Соошил медиагаар эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгдөг хаяг, хуудас олон байдаг. Бид эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг өөрөөсөө хол хөндий зүйл гэж боддог бодлоосоо салж эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Ингэхдээ хялбар, түргэн аргаар зөвлөгөө мэдээллийг соошил медиагаас авах боломжтой. Дор хамгийн хэрэгцээт мэдээллийг багтаасан цахим хуудсуудыг танилцууллаа.
emch.mn Энэ хаягаар ороод үзээрэй. Энд эрүүл мэндтэй холбоотой бүхий л мэдээлэл бий.
103.мн Яаралтай тусламжийн энэ хуудсанд хандсанаар та эрүүл мэндийн олон талын мэдлэг, мэдээлэлтэй болно.
Эрүүл, зөв хооллолтын талаар мэдээллийг facebook -ийн hool.mn page хуудаснаас авах боломжтой. Энэ цагт эрүүл байхын тулд зөв хооллох нь хамгийн зөв гарц болоод буй.
Харин бага насны хүүхэдтэй ээж, аавууд Navchaa Tovuu эмчийн хуудсанд хандаарай. Энд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүд бий.
www.trends.mn-ийн нийтлэгч Б.Гэрэлт-Од эмчийн профайл хуудаснаас эрүүл мэндийн зөвлөгөөг аваарай. Манай нийтлэгч эрүүл байх ухаанд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр уншигч та бүхийг хөтлөх болно.
Монголын эмнэлгүүдийн нэгдсэн цахим хуудас. Энэ хуудаснаас та эрүүл мэнд, эмнэлгийн салбаруудтай холбоотой бүх төрлийн мэдээллийг авах боломжтой.
Чимэ жүд эмнэлгийн фэйсбүүк хуудас
Дотор, уламжлалт, зүрх судас, мэдрэлийн эрүүл мэндтэй холбоотой асуулт үлдээвэл танд анагаах ухааны магистр эмч нараас хариу өгнө.
Мөн жиргээнд доктор Тулгаа зөвлөгөө өгдөг.
Олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгч, эрүүл энхийн манаанд зүтгэж буй эмч нартаа талархахын сацуу уншигч та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе!
Кингоблоба эмний хэрэглэх заавар
Сайн байнуу зөвлөгөө өгөөч миний уруул хагараад 2 жавьж хэсэг нь урагдсан юм шиг хагараад уруулаа тойроод маш ир загтнаад байх юм энэ ямар өвчмн бэ хэлээд өгөөч яаж эмчилэх ёстой вэ