АНУ-ын геологийн судалгааны хүрээлэнгээс Төв Азийн уул нуруудын ихэнх хэсгийг бүрхсэн асар том зэсийн орд байж болзошгүй гэж мэдээллээ. Тооцоогоор бол одоо мэдэгдээд буй зэсийн ордын багтаамжаас тав дахин их зэс нуугдаж байгаа аж.
Хайгуулд хамрагдсан газар нь БНХАУ, Монгол улс, ОХУ, Пакистан, Казахстан, Тажикстан, Энэтхэгийн газар нутгийг хамрана. 1990-өөд оны сүүлийн хагаст нээгдсэн дэлхийн хамгийн том Оюу Толгой орд зэрэг 20 орд хэдийн нээгдээд байгаа бүс нутаг агаад дахиад 97 орд тоологджээ.
Нийт 370 сая тонн зэс, 10,000 тонн алт, 7,7 сая тонн молибден, 120,000 тонн мөнгөний орд бий
гэсэн тооцоог АНУ-ын USGS геологийн судалгааны төв нийтэллээ. Эдгээр үнэлгээг ижил төстэй ордуудын багтаамжид үндэслэн тооцсон байна. USGS-ийн баг БНХАУ-ын геологийн баг, Орос болон Еврозийн ашигт малтмалын судалгааны баг, Оросын Шинжлэх Ухааны академитэй хамтран ажиллажээ. Олон улсын баг хамтран ажилласан энэ судалгааны дүн зэс, нүүрсээр төсвөө бүрдүүлдэг, эдгээр барааны дэлхийн зах зээлийн үнээс хэт хамааралтай манай орны хувьд алсын хараатай байх шаардлагатай
г дохиолж байна.
Сэтгэгдэл бичих