Манай улс элэгний болон ходоодны зэрэг хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Хорт хавдраар өвчилсөн ихэнх тохиолдолд хүнд, зовууртай хам шинжүүд дагуулах химийн эмчилгээ хийлгэх болдог. Энэ нь хавдар туссан өвчтөнөөс бие сэтгэлийн маш их тэсвэр хатуужил шаардахаас гадна асарч сувилж буй гэр бүлийнхэн нь ч бие сэтгэлийн хувьд амаргүй үеийг туулах болдог. Химийн эмчилгээний хам шинжээс хамгийн түгээмэл илэрдэг нь хоолны дуршил буурах, бөөлжих, дотор муухайрах
. Бид хорт хавдраар өвчилсөн ойр дотнын хүнээ асарч буй гэр бүлийнхэнд мэдээлэл болгох үүднээс химийн эмчилгээний хордлогын үед хэрэглэх арга, тус болох хүнсний тухай Сан Францискогийн их сургуулийн Анагаах ухааны төвийн мэргэжилтнүүдийн зөвлөснийг орчуулан хүргэж байна.
Дотор муухайрах
Химийн болон цацрагийн эмчилгээнээс үүдээд хамгийн түгээмэл тохиолддог бэрхшээл бол дотор муухайрах.
Зарим тохиолдолд хавдрын шинж тэмдэг дотор муухайрах байдлаар илрэх нь ч бий. Энэ үед:
- Хоолоо удаан идэх
- Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох
- Өөх тос багатай, давс ахиу хоол идэх
- Хүйтэн ус ихээр уух
- Бөөлжис цутгасан үедээ дуртай зүйлсээ идэх
- Хооллосны дараа хоолоо шингээх зорилгоор цаг орчим амрах
- Дотор муухайрах шинж ихэвчлэн өглөөгүүр юм уу унтаж амарсны дараа ажиглагддаг тул орныхоо ойролцоо хөнгөн зууш, жигнэмэг тавьж хэвших
- Хурц үнэрээс хол байх. Боломжтой бол хоолоо өөрөө хийлгүй, хоол хийж байх үеэр өөр өрөөнд байх
- Хэрэв хоолны үнэрээр дотор муухайрч байвал хоол төдийгүй уух зүйлсээ ч хүйтнээр хэрэглэх нь тустай байдаг.
Санал болгох хүнс:
- Улаан буудай, овьёосны өглөөний хоол
- Шөл
- Хүйтэн сэндвич
- Гэрийн бяслаг
- Чанасан өндөг
- Будаа, хурц амтлагчгүй паста, нухсан төмс
- Нөөшилсөн жимс
- Жимстэй мөхөөлдөс, хөлдөөсөн жимс
- Сода, жимсний шүүс, ургамлын гаралтай цай
- Илчлэг багатай тахианы мах (жишээлбэл хальслаад жигнэж, чанасан)
- Тоор гэх мэт зөөлөн амттай жимс, хүнсний ногоо
- Хольцгүй шүүс болон гааз, кофеингүй уух зүйлс
- Цагаан гаа, гаатай цай
Огих
Дотор муухайрснаас үүдэлтэйгээр огих шинж тэмдэг ажиглагдах нь бий. Энэ үед:
- Огихоо больтол хоол хүнс хэрэглэхээс татгалзах
- Алим, цангисны цэвэр шүүсийг мөстэй уух
- “Ginger ale”, “7-Up” нэртэй ундаа уух
- Цэлцгэнүүр, мөхөөлдөс, ногооны шөл, цай уух
- Дээрх зүйлсийг огихоо больсноос хойш 10 минутын дараа нэг амны халбага, хорин минутын дараа нэг хоолны халбагаар гэх мэтээр дасгаж өгөх
- Араас нь нухсан төмс, будаа, жимсний нухаш, смүти, тараг, сүүтэй өглөөний хоол гэх мэт шингэц сайтай хоол идэх
- Гадил, төмс, жүржийн шүүс, улаан лооль, гүйлс гэх мэт калигаар баялаг хэрэглэвэл дотор муухайрах нь намддаг.
Өтгөн хатах
Химийн болон эмийн эмчилгээ, эсвэл хөдөлгөөн дутагдсанаас болоод өтгөн хатах шинж тэмдэг ажиглагддаг.
Энэ үед:
- Шинэ болон хатаасан жимс, шош гэх мэт ислэг ихтэй хүнс хэрэглэх
- Өглөөний цайндаа хивэг, бүхэл үрийн өглөөний хоол идэж занших
- Өдөрт 8-10 аяга ус уух
- Кофейний агууламжтай хүнсийг хэрэглээнээс хасах
- Өлөн элгэн дээр уух усандаа нимбэг нэмэх
- Дасгал хийх нь тустай.
Санал болгох хүнс:
- Бүхэл үрийн талх, гоймон, өглөөний хоол
- Шош, вандуй
- Гүйцэд боловсроогүй жимс, хүнсний ногоо
- Хатаасан жимс
- Чавганы шүүс, нимбэгтэй ус
Суулгалт
Олон шалтгааны улмаас энэ өвчний үед суулгах шинж ажиглагддаг. Энэ үед:
- Ууж буй зүйлс тань бүлээн, эсвэл халуун байх нь зохимжтой. Ялангуяа ус, цай, тоор, гүйлсийн шүүс хэрэглэх
- Газтай уух зүйлсийг газыг нь гаргасны дараа хэрэглэх
- Жүржийн болон улаан лоолийн шүүс, төмс, гадил гэх мэт калигаар баялаг хүнс хэрэглэх
- Ойр ойрхон бага багаар хооллох
- Шарсан, хуурсан, халуун ногоо, амтлагч ихтэй хоолноос татгалзах
- Бүхэл үрийн гурилаар хийсэн хүнс, ногоо гэх мэт ислэг ихтэй хүнсийг хоолны цэснээсээ хасах
- Сүү, мөхөөлдөснөөс татгалзаж, тараг бяслагаар орлуулаарай.
