Нийтлэл 03 сарын 13, 2015

Нүгэлгүйгээр засагладаггүй буюу ”Хулсан төглийн хөгшчүүл”

Нүгэлгүйгээр засагладаггүй"

Сэн Жюстийн “Нүгэлгүйгээр засагладаггүй” гэсэн нь их үнэн үг шүү. Эрх дарх үргэлж л аюул осол дагуулдаг. Хүн эрх дархтай болмогц түүнийгээ ямагт урвуулан ашигладаг. Үнэн биш гэж үү? Нүгэлгүй дарга байна уу? Иймд эрх дархыг нарийн хязгаарлах шаардлагатай.



Нэг зүйлийг хүн ард минь, эрх баригчид минь ойлгож өгнө үү.

Энэ нь: Эрх чөлөө ганц Төрийг сөрөх, засаглагчдын эрх мэдлийг хязгаарлах арга хэрэгсэл байхаа больжээ. Харин ч зарим тохиолдолд Төрийн оролцоо, засаглагчдын үйл ажиллагаа нь эрх чөлөөг баталгаажуулах арга хэрэгсэл болж эхэлж байна. Иймээс засаглагчдын эрх мэдлийг хязгаарлах үзэл санаа хөрс сууриа алдаж эхлэв.

Гэвч яах гэж. Хоёр арга зам байна.

 

Нэгд, шууд механикаар засаглагчдын эрх мэдлээ хэрэгжүүлэхэд, онол болон учир холбогдлыг нь эс тооцлоо гэхэд хориг саад тавьж, засаглагчдын эрх мэдлийг хэдэн үеийн турш хязгаарлаж ирэх. Жишээ нь Чингис хаан, Цзин хуанди, Доголон Төмөр нар хэмжээлшгүй эрх дархтай байсан ч нийслэлээс нь зуун гаруй км холдоход л энэ эрх мэдэл нь бараг үгүй болж байж. Тухайлбал, та нар хүүхэд байхдаа уншдаг байсан Жонон, Гуйлгачин хоёр гэсэн үлгэрээ сана даа. Гуйлгачинд хувирсан Жонон “Би Жонон байна” гэж өөрийгөө шууд таних хүндээ хэлж, эрхээ эдлэхийг шаардахад нөгөөх нь мэдсэн ч мэдээгүй царайлан хөөн гаргадаг шүү дээ. Тэгэхээр “Засаглал” гэж энэ юм. Энэ шиг хийх. Одоо хүн бүр л С.Баяр гэж хэлж, түүнээс цааш хүн үгүй, түүнгүй улс төр гэдэг утгагүй гэж гүйлдээд байна. Инээдтэй байна. Бодоо, Цэдэнбал, Энхбаяр ч тэгж хэлүүлдэг байсан. Гэтэл яасан. Эрх мэдлээ алдангуут хэн ч биш хүн хог-хадны мангаа болсон биз дээ. Тэгээд ч тэр үлгэр нь хэт биежвэл цаазлуулж, эсхүл амьдаар ирэх эрхгүйгээр нутгаасаа хөөгдөж, үлдэж байгаа нь зайлуул дараагийн эгнээнийхэндээ эрх мэдлийн системээ бүрдүүлэхэд нь хадны мангаа хүн-хог болон ашиглагдаж байна.


Хоёрт, Цаг цагаараа байдаггүй. Энэ үүднээс харж, түр сэтгэл амарч дараагийн ээлжийг хүлээх нь одоо утгаа алдаж байгааг харна уу. Харилцаа холбооны үсрэнгүй хөгжил, мэдээллийн орон зай засаглагчдад урьд урьдынхтай харьцуулшгүй их мэдээлэл авч, хяналт тогтоох боломжийг олгож байна. Хэнд мэдээлэл байна Тэр хаан байна, Тэр эзэн байна, Тэр генерал болно. Иймээс Мэдээллийг хийх.



Яг үнэн чанартаа бүгд л мэдээллийн зангилаанд дээр сууж, хэн мэдээлэл сайтай байгаагаас эрх мэдэл хамаарч байна гэж андуурцгаадаг Та нар. Үгүй юм. Хэн Мэдээлэл хийж, Мэдээлэл зохиож байгаа нь Эзэн Хаан байдаг аж. Харин мэдээлэл ихтэй гэж баярлагчид тэрхүү мэдээллийнхээ дуулгавартай зарц нь байдаг юм. Зорилготойгоор мэдээлэл хийх нэг хэрэг, тэр зорилтот мэдээллийг баригч буюу хүлээн авч ашиглах бүр өөр хэрэг.

“Хулсан төглийн хөгшчүүл”
Улс гүрнүүдийг ард түмний нүдэнд шууд ил тусаж байгаа хэсэг удирдан жолооддог гэж бодож байна уу. Бүх улс үндэстнийг.



