Нийтлэл 03 сарын 23, 2015

30 гарсан хойноо хүүхэд гаргах нь хөгшрөлтийг удаашруулна

“30 гарсан хойноо хүүхэд төрүүллээ” гэх мэтийн хүмүүсийн зарим үгсээс залхаж байвал тэдгээр хүмүүст буцаагаад хэлэх хариутай болсон байна.

Бостоны Анагаах Ухааны Их Сургуулийн судалгаагаар 33 наснаас хойш хүүхэд төрүүлэх боломжтой эмэгтэйчүүд сүүлийн хүүхдээ 30 наснаас өмнө төрүүлсэн эмэгтэйчүүдээс илүү урт наслах магадлалтай байдаг гэжээ. Гэхдээ тус итгэл дээр, “Энэ нь илүү удаан амьдрахын тулд ахимаг насан дээрээ хүүхэд гаргах гэж хүлээ гэсэн үг биш” гэж Бостоны Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, судалгааны ахлах Thomas Perls хэлжээ. Ахимаг насан дээрээ өөрөөрөө хүүхэд төрүүлэх боломж нь эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх систем удаан хөгшрүүлж, биеийг нь амраадаг гэдгийг илтгэж байгаа юм. Мөн зарим эмэгтэйчүүдийн биологийн нас нь ихэнх хүмүүсийнхээс удаан явцтай байдаг байна.

33 наснаасаа хойш сүүлийн хүүхдээ гаргасан эмэгтэйчүүд 29 настайдаа сүүлийн хүүхдээ гаргасан эмэгтэйчүүдтэй харьцуулахад 95 юм уу түүнээс ч өндөр наслах боломж нь 2 дахин их байдаг байна.

Бостоны Анагаах Ухааны Их Сургуулийн профессор, судалгааны ахлах Thomas Perls болон түүний хамтран ажиллагсад “Long Life Family” судалгааны 551 гэр бүл болон тэдгээр гэр бүлийн 462 өндөр настай эмэгтэй хүмүүс хэдэн насан дээрээ сүүлийн хүүхдээ гаргасан мөн хэдэн настайдаа нас эцэслэсэн гэх зэрэг мэдээллүүдийг нэгтгэн дүгнэлт гаргажээ.

Судлаачид судалгаанд оролцдогчидийн ДНК магадгүй хүүхэд төрүүлэх боломжид саад учруулдаг (чихрийн шижин, өндгөвчний хорт хавдар) наслалттай холбоотой өвчний аюулыг бууруулж, хөгшрөлтийг удаашруулдаг генийн төрөл агуулдаг байж магадгүй хэмээн таамаглажээ. Урт удаан хугацааны турш хүүхэд төрүүлэх чадвартай эмэгтэйчүүд өөрсдийнхөө энэ төрлийн генийг ирээдүй хойч үедээ дамжуулах боломж нь нэмэгдэж байгаа юм. Ингэхээр бид эмэгтэйчүүдийн хадгалж буй урд удаан амьдрах боломжтой генийн хувьсалд талархах хэрэгтэй болж байх шиг байна.  Мөн үүгээр 100-аас илүү насалсан хүмүүсийн 85% нь эмэгтэйчүүд, зөвхөн 15 % нь эрэгтэйчүүд байдгийг ч тайлбарлаж болохоор байна.

 

 Эх сурвалж: http://www.ozy.com/

 

Сэтгэгдэл бичих

arrow icon