Санал болгох хүнс:
- Улаан буудай, овъёосны өглөөний хоол
- Нөөшилсөн жимс, алимны нухаш
- Цагаан будаа, гоймон, төмс
- Цагаан талхаар хийсэн хачиртай талх
- Шөл
- Бяслаг, газрын самрын тос
- Өндөг
- Сода, ногоон цай
Хоолны дуршил буурах
Өвдөлт болон дотор муухайрах, огихоос үүдэлтэйгээр хоолны дуршил буурах нь түгээмэл байдаг.
- Өдөрт гурван удаа махан хоол гурван удаа хөнгөн зууш хэрэглэж занших
- Авокадо, самар, пудинг, кааш, хатаасан жимс, оливийн тос гэх мэт илчлэг өндөртэй хоол сонгох
- Хоолны завсар жимсний смүти, пудинг, хачиртай талх, самар, авокадо гэх мэт хөнгөн зууш хэрэглэх
- Эмчилгээ, шинжилгээнээс шалтгаалан тогтсон цагтаа хооллож амжихгүй бол хатаасан жимс, самар, бяслаг идэж занших
- Дуртай хүнснийхээ жагсаалтыг гарган өдрийн хоолныхоо цэсийг гаргах
- Дуртай хоолныхоо орцыг урьдчилан бэлдээд хөлдөөчихвөл хоол идэх нь байтугай хийх ч хүсэл төрөхгүй үед хамгийн тохиромжтой
- Хоолоо өнгө үзэмжтэй, хоолны дуршил төрөхүйц таваглах. Жишээ нь: Хоолоо олив, нимбэг, улаан лоолиор чимэглэх
- Шинэхэн талхны үнэр гэх мэт ходоод гижигдэм сайхан үнэрүүд хоолны дуршлыг нэмдэг. Харин элдэв үнэр таагүй санагдсан үед галын өрөөнөөс аль болох холхон байлгах
- Хооллох орчин, тухайн үеийн уур амьсгал хоолны дуршилд багагүй нөлөөлдөг тул тайван, сайхан орчин бүрдүүлэх нь нэн чухал байдаг.
Амны хөндийн үрэвсэл (Зажлах, залгихад хүндрэлтэй болдог)
Зажлах залгихад хүндрэлтэй болох нь дотор муухайрахтай харьцуулахад цөөн тохиолддог шинж тэмдэг. Энэ үед:
- Хоолоо зажлуур багатай байхаар бодож орцыг жижиглэж хийх
- Нухсан төмс, алимны нухаш, дүфү тахианы зутан гэх мэт хүнс хэрэглэх
- Гэр бүлийнхнийхээ идэх хоолыг холигчоор нухаж хэрэглэх
- Цитрусийн төрлийн жимсний шүүх уухад хүндрэлтэй байвал алим, цангис, усан үзмийн шүүс хэрэглэх
- Хүүхдийн хоолыг хэрэглэхэд хялбар хирнээ амттай байлгах
- Давс, халуун ногоо ихтэй, хүчиллэг хүнснээс татгалзаарай.
Санал болгох хүнс:
- Алимны шүүс
- Нөөшилсөн жимс, алимны нухаш
- Улаан буудайн кааш
- Төмс болон тахиа, будааны шөл
- Тараг, цэлцэгнүүр, пудинг
- Мөхөөлдөс, зайрмаг
- Милкшэйк
Амталж үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх
- Төмөр амтагдаж байвал улаан махнаас татгалзах. Тахиа, загасны махаар орлуулах
- Хэрэв хоол тань амтгүй санагдаж байвал тараг, нимбэг, нимбэгийн шүүс, жүржийн цэлцэгнүүр хэрэглэх
- Харин хоолноос тань эвгүй үнэр үнэртэж байвал хөргөж байгаад хэрэглэх
- Хэрэв дотор муухайрч, амны хөндий үрэвсэх шинж тэмдэг ажиглагдаагүй бол халуун ногоо, амтлагчтай хоол хэрэглэх
- Хатуу чихэр хүлхвэл зохимжтой.
sain bnu ooshoo zowlog awah gesn ma
Мэдээлэл их авлаа
hi himi emchilgeeni dra hooloo hopiho bolidog ymu alim toor tarag zairmag geh met hawdrt herglej boldgu gd bsn
маш хэрэгтэй мэдээлэл бн хавдараар шаналж буй хүмүүст хэрэгтэй зөвлөгөө бн баярлалаа
Bayarlalaa shan zobolgoo bna
Bayarlalaa shan zobolgoo bna
Ёстой их баярлалаа жинэхэн хайж байсан мэдээлэл байна. Зарим нь манай эмч нарын хэлснээс өөр байна алийг нь дагах бэ. Манай хүн ходоодны хорт хавдартай юм
Mash ih bayarlalaa