Манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг уул уурхайн салбараас төвлөрүүлдэг. 2013 оны тоо баримтаас үзвэл Засгийн газар уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг 1617 компаниас 1,7 их наяд төгрөгийн төлбөр хүлээж авчээ
. Гэвч энэхүү төлбөрийн 60 гаруй хувийг 4 компани бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь Эрдэнэт, Оюу Толгой, Петро Чайна Дачин Тамсаг, Монголын Алт МАК компаниуд юм.
Тэгвэл ижил төрлийн ашигт малтмал буюу зэс олборлодог хамгийн том хоёр татвар төлөгчөө халз харьцуулж үзье.
Манай эдийн засгийн гол ачааллыг үүрч буй Эрдэнэт Үйлдвэр 1978 онд ашиглалтад орсон бол дэлхийн хэмжээний томоохон ордын нэг Оюу Толгойн ил уурхай 2013 оноос бүтээгдэхүүнээ экспортод гаргаад буй билээ. Доорх инфографикт ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайлангийн тоон мэдээллийг ашигласан бөгөөд Оюу Толгой компаний төлсөн татвар бага харьцангуй бага байгаа нь тус уурхай 2013 оны 2-р хагасаас бүтээгдэхүүн экспортолсонтой холбоотой.
Гэвч тус хоёр компаний хувьд борлуулсан бүтээгдэхүүн болон төлсөн татварын зөрүү цаашид ч хадгалагдах бөгөөд учир нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялтиг Эрдэнэт үйлдвэр 17%, Оюу Толгой компани 5% (хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 30 жилийн турш) төлдөг билээ. Мөн тус хоёр компанийн ажилтануудын тоо, гадаад ажилчдын хувь, мөн нэг хүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийн ялгаа буюу дундаж цалинг хэмжих нэг үзүүлэлтэд томхон ялгаа гардаг зэрэг сонирхолтой мэдээллүүдийг харж болохоор байна.
Сэтгэгдэл бичих