Манайд л магадгүй гэж хэлье дээ. Гэвч үнэндээ бол манай улсыг залан жолоодох үүргийг үеэс үед бидний төсөөлөх аргагүйгээр дамжин хэрэгжиж байдаг. Энэ ч утгаараа манжаас тусгаарлаж, ардын хувьсгал хийж, оросоос салах ардчилсан хувьсгал болж туурга тусгаар, бүрэн эрхт улс болох суурийг тавьж байдаг биз. Энэ нь та бидний арай дөнгүүр хүрээнийхний мэдэж байгаачлан тэр хөрөнгөжсөн 50 гэр бүл бол биш ээ. Гол намууд бүр биш. Тэд бол мэдээлэл баригч төдий.

Хоёр их хөршөөс гадна хэт их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааг тийм ил бус нууц нийгэмлэгүүд олон зууны турш тогтсоор ирсэн хэсэг залан жолоодох бус, залан чиглүүлж байгаа нь ч нууц биш. Европ, орос, Америкийг далдлагдсан еврейчүүд, англи доминионуудийг Right Honourable, муслимуудыг Исламын зөвлөгөөн чиглүүлж байна. Энэ нь хэн улсыг тэргүүлэх, хэнийг аврах, алах, амьдруулах, хэнтэй дайтах, найрамдах зэрэг гадаад, дотоод бодлогыг гарган мэдээлэл хийж байна. Америкийг хар арьстан тэргүүлж үзэг гэх ч юм уу... Эдгээрээс

 

хамгийн сонирхолтой нь, аюултай нь, хамгийн хамгийн чадварлаг нь 2000 жил өөрийн төрт улсгүй байсан атлаа бусад улсыг эзэрхэн гол шийдвэр гаргагчид нь байдаг еврейчүүдээс илүү манай урд хөршийнх юм.Тэднийг “Хулсан төглийн хөгшчүүл” гэдэг.

Нэр нь хүртэл эгэл, ийм нэрийг сонсоход нарлан суугаа гэмгүй өвгөд нүдэнд харагдах бий вий. Гэвч тэдний зөвшөөрөлгүй Хятадад юуг ч шийддэггүй. Асар хүчирхэг хүмүүс байх. Тэд үхэж дуусахгүй. Бас олон биш. Нийгмийн ямар байгуулалд байхаас үл хамааран хэдэн мянган жил оршсоор ирсэн тэд. Чингисийн үед эзлэгдэх сууриа тавьж, дараагийн ихэст олноороо хядагдсан ч, 3 дахь үеийнхнээс нь өөрсдөдөө элсүүлж Хубилай, түүний залгагчдын бодлогыг өөрийн болгож чадсан айхтар л улс. Одоо ч байгаа, тэгээд ч байна.

Тэдний талаар Хятадад хэн ч ил ярьдаггүй, үе үеийн эзэд хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй ч яалт ч үгүй дагадаг. Зарим тохиолдолд тэд лангууны эзэн Луухаан, эсхүл ордны Тайган байх вий. Тэд лалын нууц шиг дандаа харгислал хядлагаар нөлөөлдөггүй, бодлогоор мэдээлэл хийдэг. Тэр мессежийг ч шууд ойлгон хүлээн авдаг гэдэг юм билээ. Тэгээд ч тэр талын мэдээлэл олдоц муу тул энээс цааш би мэдэхгүй. Саяхан хятад ч Мурат Мухтарович Ауэзов энэ тухай дурссан байна лээ. Тэрээр “Саяхан Бээжинд Засгийн газрын ордны өмнө хэдэн арван хүн гарч ирээд амиа хорлосон. Тэд ямар ч шаардлага тавиагүй, уриа лоозон хашгараагүй. Зүгээр л амиа хорлосон. Энэ нь Засгийн газарт хандсан аймшигтай сануулга байсан гэхэд болно. Засгийн газар ч тэднийг юу хүссэнийг ойлгосон” гэсэн байсан. Тэгээд амиа хорлогчдын “Фа Лун Гун” нийгэмлэгийн гишүүд коммунист намын гишүүдээс олон гэснээс харахад тэрхүү нарлан суугаа өвгөд нэгийг нь нөгөөтэй нь сөргүүлэх тактикаар нөлөөгөө хадгаладаг байж болзошгүй. Болзошгүй ч гэж дээ энэ нь угаасаа хятадын төрийн бодлогын үндэс.


