Нийтлэл 03 сарын 30, 2015

Сэм Уолш: Одоо үлдсэн цөөн асуудал тоглоом үргэлжлэх эсэхийг шийднэ

 Оюу Толгойн хувь эзэмшигч Рио Тинто группийн ерөнхийлөгч Сэм Уолш 3-р сарын 28-нд манай улсад ирсэн. Тэрээр Улаанбаатарт өгсөн ярилцлагадаа

“”Одоо монголын Засгийн газартай ярилцах цөөн хэдэн асуудал үлдсэн, гэхдээ эдгээр асуудлууд цөм тоглоом үргэлжлэх эсэхийг шийдэх шинж чанартай. Бид ямар нэг онцгой зүйл, Рио Тинтод л ашигтай зүйл асуугаад байгаа хэрэг биш” гэсэн  байна.

Зэсийн баяжмалын олборлолт 1 сая хүрсэнтэй холбоотой айлчилж буй гэж мэдээлэгдэж байсан ч Рио Тинтогийн охин компани, Оюу Толгойн хувь эзэмшигч Түркүоз Хилл 3-р сарын 25-нд 5,4 тэрбумын далд уурхайн санхүүжилтийн асуудлаар ярилцана гэж яриа өгчээ. Хятадын хилээс 80 км орчим зайнд орших Оюу Толгой. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монгол Улсын ДНБ-ний гуравны нэгийг гаргадаг дэлхийн зэс олборлолтын хамгийн том уурхай болно.

Сэм Уолш хагас сайны ярилцлагадаа “Бид маш тэвчээртэй бас найдлага тавьж байна” гээд Рио төслийг орхих төлөвлөөгүй гэж нэмж хэлжээ. Тэрээр бүтэн сайнд уурхайгаар очсон бололтой.

 

Хэлэлцээрт орсон шүдний өвчин болсон нэг асуудал бий: Монголын талаас Оюу Толгойд үүсгэсэн 30 сая долларын татварын асуудал. Рио төлбөрийн асуудлыг үгүйсгэж байгаа юм.

“Бид төлбөр төлөх болсон гэж бодохгүй байна, монголын Засгийн газартай үргэлжлүүлэн ярилцана, болохгүй бол олон улсын арбитрт хандана.

Алтны агууламж өндөр гэгдэх далд уурхай, 5,4 тэрбум долларын санхүүжилт. 130 саяаас 30 болж буурсан татварын маргаан. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоол баталж, энэ оны хагас жилийн дотор

ГАЦСАН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХӨДӨЛГӨХ, түүний дотор Оюутолгойн төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх гэж заагаад  1,2 тэрбум долларын үр дүн энэ оны эцсээр гарахаар тусгасан монголын засгийн газар. Хоёр талын хэлэлцээрийн нөхцөл хийгээд үр дүн одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon