Твиттэр нь үзэл бодлоо цөөн хэдэн үгээр өөрийн дагагчиддаа шуурхай түгээх нийгмийн сүлжээ юм. Твиттер дээр автоматаар хүмүүсийг дагахад зориулсан онлайн программууд олон байдаг бөгөөд тэдгээр хэрэгслүүдээс сонгон өөрийн дагагчдаа буцаагаад хялбар аргаар дагахад чинь туслах 4 хэрэгслийг санал болгож байна:
1. FriendorFollow
“FriendorFollow” нь өөрийнхөө дагагчдынхаа мэдээллийг тухай хурдан гүйлгэж харахад тусалдаг твиттерийн хэрэгсэл юм. Ингэснээр чамайг дагаж байгаа хэрэглэгчдээс амархан сонголт хийж тэднийг буцаагаад дагахад хамаагүй хялбар байх болно.
2. Refollow
“Refollow” нь өөрийнхөө дагагчидыг дагахад тусалдаг өөр нэгэн хэрэгсэл юм. Мөн энэ нь найзууд, дагагчдаа бүлэг болгож ангилах, зохицуулах, шүүлт хийх, олон хүн дундаас “tag” хийх, соммент бичих зэрэг олон боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл энэ нь твиттер дээр өөрийнхөө дагагчдыг эмх цэгцтэй зохион байгуулах багц үйлчилгээ юм.
3. Reciprocate
“Tweepi”-ийн хэрэгслүүдийн нэг болох “Reciprocate” нь чиний хараахан дагаагүй байгаа чамайг дагаж буй хүмүүсийн тухай мэдээллүүд бүхий жагсаалтыг гаргаж өгдөг хэрэгсэл юм. Харин “Tweepi” нь хэн нэгэн твиттер хэрэглэгчийн цахим хаягийг бичсэн тохиолдолд тэр хүний бүх найзуудынх нь жагсаалт гарч ирснээр тэдгээр хүмүүсийг ч бас дагах боломжийг олгодог.
4. Karma
“Karma” нь чамайг дагаж буй хүмүүсийг илүү хурдан, амар аргаар буцаагаад дагах боломж олгодог нэлээд түгээмэл үнэгүй хэрэгсэл юм. “Twitter Karma” –ийн хамгийн сайхан зүйл нь чамайг дагаж буй хүмүүсийг дагах эсвэл болих эсэх үйл явцад ямар ч цаг үрэх шаардлагагүйгээр хэдхэн секундэд л хийх боломжтой байдагт оршино.
Гэхдээ онлайн сайт, программуудыг ашиглах үед ямар нэг эрсдэл учрах магадлалтай байдаг тул эдгээр сайтуудыг ашиглахдаа антивирус зэрэг өөрийн компьютерээ хамгаалах хамгаалалтуудыг идэвхижүүлэхээ бүү мартаарай.
Сэтгэгдэл бичих