Зэвсэгт хүчний эсрэг хувьсгал хийдэггүй.
Одоо ч Троцкийн “Зэвсэгт хүчний эсрэг хувьсгал хийдэггүй” хэмээх алдарт үг үнэ цэнээ алдаагүй байна. Энэ нь хоёр хөрш мэтийн хүчирхэг, гол нь нийгмийн ценность, үнэлэмж нь ийм улс оронд бол бүр үнэтэй. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнийг гартаа атгасан хүн Иргэний хөдөлгөөнүүдээс айх шаардлагагүй гэсэн үг. Тэгээд бидний мэддэг, нийтээр айлгаад байдаг цөмийн зэвсэг гэх хадны мангаагаас эхлээд төсөөлөх боломжгүй зэвсгүүдийг зөвхөн мэргэжлийн хүн, мэдээлсэн хүн л хэрэглэж чадна. Энэ агуулгаараа дээрх үгийн үнэ цэнэ хэзээ ч буурахгүй ээ.


Нөгөөтээгүүр хэвлэл мэдээлэлд хяналтаа тогтоосон хэсэг суртал ухуулга хийх, маш нарийн тодорхойлсон стратегиар тодорхой давтамж, бодлоготойгоор урт хугацаанд хийвэл хамгийн аюултай. Энэхүү суртал ухуулгыг ард түмэн эхэндээ мэддэг, гадарлаж байсан ч олон, удаан хугацаагаар хийхэд эсэргүүцэх дархлаа устдаг. Энэ утгаараа хэвлэл мэдээлэл Дөрөв дэх Засаглалын хэмжээнд яригддаг. Ийнхүү орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшил засаглагчдад бүх бодит саадыг даван туулах боломж нөхцөл олгоод л байна. Мэдээллийн зөрүү арилахгүй, улам холдсоор байх юм бол эрх мэдлийг хязгаарлах асуудал утгаа алдана. Иймээс эрх мэдлийг углуургаар нь харах хэрэгтэй. Энэ утгаараа Далд удирдагчид хэзээ ч эрсдэл хүлээдэггүй. Тэд алдахгүй. Учир нь тэдний бодлого, үйл ажиллагааг хэн ч шүүдэггүй. Эрх мэдэл нь бодитой биш, засаглах хэлбэржилт тэдэнд байхгүй ил хэсэгт буюу өөр субъектэд хадгалагдаж байдаг болохоор тэд бодит биш.

Гэвч тэдэнд бүх зүйл бий. Мэдээлэл хийж, чиглүүлж чадаж байна. Тэд зэвсэгт хүчнээс илүү даацтай. Үүнийг Троцки хэлсэн байх.Иймээс эл асуудалд ялгавартай өөр өнцгөөс харахаас аргагүйд хүрч байна. Энэ нь эрх мэдлийг хязгаарлах гэх нь зөв үү, буруу юу гэж.
Эрх мэдлийг хязгаарлалт гэхээр эрх чөлөө гэдэг. Орон гэргүй, траншейнд амьдарч байхад орон байртай байх эрх чөлөө гэж юу юм бэ? Мөнгөтэй хүмүүсийн гарт бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхад хэвлэлийн эрх чөлөө гэж юу юм бэ? Хар багаасаа Нарантуул зах дээр тэрэг түрж, амьдарлаа залгуулж байгаа, сурах завгүй хүүхдэд оюун санааны эрх чөлөө гэж юу юм бэ? Гэхдээ л боловсрол тэдэнд бодож сэтгэхийг сургадаг биш гэж үү? Үнэндээ бол тэр тунхаглаад байдаг эрх чөлөөнүүд чинь боломжит хэсэг бүлэг хүний л эрх чөлөө байгаа юм. Иймээс амьдралын төвшин нь хэтэрхий доогуур бөгөөд бодит эрх чөлөөний хэмжээ нь сул байгаа ядуу ард түмэн монголчууд дарангуйлалд буюу боловсролтой хэсэгтээ мөлжүүлж өртөх нь гарцаагүй байгаа. Тэгж ч байна.

Сонгуульд өрсөлдөхдөө ичих ч үгүй 20000 төгрөг өгөөд Оюунлаг хүмүүс ш дээ Увсчууд чинь, ойлгуул ойлгоцгоо гээд л УИХ-д сонгогдоод эргээд төсвөөс тэрбум төгрөг аваад л зардлаа хаачиж байна.

.Иймээс Үхэр Монгол гэхээс өөр яахын.

 


