Нийтлэл 03 сарын 27, 2015

Барилгын осол эндэгдэл буурах хандлагатай байна

Доорх инфографикт 2008-2014 онд хэдэн м.кв, хэдэн төгрөгний мөнгөн дүнтэй тэнцэх бүтээн байгуулалт явагдаж, үүнд хэдэн тооны осол гарч, хэдэн хүн амь үрэгдсэн статистикийг  Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналт, Статистикийн хорооноос гаргасан тоо баримтаар харуулж байна.

 

2008 онд 378,1 мянган м.кв талбай бүхий 508,2 тэрбум төгрөгийн барилгын бүтээн байгуулалт хийгдэж, 123 осол гарч 63 хүний алтан амь эрсдсэн бол үүнээс 4,8 дахин их хэмжээний барилга баригдсан 2014 онд 56 осол гарч 21 хүний амь эрсэдсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл 2008 онд 6000 м.кв тутамд нэг хүний амь үрэгдэж байсан бол 2014 онд 86,8 мянган м.кв тутамд болжээ.  Ийм ахицтай байгаа ч 2014 онд 2013 оны ололтоос бага зэрэг ухарсан дүнтэй байна. Мөн 2008 оноос 2014 онд барилгын тайлбайн хэмжээ 4,8 дахин  өссөн ч бүтээн байгуулалтын өртөг 4,2 дахин өссөн байгаагаас м.кв тутмын талбайн өртөгт бүтээмжийн ахиц гарсан байхаар харагдаж байна.   Осол эндэгдлийн тоо энэ эрчээрээ буурч, эрдэнэт хүний амь төлөхгүй бүтээн байгуулалт, хотжилт явагдах болтугай.


м.кв(мян) 378.1 429.8 624.8 908.3 975.9 1319.5 1823.6
Нас барсан 63 11 21 25 28 14 21
м.кв тутам 6.0 39.1 29.8 36.3 34.9 94.3 86.8
Осол гарсан 123 54 42 65 69 39 56
м.кв тутам 0.51 0.20 0.50 0.38 0.41 0.36 0.38

 

Сэтгэгдэл бичих

arrow icon