2012 оны Анагаахын (Биологи) шинжлэх ухааны Нобелийн шагналтнаар, iPS эс–ийг нээсэн Япон эрдэмтэн Яманака Шиня тодорсон билээ.
Түүнээсээ ч болсон юм уу.Шинэ Нобелийн шагналтан Яманака нь анхандаа ердийн нэгэн гэмтлийн эмч байжээ.
Хавь ойрынхон нь түүнийг Жаманака буюу садаа Нака
гэж хочилдог байж. Эв дүй муутай, ганц хагалгаа хийх гэж ядчихдаг болохоор нь тэр.
Эмчийн ертөнц түүнд "Бүхнийг зааврын дагуу хий" гэж сургадаг байсан бол, судлаачийн ертөнц чанх эсрэгээрээ "Тэнэгүүд л заавраар хөдөлдөг" гэж сургадаг аж.
Бүхнийг эргэлз, бусдаас ялгар, бусдын явсан замаар яваад юу ч олж нээхгүй.
– Харин нэгэнт арьсны ч юм уу болж салбарласан биеийн эс нь ES эс шиг төгс төлөвт буцаж очих болов уу?ES эс гэдэг нь, Embryonic Stem cell буюу Үр хөврөлийн ургийн эс гэсэн хэцүү нэртэй эд бөгөөд, үр тогтсон эсийн доторх эсийг хэлнэ. Дөнгөж үр тогтсоных дараах тэрхүү эс нь хараахан хэн ч биш буюу, түүнээс цааш хэн ч болох чадварыг 360° агуулсан төгс төлөв юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйн ясны, булчингийн, мэдрэлийн, ер бүхий л төрлийн эс эндээс салбарлаж үржинэ.
Хэрвээ тэгдэг бол, ердөө л арьсны эсээс зүрхийг ч шинээр бүтээх боломжтой болж мэднэ. Энэ бол түүний шинэ судалгааны сэдэв юм. Тухайн үед ES эсийг салбарлуулж, төрөл бүрийн эс гаргаж авах талын судалгаанууд өргөн хийгдэж байсан бол, Яманака тэр урсгалыг чанх өөдөөс нь сөрөхөөр шийджээ.
– Үнэндээ надад бусдын замаар яваад амжилтад хүрэх совин ч байгаагүй юм. Би тэдэнтэй өрсөлдөөд ялах найдваргүй гэдгээ сайтар мэдэж байсан.
Ингээд судалгаа эхлэв. Юун түрүүнд эсийн дахин бэлтгэлд (initialization) нөлөөлдөг генийг олох шаардлагатай. Тэгээд 30–аад мянган төрөл байдаг генүүд дотроос сэжиг бүхий 24 ширхгийг ялгаж сонгов. Мэдээж
– Юу ч төсөөлсөн шиг урагшлахгүй л байх даа. 24 хөн ген судлаад хангалтгүй нь ойлгомжтой
гэж бодонгоо. Гэсэн ч 24 хөн генийн хэд нь түүний хайж байгаа ген юм бүү мэд. Сэлгэмэл нэг бүрийг шалгая гэвэл 2 ын 24 зэрэг буюу 10–аад сая вариант бий. Юу ч гэсэн захаас нь шалгаад явахаас өөр замгүй. Ингээд эхний ээлжид 24 генийг 1, 1 ээр нь хийсэн 24 дээжээр туршилт хийж үзэв. Үр дүн гэвэл, мэдээж 24 үүлээ хов хоосон.
– Ийм амархан болчихно гэж байхгүй дээ. Гарцаагүй алдаа үүссэнээс зайлахгүй.
Тэгэвч, хэчнээн давтан туршилт хийгээд үр дүн өөрчлөгдсөнгүй.
– Ийм амархан гэж үү? Арьсны эсэд дээрх 4 генийг хольсон төдийд л ES эстэй бараг ижил төлөвт хувирна гэдэг үнэхээр гайхмаар.
