Нийтлэл 03 сарын 23, 2015

Хятад Казахстантай хүзүү сээрээ холбохын учир

Төв Азийн улсууд дэлхийн эдийн засгийн хувьд стратегийн онцгой бүс байх болжээ. Дэлхийн олон орон Төв Азийн улсууд руу хараа бэлчээж байгаа ч Хятад улс эдийн засаг болон улс төрийн үүднээс эдгээр улсуудад хамгийн их анхаарч хамтран ажиллах болсон талаар “International Policy Digest” сэтгүүлд  дурьджээ.

 

ТӨВ АЗИ БОЛ ХЯТАДЫН ХУВЬД СТРАТЕГИЙН БҮС НУТАГ

Евро-Азийн төв хэсэгт оршдог байгалийн асар их хэмжээний нөөц баялагтай Тажикистан, Узбекистан, Туркменистан, Киргиз, Казахстан зэрэг улсууд нь дэлхийн бусад улс оронтой бие даасан харилцааг хөгжүүлснээр ЗХУ-ын улстөрийн системийг уналтад ороход нөлөөлсөн түүхтэй. Гэхдээ эдгээр орнуудыг сонирхох Хятад хэмээх их гүрний сонирхол нь дээрх улсуудын эдийн засаг, геополитикийн ач холбогдлыг олон улсын тавцанд илүүтэй таниулж байна. Ялангуяа Казахстан улс нь Хятадын засгийн газрын сонирхлыг маш ихээр татаж байгаа аж. Тус улс нь газарзүйн хувьд  БНХАУ-ын  Шинжаантай хиллэдэг бөгөөд улстөрийн хувьд дарангуйлалын дэглэмтэй учраас Хятадын засгийн газар Казахстанийн засгийн газартай улс төр, эдийн засгийн тохиролцоо хийхэд тун хялбархан байдаг аж.

 

БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн хэрэгцээ Төв Азийн зах зээлд ихээхэн хөрөнгө оруулах түлхэц болдог ба тэрхүү хөрөнгө оруулалтын тодорхой хэсэг нь Казахстан улс юм. Жанет Ляо Казахстан дахь Хятадын эдийн засгийн сонирхлыг тайлбарлахдаа: БНХАУ Казакстан улстай хамтарч чадвал эрчим хүчний эрэлт хэрэгцээ, тогтвортой өсөлт зэрэг нь  Төв Азийн бусад улсуудын эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг болж байна. Үнэмлэхүй хэмжээний хувьд, Казахстаны газрын тос нь зөвхөн Хятадын нийт газрын тосны импортын багахан хэсгийг эзэлдэг. 2004 онд л гэхэд  тус улсын нийт импорт буюу 91 сая тоннтой (636.8 сая баррель) харьцуулахад 1.19 сая тонн (8.3 сая баррель) буюу 1.31 хувийн газрын тосыг Казакстан улсаас оруулж ирдэг. Гэсэн хэдий ч, эрчим хүчний хамтын ажиллагааны хувьд хоёр талын стратегийн түншлэлийн аль аль нь улс орны үндсэн эрх ашигт хэрэгтэй гэж үздэг. Мэдээж хэрэг Хятад улс Төв Азийн байгалийн баялгийг анхааралтай ажигладаг цорын ганц улс биш. Баруун Европын орнууд, Орос, Энэтхэг, АНУ  зэрэг бусад хүчирхэг улсууд маш ихээр сонирхдог. Тиймээс сүүлийн жилүүдэд Төв Азийн улсууд дэлхийн анхаарлын төвд  байх болсон нь гайхах зүйл биш.

