“Автобус I”, “Автобус II”, “Автобус III” ОНӨҮГ-ын ажилчид өнөө өглөө ажил хаялт хийхээ зарлаад байсан.
Зорилго нь үндсэн цалинг 35 хувиар нэмэгдүүлэх. Авто тээврийн хэлэлцээрийн дагуу жолоочийн ажлын хөлсийг цагийн 5000, кондукторын цалинг 4000 төгрөгөөр бодож байхыг шаардсан байна. Мөн үндсэн цалинг цалингийн 70 хувь, шагнал цалинг 30 хувь болгож өгөхийг шаардаж байгаа.
“Автобус I” зорчигч тээврийн нэгтгэлийн техник, технологи, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Энхбат: “Үндсэн цалинг 25 хувиар нэмэхээр болсон” гэв. Тиймээс “Автобус I”, “Автобус II”, “Автобус III” ОНӨҮГ-ын ажилчид өнөөдрийн ажил хаялтаа хойшлуулж, ирэх баасан гарагт болох цалин нэмэх хэлэлцээрийн үр дүнг харахаар болжээ.
Сэтгэгдэл бичих