Нөгөө талаас Засгийн хуваарилалтын тогтолцоо нь шинэ хөрөнгөтнүүд, гаднын хөрөнгө оруулагчдын эдийн засгийн хөшүүргийг тас барьж байна. Тиймээс тэдний эрх чөлөөтэй байх эсэх нь төрийн үйл ажиллагааг хязгаарлахад оршино. Энэ нь эдийн засгийн хувьд хувийн санаачлалыг төрийн үйл ажиллагаанаас дээгүүр тавихад орших болно. Эдийн засагт засаглагчдын оролцоо муу зүйл. Энэ оролцоо онцгой тохиолдолд байх ёстой. Гэхдээ энэ бол авилгал биш. Төр, засаглагчид авилгалаар бүх асуудлыг шийдээд, ард түмнээ “Хонь, Ямаа” гээд хариулахад амар бог малын дайд хараад, бодлогоо явуулаад байгаагаас арай мэдээлэлд ойр, боловсорсон хэсэг, бизнесийнхэн, хөрөнгөтнүүд хамтраад Төрд шинэ хязгаарлалт тогтоохоор орж ирж байна. Төрийн түрүүчийн хязгаарлалтууд нь хүн, нийгэмд эзлэх хүний эрхэм дээд үнэ цэнэ, заавал мөрдөх эрх зүйд тулгуурлаж байсан. Энэ нь ёс суртахууны болоод шашинлаг шинжтэй байв. Тэгвэл эдийн засгийн хязгаарлалт нь хэрэгцээт, прагматик шинж чанартай байх болно. Эмзэглээд байх хэрэггүй болов уу гэж.

Төргүйгээр эрх чөлөө устана.
Тиймээс эрх чөлөөг чинь хангаж өгье гэхийн цаана засаглагчид эрх дархаа улам бэхжүүлж, Мөлжигч төрөөс Ивээн тэтгэгч төр рүү шилжих дүр төрхөө олох бий вий. Жинхэнэ мөн чанараараа бол сайн, гэхдээ л аливаад прагматик хандах байх шүү. Эцсийн эцэст энэ бүгдийг нөхцөлдүүлэн цэнэглээд байгаа гол хүчин бол Мэдээлэл.





Хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх болон жагсаал цуглаан хийх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх нь бүгд үнэндээ бол улс төрийн салбарт үйлчилдэг нь эргэлзээгүй бөгөөд засаглагчид сөрөг хүчин болдог. Нэг засаглагч нөгөөгөөр солигдоход ашиглагдах хэрэгсэл төдий юм. Тиймээс хэвлэл мэдээлэл Дөрөв дэх Засаглагчийн хэмжээнд яригдах төвшинд л байдаг. Зөвхөн яригдах төвшинд, түүнээс тавигдах төвшинд хэзээ ч байгаагүй. Зүй тогтол нь тэр юм. Харин мэргэжлийн тэр давуу талаа ойлгосон нэг нь тэр салбараасаа салж засаглагчдын эгнээнд шилжих гэдэг.

Олон намын тогтолцоо нь зарим онцгой тохиолдол л гарахгүй аваас аль ч намд ганцаараа парламентад олонхи болоход саад болж байдаг. Парламентын дэглэмийн үед засгийн газар тогтворгүй байдаг. Ялангуяа эвслийг барьж байх үед. Олонход итгэл төгс парламентын дэглэмийн үед засгийн газрын тогтвортой байх нь баталгаатай. Засгийг огцруулъя гэвэл олонхийг бүрдүүлж буй намын дотор хагарал гаргах ёстой. Үүний зэрэгцээ олонхийн нэг жигд шинж чанар нь хариуцлагыг илүү тооцох боломж олгодог.

Олон намын дэглэмтэй эвслийн засгийн газруудын нам бүр алдаа дутагдал гаргасны хариуцлагыг нөгөө намууддаа чихдэг. Хоёр намын тогтолцоотой засгийн газрын хувьд ийм арга ажиллагаа нэмэргүй. Нам бүр сонгуулийн маргааш нь л бат бэх хана хэрэмний өмнө тулахаа мэдэж байдаг тул том амлалт өгөхөөс болгоомжилдог. Харин биелэгдэхгүй гэдэг нь урьдаас тодорхой тул олон намын тогтолцооны үед бүхий л зүйлийг амлаж болно. Олонхийг бүрдүүлж байсан нам хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад тотгор учруулсан хэмээн тэднийг буруутгахад хангалттай билээ.


Иймээс онолын энэ хувьсал өөрчлөлт нь бодит үйл явдлын хувьсан өөрчлөлттэй нягт холбоотой. Өнөөдөр эдийн засгийн дэвшил хувийн үүсгэл санаачлагаас бус шинжлэх ухааны ололт амжилтуудаас хамаарах болсон. Энэ утгаараа шинжлэх ухааны судалгаа шинжилгээг зөвхөн Төр л хариуцаж чадна. Юу гэсэн үг вэ гэхээр ундаа, талхан цех байгуулж ажиллуулахтай адилгүйгээр цөмийн эрчим хүчийг нээх, ашиглах, ухах, борлуулах гэх мэт алсын бодлогыг гаргах, хэрэгжүүлэн гүйцэтгэхэд ил бус, далд чиглүүлэгчдийн ролийг дутуу тооцож болохгүй гэсэн үг юм. Иймээс төргүйгээр эрх чөлөө устана.

Төр тогтохдоо төрийн Чимгээр тогтдоггүй, төрийн Түшээ батаар тогтдог гэсэн утга юм. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon