Хятадын хөдөлгөөнтэй дүрст кино буюу анимэйшний зах зээл хурдацтай өссөөр байна. Frost & Sullivan маркетингийн судалгааны фирмээс гаргасан судалгаагаар дүрүүдийн хувцас болон тоглоом зэрэг анимэйшнээс сэдэвлэсэн “үүсмэл контент”-ийг оролцуулаад Хятадын анимэйшний нийт зах зээл 2013 онтой харьцуулахад 14,6% -ийн өсөлттэй буюу 87,1 тэрбум юанын зах зээл боллоо.
Уг салбар сүүлийн жилүүдэд байнга хоёр оронтой тоогоор өсөж байгаа эрчээ энэ жил ч алдсангүй, 2009 оноос хойш жилд дунджаар 24 хувь өссөн супер зах зээл болоод байна. Энэ хурд Японы 8.7%-ийн өсөлтийг хэдийн давжээ.
Хятадын нийт эдийн засгийн хувьд үл хөдлөх, үйлдвэрлэлийн салбарын өсөлт удааширч 2014 онд 7,3% өссөн тухай бид өмнө мэдээлсэн. 2016 он гэхэд уг зах зээд 145,3 тэрбум юанын зах зээл болтлоо өсөх төлөвтэй байгаа агаад энэ нь анимэйшн үйлдвэрлэлийн эх орон Японы 1,5 тэрбум иенийн зах зээлээс ч том болно гэсэн үг. Одоогоор Хятадын телевиз, кино гэх мэт контент үйлдвэрлэлийн зах зээлийн 16.7%-ийг анимэйшин эзэлж байгаа юм.
Хятадын засгийн газар анимэйшин гэх мэт соёлын үйлдвэрлэлийн хөгжлийг идэвхтэйгээр дэмжсээр байна. Үндэсний орлого нэмэгдэж буйтай холбоотой интернетийн тархац болоод технологи, контентын үйлдвэрлэлийг хөгжүүлэх засгийн газрын бодлого, цаг үеийн мэдрэмжтэй инженер, бизнесмэнүүд, хувийн хэвшлийн хөдөлмөр Хятадын анимэйшин салбарыг ийнхүү дэлхийн номер нэг зах зээл өөд хөтөлсөөр байна.
Сэтгэгдэл бичих