Манай залуучуудын олонх нь гадаадад сурч дэлхийн мянга мянган залуустай хөл нийлүүлэн алхахыг хүсдэг ч санхүүгийн боломжгүйгээс хүсэл мөрөөдлөө орхих нь олонтаа. Гэхдээ нүдээ нээгээд зөв мэдээлэл олж, төлөвлөгөөтэй бэлдэж тэнцэж чадвал мөнгөөр биш зөвхөн хүсэл зорилгоороо гадаадын шилдэг их дээд сургуулиудад сурах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд оюутнуудын өмнө нээлттэй байдаг
. Ингээд залуучууд та бүхэндээ дэлхийн шилдэг их дээд сургуулиудад засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой хөтөлбөрүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ. Шалгалтад бэлдэх оюутан залуустаа амжилт хүсэе!
АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөр
Монголчуудад зориулсан тэтгэлгийн тухайд хамгийн нэр хүндтэй нь АНУ-ын засгийн газрын Фулбрайт /Fulbright/ болон Хамфри /Humphry/-ийн тэтгэлгүүд юм. Энэхүү тэтгэлгүүд нь АНУ-ын засгийн газраас санхүүжиж, тухайн суралцагчид сургалтын төлбөр, замын зардал, амьдран суух тэтгэмж зэрэг бүх зардлыг нь олгохын зэрэгцээ цаашид өсөн дэвжих боломжийг олгодгоороо давуу талтай ажээ. Тэгвэл энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүссэн залуучуудын материалыг энэ сарын 31-ний өдрийг хүртэл хүлээн авах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.usembassy.gov/educational_exchanges.html
Япон улсын засгийн газрын тэтгэлэг
Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтад Их сургуулийн үндсэн оюутан /Бакалавр/, Техникийн коллежийн оюутан, Мэргэжлийн сургуулийн оюутан, Судлаач оюутан /Аспирантурын сонсогч, Магистрант, Докторант/ чиглэлээр суралцах залуучуудыг хамруулах юм байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс мэргэжлийн чиглэлээс шалтгаалан суралцах хугацаагаа сонгох аж. Түүнчлэн тус улсын засгийн газрын тэтгэлээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөр, хоёр талын онгоцны тийзийг тус улсын засгийн газраас даах бөгөөд мөн суралцах хугацаанд сар бүр тэтгэлгийн мөнгө олгох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm
БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг
Монгол улс, БНХАУ-ын засгийн газар хоорондын боловсролын солилцоогоор 2015-2016 оны хичээлийн жилд баклавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын засгийн газрын тэтгэлээр суралцуулахаар болжээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч гэх мэтчилэн нийт 110 төрлийн мэргэжлээр суралцах боломжтой. Суралцагч замын зардлаа өөрөө хариуцах бөгөөд харин сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас хариуцах юм байна. Хэрвээ та тус улсад суралцах сонирхолтой байгаа бол тавигдах шаардлага, тэтгэлгийн зарлагдсан хугацаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг http://sts.meds.gov.mn/index.php/mn/
Их Британийн Засгийн газрын тэтгэлэг
Ерөнхийдөө Фулбрайт тэтгэлэгтэй төстэй. Их Британий Засгийн газар Гадаад Хэрэг, хамтын нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг. Энэ тэтгэлгээр Британийн Засгийн газар карьертаа тавьсан тодорхой зорилготой авьяаслаг ирээдүйд тухайн салбартаа нөлөө бүхий удирдагч болж Монгол улсын ирээдүдй хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй залууст хөрөнгө оруулдаг. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад сургалтын төлбөр, замын зардал, амьжиргааны тэтгэлэг гээд бүгдийг үнэгүй суралцах боломж таньд нээллтэй. Хэрэв та өөртөө итгэлтэй сурах чин хүсэл эрмэлзэлтэй бол дэлгэрэнгүй мэдээллийг http://www.chevening.org/apply/guidance
Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг
БНСУ-ын Засгийн газар нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хамрагдах оюутнуудын тоог жилээс жилд нэмэгдүүлж байгаа ажээ. Солонгосын олонх их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж сургалтын зардлыг 30-100% хүртэл хөнгөлөхөөр болжээ. Дэлгэрэнгүй мэдээлийг www.studyinkorea.go.kr
Анагаахын чиглэлээр аль улс тэтгэлэг явуулдын бол?
Анагаахын чиглэлээр аль улс тэтгэлэг явуулдгын бол?