Нийтлэл 03 сарын 30, 2015

Хятад, АНУ-ын хоёр том медиа агентлаг соошил медиа талбарт хамтрах боллоо

Хятадын Шинхуа, АНУ-ын Асошиэтэд Прэсс хоёр том глобал мэдээний агентлаг соошил медиа талбарт хамтрах болжээ.  Шинхуа агентлаг Фэйсбүүк, Твиттер, Ютүбэд идэвхитэй нэвтэрч, текст, зураг, видео зэрэг шинэ хэлбэрийн медиаг идэвхитэй хөгжүүлнэ гэж ерөнхийлөгч Цаи хэлсэн байна. АП-ийн ерөнхийлөгч Прүитт Шинхуа агентлагийн шинээр баригдсан соошил медиа удирдлагын төвөөр зочилж үзээд, маш их сэтгэгдэл төрүүллээ гэсэн агаад АП агентлаг ч соошил медиад том ач холбогдол өгч буй, хоёр тал хамтрах нь зүйтэй гэжээ.  

Шинхуа агентлаг энэ сарын эхнээс соошил медиа дахь идэвхитэй бодлогоо нээлттэй болгож, Твиттер Фэйсбүүк Ютүб дэх хаягуудаа New China нэрийн дор цэгцэлж буй. Одоогоор New China хаягууд твиттерт 1,5 сая орчим, фэисбүүкт 1 сая орчим дагагчтай байна. Ийнхүү  фэйсбүүк, твиттер, соошил медиагийн өлгий нутаг АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн ахмад  корпорац АП агентлаг АНУ-ын дотоодод болон глобал салбарт хүчирхэг шинэ тоглогчид үүсэж, өрсөлдөөн ширүүссэн зах зээлд стратегийн давуу тал олохын тулд хятадын Шинхуа агентлагийг түншээр сонгожээ. Хоёр тал АП агентлагийн фото зургийг Хятадад түгээх эрхийг Шинхуад өгсөн арилжаа хийгээд хагас жил өнгөрч байгаа юм.  Олон нийтийн амьдрал, хэвлэл мэдээллийн салбар дахь соошил медиагийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, глобал өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байна.

 

Хятадын соошил медиагийн төрөл, харгалзах платформууд:

Хятадын зарим соошил медиа платформын хэрэглэгчдийн тоо нь зарим орны хүн амтай тэнцүү:

 

Глобал соошил медиа платформууд, тоогоор:

 

Сэтгэгдэл бичих

arrow icon