Нийтлэл 03 сарын 09, 2015

Эмэгтэйчүүд юу хийдэг вэ? Чиний бодож байгаа бүх зүйлийг

Эмэгтэйчүүд юу хийдэг вэ? Чиний бодож байгаа бүх зүйлийг.

Гэр орноо харж, үр хүүхдээ өсгөж, хүмүүсийг идэвхжүүлж, урам зориг өгөн эсвэл өдөр тутмын ажлаасаа олсон орлогоороо гэр бүлээ авч явж байна уу гэдгээс үл хамааран эмэгтэйчүүдийн хийдэг бүхий л ажил үнэ цэнэтэй. Хэдий эмэгтэйчүүд дэлхий даяар эрэгтэйчүүдээс бага цалин хөлс авдаг ч гэсэн дэлхийн зах зээл дээр хамгийн хурдацтай өсөж яваа том ажиллах хүчин юм. 2011 онд Дэлхийн банк дэлхийн ажиллах хүчний 40%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг боловч дэлхийн нийт эд хөрөнгө, баялагийн зөвхөн 1%-ийг барьж байдаг гэсэн тооцоо гаргажээ. Та бүхэнд салхин тээрэм баригчаас авахуулаад банана хураагч, гал сөнөөхөөс эхлүүлээд тамхи савлаж буй олон янзын ажил, мэргэжилтэй 20-н эмэгтэйн зургийг хүргэж байна:

Тоосгоны үйлдвэрт ажиллаж буй Пакистан эмэгтэй тоосго өрж байна. Исламабад, Пакистан, Даваа гараг, 3 сарын 8, 2010. (Muhammed Muheisen/AP)

 

Бразилийн  Рео Де Жанерогийн “Sambodrome” парадын үеэр завин дээр үзүүлбэр үзүүлж буй бүжигчин. 2 сарын 28, 2006. (Andre Penner/AP)

 

Цагаан будааны тутаргын талбай дээр тутарганаас мансууруулах ургамалыг салгаж байхдаа шүхрээр хаалт хийн сууж буй Непал эмэгтэйчүүд. Читван, Катмандугийн баруун өмнө 44 миллийн зайд, Непал, Ням гараг, 8 сарын 1, 2010. (/APGemunu Amarasinghe/AP)

 

Афгани боксчин эмэгтэйчүүд  Кабул  цэнгэлдэх хүрээлэнгийн боксын клуб-д бэлтгэл хийж буй нь. Лхагва гараг, 3 сарын 5, 2014. (Massoud Hossaini/AP)

 

Эмэгтэй алтны уурхайчид уурхайн хаягдмал чулуунуудаас алт хайж байгаа нь. 8 сарын 4, 2012, Ла Ринконада, Перу. (Jan Sochor/Latincontent/Getty Images)

 Эмэгтэй инженер тоног төхөөрөмжийн үйлдвэр Mercedes-AMG дээр M157 5.5L V8 турбо гараараа угсарч байна. Affalterbach, Герман. (Tim Graham/Getty Images)

 

 Аха Хилл овгийн эмэгтэй ургац хураалтын үеэр Suwirun цайны фирм дээр Oolong #17 цайны навч түүж байна. 11 сарын 11, 2012, Чайнг Райгийн өндөрлөг, Тайланд. (Paula Bronstein/Getty Images)

 

Америкийн уран бүтээлч, зураач Tara McPherson өөрийн урлан дээр байгаа хөрөг. 8 сарын 24, 2013. Нью-Йорк.

 

90 настай эмэгтэй Лүю Жужан цахилгаан гагнуурын ажлаа хийсээр л байна. 12 сарын 5, 2014, Шэньян, Лиаонин дүүрэг, Хятад. (ChinaFotoPress/Getty Images)

 

Энэтхэг жүжигчин Vemi Rephung Боливуудын кино “Go Goa Gone” –ийн удаан үргэлжилсэн зураг авалтын үеэр завсарлага авч байгаа нь. Мумбай дахь Кино хот. 4 сарын 8, 2013. (INDRANIL MUKHERJEE/AFP/Getty Images)

 

Форт Кочин дахь цагаан гаа болон халуун ногооны үйлдвэр дээр цагаан гааны үндэс цуглуулж буй эмэгтэй. 11 сарын 23, 2011. Кочин, Керала, Энэтхэг.  (EyesWideOpen/Getty Images)

 

Эмэгтэйчүүд мөнгө олохоор өлсгөлөнгийн эсрэг тэмцдэг Францын төрийн бус байгууллагаас явуулж буй усны суваг ухах ажлын хөтөлбөрт оролцож байна. 3 сарын 21, 2012, Бальбоа тосгоны ойролцоо, Буркино Пасо. (RAPHAEL DE BENGY/AFP/Getty Images)

 

Бурханпурын ойролцоо ургац хураалтын үеэр банана зөөдөг ажилчид. Баасан гараг, 10 сарын 19, 2012. Энэтхэг. (Sanjit Das/Bloomberg/Getty Images)

 

Давс цуглуулдаг энэтхэг эмэгтэй. Дхрангадра, Гужарат. (Malcolm Chapman/Getty Images)

 

Mahboubeh Khoshsolat нь Ойрхи Дорнод дахь ганц эмэгтэй гал сөнөөгч, аврах багын нэг гишүүн юм. 10 сарын 9, 2005. Кар-аж хот, Ираны нийслэл Тегераны баруун хэсэгт.  (Scott Peterson/Getty Images)

 

 

Пакистан ваарчин эмэгтэй ажлынхаа талбай дээр шавран ваарнуудыг эцсийн бүтээгдэхүүн болгон урлаж байна. 6 сарын 9, 2011. (Arif Ali/AFP/Getty Images

 

 

Гамесагийн талбай дээр салхин хөдөлгүүр дээр ажиллаж буй эмэгтэй. Хойд  Испанийн Аоиз тосгон, Наварра.  (RAFA RIVAS/AFP/Getty Images)

 

 Өөрсдийн эхний үеийн хамаатангүйгээр такси хэрэглэх эрхгүй байдаг эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг Афганистаны Сара Бахай-гийн анхны эмэгтэй жолооч. 8 сарын 23, 2014. Балх, Афганистан. Photo by Sayed Khodaberdi Sadat/Anadolu Agency/Getty Images)

 Ажилчид Тай Хуа хаймарны үйлдвэрт хаймар угаах машин дээр гараараа боловсруулалт хийж байна. Лхагва гараг, 1 сарын 29, 2014. (Dario Pignatelli/Bloomberg/Getty Images)

 

Ирак эмэгтэй Латифиа-ийн ойролцоо усан дундаас давс цуглуулж байна. Лхагва гараг, 3 сарын 25, 2009. Багдадын өмнө хэсэгт 20 миллийн зайд. (Alaa al-Marjani/AP)

 

Сэтгэгдэл бичих

arrow icon