Сайн гэрэл зурагчид дэлхийгээр аялуулж, цоо шинэ зүйлийг мэдрүүлж, харуулах чадалтай байдаг. "Смитсон" сэтгүүлийн 12 дахь жилийн фото зургийн уралдаанд оролцсон гэрэл зурагчид ийм л чансаатай бүтээлүүдээ илгээжээ. Тус уралдаанд 93 орны гэрэл зурагчид 26,600 зураг ирүүлсэн байна. Эцсийн шалгаруулалтад зургаан ангилалд арван гэрэл зургийг шалгаруулаад байгаа бөгөөд ялагч гуравдугаар сарын 31-нд тодрох юм. Эцсийн шалгаруулалтад тунаж үлдээд буй зарим зургаас сонирхуулж байна:
Мянмарын галт тэргэнд охин цонхоор харж, хөгшин эмэгтэй унтаж байна.
Гэрэл зургийг: Jorge Fernandez (Испани)
Валенсиагийн угсаатан судлалын музей, Альбиносчуудын тухай үзэсгэлэнд оролцсон альбино охин.
Гэрэл зургийг: Ana Yturralde (Валенсиа, Испани)
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд.
Гэрэл зургийг: Olivier Douliery (Арлингтон, Виржиниа)
Этиопын Арбор омгын охин.
Гэрэл зургийг: Matjaz Krivic (Любляна, Словени)
Колорадогийн нохойтой ажилладаг эмэгтэй.
Гэрэл зургийг: Kristen Keefer (Гленвүүд Спринг, Колорадо)
Сэтгэгдэл бичих