Нийтлэл 03 сарын 25, 2015

Ariunaa Suri Вива Ситид урлангаа нээнэ

2011 онд байгуулагдсан “Ariunaa Suri” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер С.Ариунаа тун удахгүй өөрийн “Showroom” буюу урлангаа 4 сарын 5-нд Монголдоо нээх гэж байна. Урлан Viva city-д байрлах бөгөөд 4 сарын 6-аас хойш олон нийтэд нээлттэй болох юм байна.

 

 

Дизайнер С.Ариунаа 10 жил Германы Бременд суралцсаныхаа дараа Берлинд дизайнераар ажиллаж байжээ.  Тэрээр "Tokyo Mercedes Benz" гэх мэт дэлхийн нэр хүндтэй загварын шоунуудад оролцож өөрийн коллекцуудаасаа танилцуулж байсан юм. Түүний загвар, коллекцууд нь ноос, ноолуур, савхи зэрэг байгалийн гаралтай материалуудаар Барууны минимал хэв маягт Монголын уламжлалт элементүүдийг шингээн урладаг онцлогтой.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon