Нийтлэл 03 сарын 30, 2015

26 настай зохион бүтээгч Хондагаас 19 жилийн дараа шинэ загварын спорт машин гаргалаа

Хондагаас өнөөдөр үзүүлэн хийж s660 шинэ загварын спорт машин 4-р сарын 2-ноос эхлэн худалдаанд гаргахаа зарлалаа. 2 хүн суух зориулалттай, задгай машин. Залуурдахад амар дунд зэргийн их бие, шинэ төрлийн турбо цэнэглэгчтэй, хурд нэмэхэд хариу үйлдэл сайтай зэрэг давхихад зориулсан онцлогтой аж.  2 сая орчим иенд гаргаж олон хүнд хүргэх төлөвлөгөөтэй байгаа агаад сард 800 орчмын төлөвлөгөө орлогын хувьд тийм их хувь оруулахгүй ч Хондагийн брандыг өөд нь татна гэж үзэж байна.

Өнөөдрийн үзүүлэн дээр түүхэн дэх хамгийн залуу хариуцлагатай зохион бүтээгч нь болсон Хонда технологи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн инженер 26 настай Мүкүмото  “албаар машинаас холдсон гэгдэж буй залуу үед хандаж, автомашин бол сонирхолтой гэдэг мэссэж өгмөөр байсан” гэж ярьжээ. Залуу үе нь идэвхигүй "өвсөн тэжээлтэн" болсон гэгдэж, Сони, Шаарп зэрэг дэлхийг байлдан дагуулж асан компаниуд нь Самсунг, Апплд байр сууриа алдсан энэ үед япон залууст урам өгөх нэг бүтээл зах зээлд гарчээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon