Нийтлэл 03 сарын 10, 2015

Apple-ын ухаалаг цаг ба түүний онцлог

             Apple-ын гүйцэтгэх захирал Тим Кук Сан Франциско хотод шинэ ухаалаг цагаа танилцууллаа.  Дөрөвдүгээр сарын 10-аас эхлэн уг цагийг Apple Store-оос захиалах боломжтой болох юм. Тус цагны гол загвар болох Apple Watch Sport цагны 38мм хэмжээтэй нь 349 ам.доллар, 42мм-тэй нь 399 ам.доллараар худалдаалагдаж эхлэх аж. Зэвэрдэггүй гангаар хийгдсэн шинэлэг загвар нь 549 ам.доллар бол18 караттын алттай Apple Watch Edition загварын үнэ 10,000 ам.доллараас эхэлж байна.

Тус цаг нь хамгийн сүүлийн үеийн iOS 8 үйлдлийн систем дээр ажилладаг бөгөөд iPhone5-аас хойших загваруудтай хослон ажилдгаараа давуу юм.

 

Аpple Watch-ийн онцлогууд:

Fitness

Apple Watch эрүүл мэнд болон идэвхтэй үйл ажиллагаагаа хянах боломж олгодгоороо нэг давуу юм. Ингэснээр өдөрт хэр их калор шатаасан, хэр их дасгал хийснийг нэг бүрчлэн хянаж, танд харуулж байх аж. Түүнчлэн даваа гараг бүр долоо хоногийн нийт хөдөлгөөний дүнг нэгтгэн харуулна. Ингэснээр та өөрийн биеийн жин болоод, идэвхтэй хөдөлгөөнөө хянах бүрэн боломжтой.

Дасгал сургуулилтын үеэр биеийн нарийн хөдөлгөөнүүдийг мэдэрч зүрхний цохилт, гүйлтийн замын урт, дундаж хурд гэх мэт үзүүлэлтийг харуулж байх юм. Цаг нь ус нэвтдэггүй биш харин усанд тэсвэртэй гэдгээрээ онцлог. Ингэснээр дасгал сургуулилтын үед хөлрөхөөсөө санаа зовох шаардлагагүй болох аж.

Glances

Чухал мэдээллүүдийг гүйлгэн харах боломжтой. Ингэхийн тулд та хуруугаараа гүйлгэж, цаг агаар, календарь, дуу хөгжим болон зүрхний цохилтоо хянах боломжтой.

Apps

Гуравдагч этгээдийн программ хангамжуудыг дэмжин ажиллана. Ингэхийн тулд та түгээмэл хэрэглэдэг программ хангамжуудаа iPhone утсаараа дамжуулан татаж авах ёстой.

Siri

Хүн бүрийн дуртай дижитал туслагч Siri “Apple Watch” дээр ч танд тусалсаар байх аж. Тушаал өгөн цагаа удирдаж, мөн чухал мэдээллүүдийг асууж мэдэх боломжтой. Үүний зэрэгцээ Siri танд текст мессежийг нь ч бичиж өгнө.

"Taptic Engine"

Гар утсан дээр ирсэн ямар ч мэдээллийг бугуйн цагаараа дамжуулан хүлээж авах боломжтой. Түүнчлэн замынхаа чиглэлийг заалгах боломжтой, эргэх эсвэл зогсох үед танд дохио өгнө.

Зурах боломжтой дэлгэц

Бугуйн цагныхаа дэлгэц дээр зурж бусадтайгаа харилцах боломжтой болжээ. The doodles таны зурсан зургийг хөдөлгөөнт болгож харуулна.

Мессеж

Таны iPhone утсанд ирсэн текст мессежийг бугуйн цаг дээр чинь харуулна. Мөн маш хялбар бөгөөд хурдан аргаар хариулахын зэрэгцээ шинэ мэйлээ шалгах боломжийг олгоно.

Утасны дуудлага

Гар утсанд ирсэн дуудлагаа бугуйн цагаараа дамжуулан хүлээж авах боломжтой болсон нь уг цагийн хамгийн чухал онцлог аж. Бусад ухаалаг цагууд дуудлагаа хүлээж авч болох ч цагаараа ярих боломжгүй байдаг. Харин энэ цагийн тусламжтайгаар утасгүйгээр харилцан ярих боломжтой аж.

Battery

Apple Watch нь ардаа соронзон цэнэг дамжуулагчтай бөгөөд энэ нь 18 цагийн турш барьдаг байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon