон эмэгтэйчүүд өөрийн өсвөр насны тэр жаахан охинд хандан үг хэлж, үүгээр дамжуулан бие биенээ зоригжуулсаар байна
. Жишээ нь: "Бусдаас өөр байна гэдэг нь буруу биш", "Илүү их инээмсэглэ", "Чи үнэхээр авьяастай", "Аяла!", "Их бүжиглэ", "Ухаалаг байхаас айх хэрэггүй", "Зүгээр л өөрийнхөө одоо байгаа байдлаараа, хэн гэдгээрээ бахарх!" гэх мэт олон гайхалтай үгсийг эдгээр бичлэгүүдээс олж сонсох болно. Та ч мөн өөртөө болон бусад охид эмэгтэйчүүдэд хандан хэлэх урмын үг, анхааруулах зөвлөгөө байвал #DearMe хаштаг үүсгэн youtube-д байршуулаарай.
Сэтгэгдэл бичих