Нийтийн эрх ашиг гэж үгүй. Өөрөөсөө өөр бусдыг хайрладаг хүн байдаггүй. Ямар ч тус нэмэргүй хүн гэж үгүй. Энэ бол хууль. Хүн оршихын үндэс мөн үү?
Өөрөөр хэлбэл бусдыг хайрлана гэдэг маань бусдыг өөртөө хамаатуулж хайрлана гэсэн үг юм. Энэ нь энгийн ахуйн төвшнөөс улс төр, стратегийн өндөрлөг хүртэлх өргөн хүрээнд хамаарна.
Өнөөдөр үзэл суртлын сөргөлдөөн, Өрнө-Дорнын маргалдаан, конфликт шувтарч, олон арван жилийн туршид төмөр хөшигний цаана оршсон Монгол Улс дэлхийн аль ч оронтой шууд харилцах сайхан боломжтой болов. Ийм нээлттэй орчинд хөл алдахгүйн тулд үндэсний хөгжлийн цэгцтэй үзэл баримтлал, бодлого үгүйлэгдэж байна. Юуны өмнө далайд гарцгүй эх газрын Монгол орны хувьд дэлхийн улс төр, эдийн засгийн харилцаанд татагдан орохдоо чухамхүү аль чиглэлээр дамжин орох вэ гэдэг асуудал чухал юм. Энэ ч үүднээс дэлхийн нөлөө бүхий орнууд Монголыг намч дэглэмээс ардчилсан тогтолцоонд шилжихэд бүх талын дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр хоёр хөршид нь амжилттай жишээ болгон харуулах зорилго тавьсан бололтой.
Гэтэл Монголын Ардчилал өнөөгийн хэлбэрээр байвал ирээдүйн зорилтыг шийдвэрлэхэд тус болж чадахгүй. Улс төрийн намуудын үйл ажиллагаа сонгуулийн кампани, өөртөө хүмүүсийг татахад хэт автаж, бүгд ардчиллыг лоозонгоо болгодог боловч үнэн хэрэг дээрээ ардчилал тэдний үйл ажиллагааны золиос болж байна.
Сүүлийн хорин жил ардчиллын үндсэн дээр гарч ирсэн улс төрийн засаглал нэг нь ч тулгарч байгаа глобал асуудлыг шийдвэрлэх талаар юу ч хийсэнгүй. Чадах ч үгүй юм байна. Олон орон өнөөдөр зах зээлтэй итгэл найдвараа холбож байна. Гэтэл зах зээлийн механизмаар аливаа асуудлыг шийдвэрлэхгүй. Зөвхөн зах зээлд түшиглэдэг ертөнцөөс ирээдүйн нийгэм, лидер төрж хэзээ ч чадахгүй.
Дээрх маанагийн жишээгээр харвал маанагууд ер нь хэний ч тал биш байх ба учир нь тэд зальтай.Монголын нийгэм бүхлээрээ бүх үзэгдэл юмсаараа хуйлран шуурч, шинэ цогц бүтэц, эмх цэгц ба чиг баримжаа тэмтчин эрж буй нөхцөлд “манай тал”, “Танай тал” буюу "Маанаг байх нь хамаагүй, манай тал байх нь чухал" гэсэн зарчим нэвтрэх вий. Тэгвээс манай ч, танай ч тал сүйрлээ гэсэн үг.
Заль бол ухаан биш. Тиймээс тэнэг хүнд заль заяаж ухааныг нь орлодог.
Лидер болохыг хүсэгчид, лидерээр бэлтгэгдэхийг горилогчид, лидер бологсорууд ийн ажиллаж байна. (Хэдий чинээ гоц хүн байлаа ч, мулгуу гэхдээ чиглэсэн зорилготой машины хутганд дайруулчихдаг.) Үнэндээ нийгмийн эрэлт шаардлага, тодорхой төвшин бүрдсэн л бол тэд гараад ирэх нь гарцаагүй. Чухам иймээс залуу зүтгэлтнүүд, ер нь залуус бид "Өвгөн партизаны" юм уу, "Лангууны эзэн луухааны" дүрд тоглох нь гэнэн хэрэг. Тиймээс жинхэнэ лидерүүдэд энэ үг цээртэй.
Шидэх чулуу олтлоо “хөөрхөн гөлөг вэ” гээд байх урлагийг дипломат гэнэ
” гэж Вилл Рожерс хэлсэн байдаг. Үүнтэй нэгэн адилаар сүүлийн жилүүдэд бид заримдаа одоогийн сонин, хэвлэлийн үгээр л сэтгээд байгаа учраас алдсан онoсоноо ч мэдэхгүйд хүрч энэ завсартаа хэн нэгэн этгээдийн зууш болох явдал байна. их чулуу бага чулуугаа няц дарж, эрч нэмж өнхрөхөөс бус, жижиг чулууг том чулуу цааш хөдөлгөж байсангүй.
хуучингүй шинэ зүйл үгүй, өнгөрсөн үе ирээдүйгүй байж таарахгүй
. Энэ бол бодит амьдралын хууль, түүхээр шалгагдсан үнэн.
Бүх юманд өөрийн цаг хугацаа бий.
Бүү яарцгаа.
Сэтгэгдэл бичих