Үнэхээр ч тэр нь үнэн байж, Яманакагаар зогсохгүй, бүх дэлхий алмайран гайхав.
– Ийм амархан юмыг яагаад өдий болтол хэн ч хийгээгүй юм бол оо.
Магадгүй түүний оронд өөр хэн ч байсан энэ үр дүнд төвөггүй хүрэх байсан ч байж болох. Гэхдээ л түүнээс өөр хэн ч
– Нэгэнт салбарласан эсийг буцааж анхны төлөвт оруулж болох болов уу?
гэдэг асуултыг зохиож чадаагүй л юм даа. Ингэхэд
– ES эс байхад, iPS эсээр яах юм бэ?
гэж гайхаж магадгүй юм. Ерөөс
– ES эс, iPS эс хоёр чинь юугаараа ялгаатай юм бэ?
Юуны өмнө, дээрх хоёр эс нь хоёулаа төгс төлөв бүхий ургийн эс гэдгийг дээр хэлсэн.
Үүн дээрУргийн эсийг ашиглаад хиймэл эрхтэн ургуулан гаргаж аваад, түүнийгээ өвчтөнд шилжүүлэн суулгаж эмчилдэг.
(Ялангуяа Христийн шашинтай оронд, үр тогтсон л бол хүн мөн учир алж болохгүй гэх үзэл хүчтэй байдаг).ES эсийн үүсгэдэг асуудал гэвэл, түүнийг гаргаж авахын тулд тухайн өвчний бэлгийн эсээс үр тогтсон ураг нэгийг золигт гаргах хэрэгтэй болно. Энэ нь онолын шалтгаанаар үл зөвшөөрөгдөх бөгөөд, олон оронд хэл ам дагуулсан явдал болдог гэнэ
Харин
iPS эсийг бол, заавал ураг гэмтээлгүй, тухайн өвчтөний тохирсон газраас нь үүсгээд авах боломжтой бөгөөд, онолын хувьд тухайн хүний эсээс гаргаж авсан л бол тухайн хүндээ харшлах явдалгүй юм.
Харин iPS эсээр хиймэл эрхтэн гаргаж авч, түүнийгээ туршилт судалгааны материал болгож ашиглах явдал аль хэдийн дэлгэрчээ. Түүнийгээ дагаад
хиймэл эрхтэн үйлдвэрлэх бизнес ч Америк тэргүүтэй оронд эхлээд байгаа юм байна.
Жишээ нь Паркинсоны өвчин гэдэг галзуу өвчин бий. Уг өвчний үед мэдрэлийн эсэд чухам юу тохиолдоод байгааг ажиглахын тулд, тархины нэлээн гүн хэсэгт байрлах дунд тархины эсийг шинжлэх хэрэгтэй. Харамсалтай нь, өвчтөний дунд тархинаас дээж гаргаж авах боломжгүй учир, өдий болтол энэ өвчнийг эмчлэх жор олдоогүй л байна. Харин iPS эсийн ачаар уг өвчний талаарх мэдлэгийг үсрэнгүй ахиулах боломжтой болоод байгаа юм. Ер нь энэ мэт ховор бөгөөд хэцүү өвчинг судлах нь зардал ихтэйн дээр, бизнес талаасаа түй ч байдаггүй тул, Америк мэтийн орон бол төдийлөн анхаарал тавьдаггүй бололтой юм.50 насандаа Нобель хүртсэн Яманакагийн хувьд харин ч одоо л их ажил эхэлж байгаа гэнэ. Хурдхан шиг iPS эсийг эмчилгээний бодит практик болгож, нэг ч болтугай хүнийг зовлонгоос нь гэтэлгэх юмсан. Гэмтлийн эмч болохоор санаа шулуудах үеийн тэртээх мөрөөдөл нь одоо л нэг юм биелэх нь ээ.
Сэтгэгдэл бичих