 

Хятадын хувьд Казахстан улс нь зөвхөн эрчим хүчний эрэлт хэрэгцээнээс гадна аюулгүй байдлын хувьд чухал ач холбоотой  улс юм. Хятадын баруун аймаг Шинжаан буюу "Шинэ Газар"-т 1884 онд Хятадын эзэнт гүрний  үндэс суурь тавигдсан. Гэсэн хэдий ч хэзээ нэгэн цагт [Лалын] Уйгур  аймгийн уугуул иргэд салж тусгаар тогтнож биеэ даахыг оролдох нь ойлгомжтой юм. Тухайлбал 1930-1940-өөд оныг хүртэл БНХАУ-ын улс төр тогтворгүй байх үед Уйгурчууд бие даасан Шинжааныг  бий болгож байсан удаатай. Гэсэн хэдий ч  Хятад улсын  удирдагч Мао Уйгур Шинжааныг буталж энэхүү оролдлогыг таслан зогсоож байжээ. Ингээд Шинжааны ихэнх Уйгур хүмүүс Хятадад үлдэж  одоогийн Төв Азийн улсуудаар суурьшжээ. Энэхүү Хятадад суурьшсан Уйгурчууд бас зүгээр нэг нутагшиж БНХАУ-ийн иргэн болохыг хүсээгүй аж. Энэ талаар БНХАУ-д  үлдсэн Уйгурчууд Хятадын зарим нутгуудад хэд хэдэн удаа бөмбөг дэлбэлж, ​​үймээн  гаргасан хэмээн  БНХАУ-ын улс төрийн  шинжээч Ширк тэмдэглэжээ. Хятад улс улс төрийн ямарваа нэг асуудалтай тулгарахгүйн тулд, бүс нутгийн хэмжээнд тархсан цагаачин Уйгурчуудын бие даасан Шинжаан болохын төлөөх салан тусгаарлах үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж Төв Азийн орнуудтай хамтран ажилладаг. Ер нь бол Хятадын дотоод дахь угсаатны үймээн самууны нэг үүсвэр нь Уйгурчууд юм. Энэ утгаараа Уйгарын салан тусгаарлах бүлгийн үйл ажиллагаа нь Хятадын улс төрийн дэглэмд стратегийн байнгын аюул болж хувирчээ.

 

Төв Азийн геополитикийн стратегийн ач холбогдол супер тивийн төвд байдгаас үүдэлтэй. Энэ нь дэлхийн хамгийн төвөгтэй, хөгжингүй эдийн засаг бүхийн бүсийн гурван гэр тив юм.  Збигнев Бжезинский энэ тивийн талаар “Дэлхийн хүн амын 75% нь Евроазид амьдардаг бөгөөд дэлхийн бүх эрчим хүчний эх үүсвэрийн ¾ нь энэ тивд байдаг” хэмээн тэмдэглэжээ. Мөн тэрээр  “Евроази нь дэлхийн хамгийн эрч хүчтэй тив бөгөөд хамгийн том эдийн засгийн зургаан байршил, зургаан том цэргийн зардлыг гаргадаг” гэж онцлосон байдаг.

 

 БНХАУ-ын хувьд байгалийн нөөц, эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангадаг зарим Төв Азийн орнууд, ялангуяа Казахстан эдийн засгийн тогтвортой байдлын суваг байх боломжтой юм. Тиймээс газрын тос, байгалийн хий болон бусад нөөцөөр баялаг Төв Азийн орнуудад БНХАУ эдийн засгийн гар сунгах нь ихээхэн ач холбогдолтой. Казахстаны  байгалийн нөөц баялагт түшиглэн иргэдэд нь ажлын байр бий болгон хөгжихөд Бээжингийн зүгээс идэвхитэй оролцоо хийж байна. Жишээ нь Хятад улс Казахстан улсын авто зам, төмөр зам, гүүр, нисэх онгоцны буудал ба шугам хоолой зэрэг дэд бүтцийн олон төсөл дээр ажиллаж буй. БНХАУ-ын Засгийн газрын эдгээр ажлын үр дүнд цаашид Төв Азийн ач холбогдлыг дэлхий нийтэд улам тодоор харуулахад чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon