Ширүүн маргаанд оролцсноор өөрийнхөө сэтгэл санааны байдлыг муутгаад зогсохгүй уурласан байх үедээ өдөр тутмын, энгийн ч гэлээ зарим зүйлсийг хийх нь өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аюулд учруулах магадлалтай байдаг байна. Уур бухимдал төрсөн нөхцөл байдалд байх үедээ хэзээ ч хийх хэрэггүй 8 зөвлөмжийг мэргэжлийн судлаачид зөвлөж байна.
Унтах хэрэггүй
"Ууртай орондоо хэзээ ч бүү ор" гэсэн үг нь үнэхээр үнэтэй зөвлөгөө юм. Neuroscience сэтгүүлд дэх судалгааны зөвлөж байгаагаар ууртай үедээ шууд унтснаар сөрөг сэтгэл хөдлөлөө тэр чигт нь хадгалдаг байна. АНУ-ны мэдрэлийн эмч Allen Towfigh "Бид сэрүүн байх үедээ мэдээллийг нэгтгэн, үнэлж дүгнэж чаддаг. Хүмүүс маргааны дараа шууд унтаж амрах гэсэн хандлагатай байдаг ба хэрвээ та унтахынхаа оронд тэр хугацаандаа уур бухимдлаа даран, болж өнгөрсөн зүйлсийг нэгтэн, тунгаан бодох нь илүү үр дүнтэй” хэмээн зөвлөж байна.
Жолоо барих хэрэггүй
Та уурласан байх үедээ моторт тээврийн хэрэгсэл жолоодох нь аюултай байх болно. Судалгааны үр дүнгээр ууртай жолоочид илүү их эрсдэл гаргаж, ослын хэмжээ нь ч их байгааг харуулж байна. “Хэрэв ууртай байгаа бол та шууд халдан довтлох гэсэн сэтгэл зүйтэй байх магадлалтай учраас тээврийн хэрэгсэл жолоодох сайн цаг биш юм. Түүнчлэн, уур хилэн нь хүнд зөвхөн нэг чигийн харааг (tunnel eyes) өгдөг
учир эгц урагшаа ширтэн явж байгаад гудамж хөндлөн гарч байгаа явган хүн эсвэл өөр машин таны хажуунаас орж ирж байгааг ч харж чадахгүй байж болох юм." гэж Калифорни мужийн Санта Моника дахь клиникийн сэтгэл зүйч, анагаах ухааны доктор David Narang ярьжээ.
Их идэх хэрэггүй
Анагаах Ухааны доктор, “Conquer Your Stress With Mind/Body Techniques” номын зохиогч Kathy Gruver –ийн үзэж байгаагаар, "Бид ууртай байгаа үедээ ихэвчлэн эрүүл бус хоол хүнсний сонголт хийдэг" хэмээсэн бөгөөд "Хэн ч ууртай байхдаа цэцэгт байцаа идэлгүйгээр өндөр хэмжээний элсэн чихэр, өөх тос ихтэй хоол руу л явдаг." Ийм нөхцөл нь, хоол боловсруулах замд "хүндрэл" бий болгох эсвэл өтгөн хатах шалтгаан болдог байна.
Ууртай байхдаа маргалдаад дараа нь харамсах вий.
“Та ууртай байх үедээ харилцан яриагаа үргэлжлүүлсээр байвал дараа нь харамсахаар үгсийг хэлж болзошгүй” хэмээн анагаах ухааны доктор, сэтгэл судлаач, дасгалжуулагч Кристин М. Аллен хэлсэн байна. Мөн тэрээр "Хэрвээ хэн нэгэнд сэтгэлийг нь өвтгөх зүйл хэлсэн бол тэр үгээ буцааж авах боломжгүй учир түр завсарлага аваад эргээд яриагаа үргэлжлүүл" гэсэн саналыг хэлсэн юм. Танд 10 минут эсвэл бүр 10 хоног ч хүлээх хэрэг гарч болох юм. Гэхдээ хэрэв та илүү их анхаарал болгоомжтойгоор, сайтар тунгаан өөрийнхөө санааг илэрхийлэхийн тулд оюун ухаанаа идэвхтэй байлгаж, бие, сэтгэлээ тайвшруулах хэрэгтэй.
Facebook дээр өөрийнхөө гомдлуудыг постлох хэрэггүй
Ууртай байх үедээ Facebook болон бусад нийгмийн сүлжээн дээрх найзууд, гэр бүлийнхэндээ өөрийн мэдрэмжүүдийг илэрхийлэн бичих нь чамайг илүү их зовоох болно. Ямар нэг зүйлийн тухай олон нийтэд пост хийсэн тохиолдолд буцааж авж болохгүй бөгөөд тэднээс ирэх хариу үйлдэл, хүмүүсийн хандлага, сэтгэгдэлүүд эргээд чамд хүндээр тусах нь их бий.” хэмээн сэтгэл зүйч, анагаах ухааны доктор David Narang хэлжээ.
Архи, согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Уурласныхаа дараа өөрийгөө тайвшруулахын тулд хундага дарс, ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихэвчлэн сөрөг байдлыг авчирдаг. Согтууруулах ундаа нь импульс хяналтыг устгадаг учраас та уур хилэнгээ шууд хяналтгүй гаргах магадлал нь их гэсэн үг юм. Архи импульс хянах үүрэгтэй тархины урд хэсгийн үйл ажиллагааг саармагжуулдаг учраас бусдыг болон өөрийгөө хор хөнөөлд учруулахуйц зан авир гаргаж болзошгүй.
Цусны даралтаа хайхралгүй орхих хэрэггүй
The European Heart сэтгүүлийн судалгаагаар, хоёр цагийн турш уурлахад зүрхний цохилтыг хурдасгаж, зүрхний шигдээсийн аюулд оруулдаг. Бараг 5 удаа зүрхний шигдээсийн аюулд орж, 3 удаа зүрхний цохилт хурдсдаг байна. "Та цусны даралт ихсэх хандлагатай байгаа бол, уурласан үедээ цусны даралтаа шалгаж үзэх нь ухаалаг арга юм.” хэмээн “Beat the Heart Attack Gene: The Revolutionary Plan to Prevent Heart Disease, Stroke, and Diabetes” номын зохиогч Bradley Bale хэлжээ. Их уурладаг хүмүүс цусны даралтынхаа хэмжээг ямар байгааг сайн мэдэж байх ёстой.
Хэт их бодлогоширох хэрэггүй
“Чамд шудрага бус хандаж, хохирол учруулсан бусад хүмүүсийн тухай байнга бодлогширох нь юуг ч шийдэж чадахгүй. Хэрвээ та хэн нэгний уур бухимдлыг хүлээн авч уурлаад байх юм бол өөрийгөө биш тэднийг л тайвшруулж байна гэсэн үг юм. Ууртай хүнтэй яг ижил сэтгэл хөдлөлөөр ярих хэрэггүй, харин тайван болсныхоо дараа тэдэнтэй хэвийн байдлаар ярилцаад үзээрэй.” гэж сэтгэл зүйч, анагаах ухааны доктор David Narang хэлжээ.
Сэтгэгдэл бичих