Нийтлэл 03 сарын 13, 2015

Манай нарны аймаг усны нөөцөөр баян байна

Манай нарны системийн хамгийн том сар Ганимед дээр далай байгаа нь Хаббл Сансрын телескопын дуранд өртсөн гэж NASA өнөө өглөөний хэвлэлийн хурал дээрээ мэдэгдлээ.Энэ мэдээ Санчир гарагийн сар Энселадус дээр ус уурших үзэгдэл тэмдэглэгдсэнийг мэдээлснээс нэг өдрийн дараа гарч буй бас нэг том нээлт боллоо. Ганимед сарны хувьд далайтай байх магадлалтай гэж аль 1970 оноос онолын хувьд таамаглаж ирсэн юм.

 

Чамгүй тогтвортой туйлын туяа нь асар том, давстай далайн шинж

Хаббл станцаас эрдэмтэд 7 цагийн турш сарны гадаргууд ажиглагдаж буй туйлын туяаг бичжээ. Туйлын туяа нь  цэнэгжсэн бөөмс агаартай харилцан үйлчлэлд орсноор үүсдэг тул өөрөө далай тэнгисийн баталгаа биш. Гэхдээ далай байвал тэдний төрх байдал өөрчлөгддөг байна.Ганимед дээр хэрэв далай байхгүй бол Бархасбадийг  тойрох явцад туйлын туяа урагшаа хойшоо 6 хэм орчим савлаж харагдах ёстой аж. Том, цахилгаан дамжуулахуйц далай байвал туйлын туяаг харьцангүй тогтвортой байдалд барьж чадна: ажиглалтаас харахад тэд 2 хэм орчим савлаж байгаа аж.

Ийм мэдээ гарахаас ч өмнө Ганимед сонирхол татсан газар байлаа. Бараг Ангараг гарагтай тэнцүү шахуу манай нарны аймгийн хамгийн том сар. Соронзон оронтой цорын ганц сар. Дэлхийтэй адил хайлш болсон төмрийн хүдрээс соронз гардаг, мөн агаар нь хүчилтөрөгчтэй.

Далай байгаа нь амьдрал байгаа гэсэн үг бас биш

Далай байгаа нь амьдрал оршин байгаагийн баталгаа гэхдээ биш ажээ. Таамаглаж буй далай газрын гадаргаас бараг 160 км доош оршиж байх магадлалтай агаад энэ нь  роботоор судалгаа хийхэд төвөгтэй болгож байна. 160 км гүнд хүрч чадлаа гэхэд газрын гадарга, далайг зузаан мөсөн давхарга тусгаарлаж байх магадлалтай аж. Тиймээс Ганимедийн хувьд Энселадус саран дээр ажиглагдсан шиг ус халах хөрөх систем үүсэхгүй байх магадлалтай.  Гэхдээ Европын сансрын агентлагаас 2020 онд Бархасбадь гараг руу дахин том аян хийх төлөвлөгөөтэй байна. Аль аль нь устай гэж үзэгдэж буй  Европа, Ганимед, Каллисто гурван сарыг нь дахин сайн судлах зорилготой агаад “Манай нарны аймагт ус, ус, хаа сайгүй ус байна” гэж Астрономийн судалгааны их сургуулиудын холбооны дэд ерөнхийлөгч Х.Хаммелл мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon